Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж Улсын яллагч: Э.Гантулга Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа Шүүгдэгч *******лтаншагайд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******лтаншагайд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт 1. Монгол Улсын иргэн, овогт / /

Үйлдсэн хэргийн талаар Шүүгдэгч *******лтаншагай нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн нутаг “ Дундахын хавчиг” гэх газраас иргэн гийн эзэмшлийн 6 тооны адууг хулгайлж бусдад 1900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч *******лтаншагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Тухайн үед унаж явсан мотоцикль миний эзэмшлийнх байгаа юм. Портер маркийн машин нь Дүүнхэр гэх хүнийх бөгөөд хулгайн мал ачсан талаар тэр хүн мэдэхгүй. Тухайн 6 тооны адууг тусдаа байхаар нь тууж яваад *******д минийх юм байгаа, сургаад өгөөч гэж худлаа хэлсэн. Хохирлыг төлж барагдуулсан байгаа.. гэх мэдүүлэг / хх-ийн 71-72/

 Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Манайх Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар баг “Дундахын шархад" гэх газарт байдаг. Би хувьдаа 13 тооны бод малтай. Эдгээр нь дан адуу байдаг юм. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Хавчиг” гэх газарт 13 тооны адуу бүрэн байсан. Тэгээд манай найз болох Баатар надаас нэг даага худалдаж авахаар болоод сумын төвөөс бугуйлын сур аваад ирэхэд 13 тооны адуу байхгүй байсан. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 10-ний хүртэл 2 хоног Бөмбөгөр, Заг зэрэг сумдуудаар явж хайсан боловч олдоогүй. 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Дундахын гол” дээр азарга, 3 унагатай гүү нийт 7 тооны адуу ирсэн байсан. Тухайн үед хүрэн гүү, хээр унагын хамт, халтар даага, шар хээр, 2 хээр нийт 4 даага, 1 гүү, 1 унага байхгүй байсан. Тэдгээрийг 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс хойш мотоцикльтой явж хайгаад *******ы өвөлжөөнөөс Сүхбаатарын хамт явж байгаад олсон өвөлжөөний саравчинд оруулаад шонгоос нь уясан байсан. Мөн хажууд нь унага, халтар даага нь зогсож байсан. Манай халтар даагны зөв талын гуянд саран тусгууртай чагт буюу X гэсэн тамгыг дарсан байсан. Тэгэхээр хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч д мэдэгдсэн. Намайг адуунуудаа туугаад аваад яв гэхээр нь би тэгэж чадахгүй гэж хэлээд тэдгээрийн зургийг зургийн аппаратаар авсан юм. Гэртээ ирсэнээс хойш 2-3 хоногийн дараа хүрэн гүү унагатайгаа ирж адуунд нийлсэн байсан. 4 даагны барааг нь одоо хүртэл олж хараагүй байна. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Одоо сонсож байхад *******д, Шагай ганцаараа мотоцикльтой тууж аваачиж өгсөн гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-22/

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... *******лтаншагай манайд ирээд миний машиныг хөдөө явчихаад ирье гээд аваад явсан. Тэгээд тухайн өдрийн орой нь буцаагаад авчирч өгсөн. Миний эзэмшлийн 32-90 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эвдрээгүй зүгээр асаж байгаа. Би машинаа 6000000 төгрөгөөр үнэлж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 25-27/

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 7 дугаар сарын 3-ны үед хөдөө Хөх толгой гэдэг газарт аавынд байж байтал манайд ирчихээд адуу малаа алдчихлаа газар мэдэхгүй байна, чи газарчлаад өгөөч гэхээр нь би хамт явсан. Тэгээд Өвөр мэлтэсийн тээгээд өгсөөд явж байтал Цэнгэл гэдэг айлын өвөлжөөн дотор хэдэн адуу харагдахаар нь яваад очтол саравчин дотор шонгоос ногттой хүрэн гүү уяатай, эр халтар даага, улаан хээр унагатай 3 тооны адуу байсан. энэ миний адуу мөн байна гээд зургийн аппарат гаргаж ирээд тэнд байсан гүү, унага, дааганы зургийг нь авч байсан. Хашааных нь болон хойд талын уулынх нь зургийг авч байсан.Тэгээд тэр 3 адуугаа уяатай нь үлдээгээд манайд эргээд ирээд хэсгийн төлөөлөгч тай утсаар яриад байсан. Утсаар ярьчихаад манайхаас хойшоо голын э хрүү мотоциклиороо явсан. Түүнээс хойш би Уртнасантай огт таараагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 29-31 /

Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 6 сарын эхээр би гэртээ ээж Цэнгэл, эгч ******* хоёртой хамт байж байтал *******лтаншагай ах ганцаараа манайд ирээд хэдэн эр даагануудаа аваад ирлээ чи хэд хоногийн дотор унаад сургаад номхруулаад өгөөч гэсэн. Тэр шөнө ахын тууж ирсэн нийт 6 тооны адууг манай арын хороонд хашиж бүгдийг нь ногтлоод урд хөлийг нь тушаад тэнд нь хонуулсан. Тэгэхэд хүрэн гүү чандмана тамгатай, охин хээр унагатай, им тамгагүй 2 шар хээр даага, мөн им тамгагүй 2 халтар хээр даага байсан. Энэ 4 даага дөрвүүлээ эр даага байсан. Тэгээд би *******лтаншагай ахаас энэ хүрэн 3 гүү нь ямар учиртай юм гэж асуухад “Адуундаа тавиад даагануудаа тавиул тогтвортой байж магадгүй юм” гэж хэлсэн. Тэгээд тэр шөнө *******лтаншагай ах сумын төврүү мотоциклиороо явсан. 2017 оны 7 дугаар сарын эхээр би Цагаан голд Б.Энхжаргал гуайтай хонь хариулж яваад таарахад “*******лтаншагай та хоёр хүний адуу хулгай хийсэн юм уу, гадуур ийм яриа байна” гэж надад хэлсэн. Тэгээд *******лтаншагай ах руу утсаар нь яриад “Та надад хулгайны адуу өгсөн байна, та ирж эд нарыгаа хурдан ирж ав” гэж хэлсэн чинь өөдөөс олон юм ярилгүй за за гээд утсаа тасалсан. Тэр орой *******лтаншагай ах цэнхэр портер машин унаад ганцаараа ирээд тууж ирсэн 5 тооны адуугаа портер дээр ачаад аваад явсан.Харин 1 шар хээр даага нь манай адуунд байж байгаад азарга нь хасаад хорооны хашаан дээгүүр харайж байгаад зөв талын хойд хөлөө хугалсан. Тэгээд шархандаа болоод үхсэн юм. *******лтаншагай ахад 1 даага нь үхсэн талаар нь хэлсэн. Одоо энэ үхсэн дааганы сэг зэм нь манай ойролцоо байгаа. Тэр өдрөөс хойш би *******лтаншагай ахтай таараагүй утсаар ч яриагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32-34

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...би руу залгаад чиний сургаж өг гээд аваад ирсэн дааганууд чинь хулгайн юм биш үү хүүхэд хулгайн хэрэгт оролцуулчихваа гэхэд за эгчээ гэж хэлсэн. Би хулгайных мөн үү гэхэд тэр за эгчээ гэхээр өөр зүйл хэлээгүй. Дараагаар нь би түүнээс чи тэр даагануудаа авсан уу гэхэд тэр эгч санаа зоволтгүй авсан байгаа гэж хэлсэн юм. Манай дүү ******* хүнтэй суух гээд тухайн үед гаргаж өгөх гээд ээжийн гэр болох Бууцагаан сумын 4 дүгээр баг Өвөр мэлтэц гэх газарт очиход 2 даагыг аргамжилсан нэг даагыг ойр зуурын юманд унаад хонь малаа хариулж байсан юм. Тухайн үед асуухад *******лтаншагай сургаад өг гэж авчирч өгсөн юм гэж хэлсэн. Манай дүү унаа муутай болохоор ойр хавын хүмүүсийн даагыг нь сургаж өгдөг юм. Тухайн үед би яг ямар даага байсан эсэхийн сайн анзаараагүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/ Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “ ... эд зүйлсийг 1900000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 53-54/

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “ ... эд зүйлсийг 5000000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 59-60/ Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “ ... эд зүйлсийг 1600000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 63-64/ -Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, хураан авах тогтоол, тэмдэглэл / ххийн 19-22/, үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 23-24/, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 82-84/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 5-14/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч *******лтаншагайн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 72/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 74/,

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017.08.08-ны өдрийн 68 тоот тодорхойлолт /хх-ийн 78/, шүүгдэгч *******лтаншагайн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 85/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

4 Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Шүүгдэгч *******лтаншагай нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн нутаг “ Дундахын хавчиг” гэх газраас иргэн гийн эзэмшлийн 6 тооны адууг хулгайлж бусдад 1900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******лтаншагайн... Тухайн 6 тооны адууг тусдаа байхаар нь тууж яваад *******д минийх юм байгаа , сургаад өгөөч гэж худлаа хэлсэн ...гэх мэдүүлэг хх-ийн 71-72 / хохирогч гийн... Дундахын гол” дээр азарга, 3 унагатай гүү нийт 7 тооны адуу ирсэн байсан. Тухайн үед хүрэн гүү, хээр унагын хамт, халтар даага, шар хээр, 2 хээр нийт 4 даага, 1 гүү, 1 унага байхгүй байсан. .., мотоцикльтой явж хайгаад *******ы өвөлжөөний саравчинд оруулаад шонгоос нь уясан байсныг олсон.., сонсож байхад *******д, Шагай ганцаараа мотоцикльтой тууж аваачиж өгсөн гэж байсан... мэдүүлэг /хх-ийн 17-22/, иргэний нэхэмжлэгч *******ын... *******лтаншагай манайд ирээд миний машиныг хөдөө явчихаад ирье гээд авч яваад тухайн өдрийн орой нь буцаагаад авчирч өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/ гэрч *******ын... айлын өвөлжөөн дотор хэдэн адуу харагдахаар нь яваад очтол саравчин дотор шонгоос ногттой хүрэн гүү уяатай, эр халтар даага, улаан хээр унагатай 3 тооны адуу байсан. энэ миний адуу мөн байна гээд зургийн аппарат гаргаж ирээд тэнд байсан гүү, унага, дааганы зургийг нь авч байсан... мэдүүлэг /хх-ийн 29-31 / гэрч *******ы... *******лтаншагай ах ганцаараа манайд ирээд хэдэн эр даагануудаа аваад ирлээ чи хэд хоногийн дотор унаад сургаад номхруулаад өгөөч гэсэн. Тэр шөнө ахын тууж ирсэн нийт 6 тооны адууг манай арын хороонд хашиж бүгдийг нь ногтлоод урд хөлийг нь тушаад тэнд нь хонуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 / гэрч Э.Сэлэнгэчимэгийн... би руу залгаад чиний сургаж өг гээд аваад ирсэн дааганууд чинь хулгайн юм биш үү хүүхэд хулгайн хэрэгт оролцуулчихваа гэхэд за эгчээ гэж хэлсэн. Би хулгайных мөн үү гэхэд тэр за эгчээ гэхээр өөр зүйл хэлээгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 /, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай тайлан / хх-ийн 53- 54, 59-60, 63-64/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч *******лтаншагайд Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс *******лтаншагайг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 5 баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч *******лтаншагай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч *******лтаншагайд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх, хэргийн хялбарчлах зорилгоор үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хүндрүүлэх нөхцөлд тооцож, харин шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******лтаншагайд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Уг хэргийн улмаас шүүгдэгч *******лтаншагай нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав. Иргэний нэхэмжлэгч *******ын эзэмшлийн 38-90 БНХ улсын дугаартай Hyunda портер маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй байх тул 2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч *******т буцаан олгож, харин шүүгдэгч *******лтаншагайгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Eagle маркийн улсын дугааргүй мотоцикль нь өөрийн эзэмшлийнх байх тул гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******лтаншагай нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч овогт г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******лтаншагайд хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч *******лтаншагай нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 4.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч *******лтаншагай нь хэргийг учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар иргэний нэхэмжлэгч *******ын эзэмшлийн 38-90 БНХ улсын дугаартай Hyunda портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч *******т буцаан олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******лтаншагайн эзэмшлийн Eagle маркийн улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын орлого болгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******лтаншагайд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 10 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******лтаншагайд хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА,