| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00353/И |
| Дугаар | 140/ШШ2024/00306 |
| Огноо | 2024-08-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 140/ШШ2024/00306
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******** сумын ************ дугаар гудамжны *** тоотод оршин суух ******** овогт ******** ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ******** сумын ********** багийн ********** шинэ хэсгийн гудамж *** тоотод оршин суух хаягтай, ***** овогт Д********ын М********д холбогдох,
60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Н****** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: О.Н**** миний бие нь иргэн Г.М*******д 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн ******* улсын дугаартай Пикап маркийн суудлын авто машинаа 60,000,000 төгрөгөөр зээлээр зарсан. Машины үнийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн төлж эхлэх ба 5 сарын хугацаанд 1 сар тутам 12,000,000 төгрөг төлөхөөр худалдах, худалдан авах гэрээнд тохиролцсон.
...иймд зээлийн гэрээний дагуу Д.М*********аас 60,000,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.М********** нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие нь О******ын Н*********ээс 60,000,000 төгрөгийн үнэтэй машин авсан нь үнэн. Миний ажил зогсонги байдалтай байгаа тул төлбөрийг барагдуулж чадаагүй. Одоо ажил 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэх тул машины үнэ 60,000,000 төгрөгөө бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.Н****** нь хариуцагч Д.М*******д холбогдуулан 60,000,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.М********** нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 60,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Н********* нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М**********аас 228,975 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 228,975 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 457,950 төгрөгийг нэхэмжлэгч О.Н**********д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч О.Н*******н нэхэмжлэлтэй Д.М**********д холбогдох 60,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Д.М********* бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, зааснаар нэхэмжлэгч О.Н****н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М******аас 228,975 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 228,975 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 457,950 төгрөгийг нэхэмжлэгч О.Н*****д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.М******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ