Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 135/шш2024/00747

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэргийн индекс: 135/2023/00505/и

*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн хурлын *****д хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ***** хороо, ***** гудамж, өөрийн байранд оршин байгаа, ***** ***** ***** ***** ***** ***** нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, ***** баг, ****** оршин байгаа, ***** ***** ***** ***** ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ***** ***** ***** ***** ХХК-тай байгуулсан 20/113 дугаартай худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 100,001,000 төгрөг, алданги 50,000,500 төгрөг, нийт 150,001,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ***** ***** ***** ***** ХХК-тай байгуулсан 20/113 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 220,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** цахимаар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Болд-Эрдэнэ цахимаар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****цахимаар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ***** ***** ***** ***** ХХК-тай байгуулсан 20/113 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Талууд малын *******ны нэгж үнийг ямааны *******-15,000 /арван таван мянга/ төгрөг, хонины *******- 3000/гурван мянга/ төгрөг байхаар тус тус тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу 5542 ширхэг хонины *******, 20225 ширхэг ямааны ******* нийтдээ 25767 малын *******ыг хариуцагч компанид шилжүүлэн өгсөн бөгөөд талууд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр *******ил хүлээлцсэн актаар баталсан болно. Хариуцагч нь 220,000,000 /хоёр зуун хорин сая/ төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл нь 100,001,000 /нэг зуун сая нэг мянга/ төгрөг. Иймд Иргэний 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч компаниас болох 100,001,000 /нэг зуун сая нэг мянга/ төгрөгийг нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2 дахь хэсэгт Нийлүүлэлт бүрийн төлбөрийг хүлээн авах баримт үйлдсэнээс хойш 180 -т багтаан төлөөгүй тохиолдолд хэтэрсэн өдөр бүр 0.2 хувийн алданги тооцож төлбөрийг худалдагчийн Капитрон банкны 3001022434 тоот дансанд шилжүүлнэ, 5.2 дахь хэсэгт Энэхүү гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог хийгээгүй нөхцөл учирч болох хохирлыг худалдагч хариуцахгүй. Худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алдангийг Худалдагч талд төлнө гэж тус тус заасан. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр *******ил хүлээлцсэн актаар 320,001,000 /гурван зуун хорин сая нэг мянга/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг худалдан авагч талд шилжүүлсэн бөгөөд гэрээнд заасны дагуу 180 хоногийг тооцож үзвэл 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дуус******* байна. 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тооцвол нийтдээ 596 өдөр болж байна. Алдангийг гэрээний үлдэгдэл төлбөр болох 100,001,000 /нэг зуун сая нэг мянга/ төгрөгөөс 0.2 хувиар тооцвол 200,002 /хоёр зуун мянга хоёр/ төгрөг болж байна Үүнийг үүргээ гүйцэтгээгүй нийт 596 хоногт тооцож үзвэл (596*200,002=381,441,192) 119,201,192 /нэг зуун арван есөн сая хоёр зуун нэгэн мянга зуун ерэн хоёр/ төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул 100,001,000/2=50,000,500 төгрөг гарж байх тул нэхэмжилж байгаа болно. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу нийт нийт 150,001,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч ***** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Манай ***** ***** ***** ***** ХХК нь ***** ***** ***** ***** байгуулах төслийн бүтээн байгуулалтын *******лыг 2018 оноос эхлүүлээд явж байсан бөгөөд уг төслийн хөгжүүлэлтийн явцад нядалгааны үеийн болон анхан шатны тордлогоо, хадгалалт тээвэрлэлтийн үеийн ******* ******* гэмтлийг цогц систем, менежментийн арга барилаар шийдвэрлэх нь зөвхөн хувийн хэвшил малчид хийх боломжгүй гэдэг нь тодорхой болсон тул олон арван санал санаачилгуудыг бодит байдалд нийцүүлэн гаргах гарцаагүй байдлыг төр хувийн хэвшил хамтран бодлогоор хэрэгжүүлэх нь зайлшгүй гэдгийг олон талуудад ойлгуулан холбоотой арга хэмжээнүүдэд хамрагдан *******илласаар ирсэн. Энэхүү төслийн хөгжүүлэлт, бэлтгэл *******лын хүрээнд суурь судалгааг гаргах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн уг төслийн олон арван суурь судалгаануудын тайланг хийсэн байдаг. Нэхэмжлэлд дурдагдсан *******лын хүрээнд ***** ***** ***** ***** ***** ***** ***** ТББ-тай нэгдүгээрт *******ны нядалгааны гэмтлийг арилгах арга шийдлийг олох, хоёрдугаарт цаг хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх эрсдэлийн загвар арга хэмжээг бий болгох шийдлийг олох зохистой менежментийн хувилбарыг туршиж болох юм байна гэж бид үзсэний хүрээнд энэхүү нэхэмжлэлд дурдаад буй *******илд дэмжин *******илласан. Гэтэл уг *******лын явцад нэлээдгүй санхүүжилт гарах хэрэгтэй болсон тул нэхэмжлэлд дурдсан гэрээг хийх саналыг ***** ***** ***** ***** ***** ***** ***** ТББ-ийн гүйцэтгэх захирал ***** манай оффист ирж тавьсан байдаг. Тухайн цаг үед нэгэнт *******ил явагд*******, эхэлсэн, цаг хугацаатай уралд******* байж, нэгэнт онд орж чадахгүй бог малыг хэрхэн малчдад ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулах уу, нэгэнт бэлтгэсэн *******нуудыг хэрхэн муутгалгүй боломжит үнэд хүргэх үү зэрэг асуудлуудыг шийдэхээс өөр аргагүйд хүрсэн байсан тул ДАШЦ төслийн санаачлагчийн хувьд бид хийх нь зүйтэй гэж үзэн уг гэрээг хэлснийх нь дагуу гадаадад борлуулж буй *******ны мөнгө нь орж ирэхээр бид төлбөрийг нь төлнө, энэ нь цаг хугацаа шаардсан *******ил гэдгийг аль аль нь мэдэж байсан тул уг *******ны төлбөр орж ирэхээр төлнө гэдгийг хэн хэн нь тохирсны дагуу уг гэрээг хийхийг цаг хугацаа, шийдвэрлэх гарцаагүй нөхцөл байдлын хүрээнд шийдсэн. Гэтэл уг гэрээг манай компанийн ТУЗ-өөр батлуулж байж, хүчин төгөлдөр гэрээ болох ёстой байсныг хожим нь бид мэдсэн билээ. Мөн уг цаг хугацаанд Ковид давагдашгүй хүчин зүйл бий болж замуудыг хаах, үйлдвэрүүдийг хаах улсын шийдвэрүүд гарч уг гэрээнд дурдаад буй ******* ширийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь хүндрэлтэй болсон хүнд нөхцөлд бид гарцаагүй нөхцөлийн хүрээнд шийдлийг гарган *******илласан байдаг. Иймд энэхүү *******ил нь бидний буруутай үйл *******иллагаанаас үүсээд буй асуудал биш тул уг нэхэмжлэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба ***** ***** ***** ***** ***** ***** ***** ТББ-ий өөрсдөө тодорхойлж, гэрчилгээг нь гаргадаг давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдалд асуудлыг хэрхэн шийддэг хууль эрх зүй, ойлголцлын хүрээнд шийдэгдэх асуудал гэж бид үзэж байна. Дээр дурдсан нөхцөл байдал бий болсон хэдий ч бид энэхүү асуудлаа ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хуралдаа оруулан холбогдох шийдвэрийг нь гарган *******иллана. Мөн ***** ***** ***** ***** ***** ***** ***** ТББ-тай үлдэгдэл 100 сая төгрөгийг тохиролцсон ёсоор Испани улсаас ******* борлуулсан гэрээний төлбөр орж ирэх тохирсон хуваарийн дагуу төлж барагдуулах тохиролцоог хийхээр ойлголцсон тул энэхүү нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан гэх гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* худалдаа ******* ******* ***** тухайн үед Зэвсэгт хүчний жанжин штаб, Ерөнхийлөгчийн тамгын газар, өөр бусад байгууллага, засаг захиргааны удирдлагууд, хөдөө аймгуудтай хамтраад малчдад туслах сайн үйлсийн аян өрнүүлсэн байдаг. Энэ аяныг ******* худалдаа ******* ******* ***** хариуц******* явж байгаад ***** ***** ***** ***** ХК-д тодорхой хэмжээний туслалцаа үзүүлээч гэсэн хүсэлт тавьсан. Тухайн үед малчдын нөхцөл байдал үнэхээр хүнд байна, боломжийн хэмжээгээр мөнгө олгоё, гэхдээ боломжтой болохоороо өгье гэж ярилц******* тохиролцсон. Ингээд энэ асуудал явж байхад, сүүлд он гараад мөнгө төгрөг шилжүүлсний дараа ******* худалдаа ******* ******* *****-ын гүйцэтгэх захирал гэж хүн ирээд, ийм албан ёсны гэрээ байхгүй бол болохгүй байна гээд уг гэрээг байгуулсан байдаг. Ингээд манайх 220,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн мөнгөө бид санхүүгийн боломжоо харж байгаад шилжүүлэх бодолтой байсан. Өөрөөр хэлбэл манай компаниас сайн санааны аянд нэгдэж өгсөн хандивын мөнгө байгаа. Нэхэмжлэгч байгууллага үүнээс хойш огт чимээгүй байж байгаад удирдлагууд солигдохоор ийм асуудал гарг******* ирээд худалдах худалдан авах гэрээний төлбөр гэдэг байдлаар нэхээд байгаа. Энэ гэрээ өөрөө хууль зөрчсөн гэрээ, яагаад гэвэл ******* худалдаа ******* ******* ***** тусгай хуулиар зохицуулагд*******, үйл *******иллагаагаа явуулдаг. Үүн дээр санхүүжилтийн асуудлыг тусад нь за******* өгсөн байдаг. Энэ гэрээг байгуулахдаа давагдашгүй хүчин зүйл эсэх асуудлыг өөрөө тусг******* өгсөн байгаа. Үндсэндээ энэ гэрээгээр шал өөр санаа зорилго агуулж, манайхаас өгсөн хандивын мөнгийг буцаагаад худалдах худалдан авах гэрээ болгож нэхэж байгаа асуудал байна. Анх ******* худалдаа ******* ******* ***** нь тэртэй тэргүй манай ******* шир хаягд*******, бөөн бохирдол үүснэ, боломжтой нь аваад ашиг олчихгүй юу гэдэг санал тавьсан. Ингээд тэртэй тэргүй хаягдах гэж байгаа юм чинь гээд ашиг олохыг нь олъё, ашиг орохгүйг нь устгалд оруулъя гэдэг үүднээс нэхэмжлэгч талын яриад байгаа ******* ширийг авсан. Энэ хэлээд байгаа *******, ******* тоо бол манай өгсөн 320,000,000 төгрөгт нь тааруулж тавьсан тоо байгаа. Арьсны зарим нь ишигний *******, зарим нь жижигхэн *******нууд байгаа. Энэ дотор хонины ******* ямааны ******* гэж дурдсан байгаа боловч авсан зураг хөрөг нь бүгд байгаа. Нэгэнт ийм асуудал болсон юм чинь гээд бид 80 гаруй сая төгрөгийн зардал гаргаад, сумд нь өөрсдийнхөө хүмүүсийг явуулаад, газар дээр нь *******ыг нь цуглуулж, давслахыг нь давсалж, ашиг олохыг нь авсан. Манайхаас тусламж гуйсан, бид мөнгө олгохыг зөвшөөрсөн, ийм л асуудал болсон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага огт үндэслэлгүй, зохих хууль тогтоомжийг зөрчсөн гэрээ гэж үзэж байна гэв.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Болд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарг******* байгаа тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Он гаргаад төлье гэсэн, үлдсэн мөнгөө санхүүгийн боломжоо харж байгаад шилжүүлье гэсэн гэж тайлбар хэлж байна. Энэ тайлбараар хариуцагч уг гэрээний дагуу төлбөр төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Гэрээ бодит байдал дээр хийгдээгүй, манай өгсөн хандивыг худалдах худалдан авах гэрээ болгосон гэж байна. Шүүхэд анх ирүүлсэн хариу тайлбар дээр гадаадаас ******* ******* мөнгө орж ирэхээр бид төлбөрийг төлнө, үүнд цаг хугацаа шаардлагатай гэдгийг талууд аль аль нь мэдэж байгаа гэсэн тайлбар өгсөн байдаг. Мөн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой тайлбарыг бичгээр гаргасан тайлбартаа ч дурдсан байсан, сая ч мөн дурд******* байна. Хариуцагч тал ***** ***** ***** ***** ***** ***** ***** энэ гэрээний хэрэгжилттэй холбоотой давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авъя гэсэн хүсэлт гарг******* байгаагүй. Хоёрдугаар нь хариуцагч компани энэ гэрээний хэрэгжилтийн явцад давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж үзэж байгаа бол үүнийгээ ***** ***** ***** ***** ***** ***** *****-р гэрчлүүлээд байх шаардлага байхгүй. Өнөөдөр шүүх хуралдаан дээр ийм ийм нөхцөл байдал үүссэн учраас төлбөр төлөх боломжгүй учраас төлөөгүй гээд нотлох баримт гарг******* шийдвэрлүүлэх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

5. Хариуцагчийн төлөөлөгч ***** нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

***** ***** ***** ***** ХХК, ******* ******* ******* ******* *****ын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/113 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа уг гэрээний худалдагч тал болох ***** ***** ***** ***** ***** ***** ***** нь Худалдаа ******* ******* *****ын тухай хуулийн 3, 4, 11, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 1,4, 10, 19 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчиж, хуулиар тогтоосон үйл *******иллагаагаа үндсэн зорилгыг зөрчиж, ашиг олох худалдах, худалдан авах гэрээг манай компанитай байгуулсан байна. Энэ нь Иргэний хуулийн 56.1.1 хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; 56.1.9.хуулийн этгээд үйл *******иллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл; гэж заасан үндэслэлээр 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/113 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Мөн манай зүгээс ***** ***** ***** ***** ***** ***** *****тай гэрээ байгуулахдаа тус *****ын үйл *******иллагааг зохицуулдаг хууль, тогтоомжийг мэдэхгүйгээс ноцтой төөрөгдөлд орж дээрх гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 58.3.1 зүйлд заасан нөхцөл, үндэслэлээр дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлийг давхар бий болгож байна. Түүнчлэн 20/113 дугаар гэрээний 6.4-т давагдашгүй хүчин зүйлийг гэрээний худалдагч тал буюу ******* худалдаа ******* ******* ***** өөрөө эдлэхээр заасан нь Иргэний хуулийн 189.4-т Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, *******ил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл *******иллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй гэснийг зөрчиж байна. Учир нь ***** ***** ***** ***** ***** ***** ***** нь Худалдаа ******* ******* *****ын тухай хуулийн 6.6-д заасан давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх онцгой бүрэн эрхтэй байгаа. Өөрөөр хэлбэл 20/113 дугаартай гэрээний гүйцэтгэлийн явцад давагдашгүй хүчин зүйл үүссэн нөхцөл байдлыг гэрээний худалдагч тал өөрөө гэрчлэх онцгой эрхтэй байхдаа давагдашгүй хүчин зүйлийн асуудлыг гэрээнд оруулснаар манай талд тэгш бус байдлыг бий болгосон гэж үзэж байна. Энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 189.4-т заасныг зөрчихөд хүргэж улмаар энэ нь Иргэний хуулийн 56.1.1-т заасны дагуу 20/113 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох бас нэг хууль зүйн үндэслэл болж байна. Иймд *******ы ******* ******* ******* ХХК. ***** ***** ***** ***** ***** ***** *****ын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/113 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тооцож, ***** ***** ***** ***** ***** ***** *****аас 220 сая төгрөгийг гаргуулж, ***** ***** ***** ***** ХХК-д олгуулах энэхүү сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн авч хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ... Хариуцагч тал манай байгууллагыг Худалдаа ******* ******* *****ын тухай хуулийн 3, 4, 11 дүгээр зүйл, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 1,4,10,19 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчиж хуулиар тогтоосон үйл *******иллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж, ашиг олох худалдах, худалдан авах гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/113 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлтэй гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна, мөн энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл *******иллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл *******иллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж тус тус заасан тул ***** нь иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцох эрхтэй хуулийн этгээд юм. Талуудын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ***** ***** ***** ***** ХХК-тай 20/113 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр ***** нь ашиг олсон зүйл байхгүй. Харин энэхүү малын *******ыг худалдсан малчдад эгүүлэн төлбөрийг төлсөн болно. Хоёр: Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ манай зүгээс *****-тай гэрээ байгуулахдаа тус *****ын үйл *******иллагааг зохицуулдаг хууль, тогтоомжийг мэдэхгүйгээс ноцтой төөрөгдөлд орж дээрх гэрээг байгуулсан. . . Түүнчлэн 20/113 дугаар гэрээний 6.4 давагдашгүй хүчин зүйлийг гэрээний худалдагч тал буюу ***** нь өөрөө эдлэхээр заасан нь Иргэний хуулийн 189.4-т Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, *******ил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл *******иллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй. гэснийг зөрчиж байна гэж дурдсан. ***** нь хариуцагч байгууллагатай гэрээ байгуулахдаа ямар нэгэн дарамт шахалт үзүүлж гэрээ байгуулаагүй бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд тулгуурлан энэхүү гэрээг байгуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***** ***** ***** ***** ХХК, ***** ***** ***** ***** ***** ***** *****-тай 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20/113 дугаартай гэрээ байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ***** ***** ***** ***** ***** ***** *****-руу шилжүүлсэн 220,000,000 төгрөгийг буцаан гаргуулж ******* ******* ******* ХХК-д олгуулах. Энэ хоёр байгууллагын хооронд 20/113 дугаартай гэрээний асуудал яригд******* байгаа. Энэ гэрээ ***** ***** ***** ***** ***** ***** *****-ийн тухайн үеийн удирдлагуудын саналаар байгуулагдсан. Энэ гэрээ анхнаасаа байгуулагдах ёсгүй байсан. Яагаад гэвэл ***** ***** ***** ***** ***** ***** ***** нь Худалдаа ******* ******* *****ын тухай хуулийн 3,4,11, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4,10,19 дүгээр зүйлийг зөрчсөн байгаа. Хуулиар тогтоосон үндсэн үйл *******иллагаагаа зөрчиж ашиг олох, худалдах худалдан авах гэрээг манай байгууллагатай байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, 56.1.9-д хуулийн этгээд үйл *******иллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/113 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлтэй байна. Дээрээс нь манай залуучууд ***** ***** ***** ***** ***** ***** *****-ын үйл *******иллагаа тусдаа хуулиар зохицуулагддаг гэдгийг мэдэхгүй, хайхрамжгүй ханд******* ноцтой төөрөгдөлд орсон байгаа. Энэ нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.3-д заасан нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл ноцтой төөрөгдөлд орсны улмаас энэ гэрээнд гарын үсэг зурсан байна. Сая яригд******* байгаа давагдашгүй хүчин зүйлийн асуудлыг *****д хуулиар олгосон байгаа. Давагдашгүй хүчин зүйлийн асуудал оруулж ирээд, өөрсдөө өөрсдийнхөө юмыг тодорхойлсон маягийн заалт оруулсан байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4-т Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, *******ил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл *******иллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй. гэж заасан байгаа. Яагаад гэвэл Худалдаа Аж Үйлдвэрийн *****ын тухай хуулийн 6.6-д давагдашгүй хүчин зүйлийн онцгой бүрэн эрхийг *****д олгосон байгаа. Давагдашгүй хүчин зүйлээр үүссэн нөхцөл байдлыг Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн *****ын тухай хуульдаа оруулсан байгаа. Ингэж байж гэрээний тэгш байдлыг алдагдуулсан гэж үзэж байна. Энэ нь 20/113 дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох бас нэг үндэслэл болж байна. Иймд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан 20/113 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож ***** ***** ***** ***** ***** ***** *****-с 220,000,000 төгрөгийг гаргуулж ***** ***** ***** ***** ХХК-д олгож өгнө үү гэв.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Болд-Эрдэнэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хууль тогтоомжийг мэдээгүй учраас төөрөгдөлд орж энэ гэрээ хэлцлийг хийсэн гэж байна. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл мэдэхгүй байх нь манайхаас хүлээж авсан ******* ******* төлбөрийг төлөхгүй байх хууль зүйн үндэслэл болохгүй гэдгийг дурдъя. Манай байгууллагыг Худалдаа ******* ******* *****ын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулийг зөрчиж гэрээ байгуулсан гэж байна. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна. гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь гэрээ хэлцлийн үндсэн дээр хийгдсэн иргэний эрх зүйн харилцаа байгаа. Хоёрдугаарт гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой харилцааг ярьж байна. Давагдашгүй хүчин зүйлийн тухайд хариуцагч байгууллага ***** ***** ***** ***** ***** ***** *****-д давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулах хүсэлт тавиагүй. Үүн дээр манайхаас ямар нэгэн хариу өгөөгүй. Ер нь энэ давагдашгүй хүчин зүйл буюу корона вирус цар тахлаас болж сүүлийн 3 жил ***** дээр олгогдож байгаа *******ил юм. Шүүх дээр харахад заавал *****аас гэрчилгээ авахгүйгээр шийдвэрлэгддэг маргаанууд ч байгаа. Тэгэхээр хариуцагч *****аас ийм гэрчилгээ авахгүйгээр давагдашгүй хүчин зүйл үүссэн бол түүнийгээ нотлох боломжтой. Хариуцагч энэ заалтыг юу гэж тайлбарлаад байна вэ гэхээр манай эрхийг хязгаарласан учраас хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаад байгаа. Гэтэл энэ заалтын агуулга нь давагдашгүй хүчин зүйл үүссэн бол түүнийгээ худалдагч талд тайлбарлаарай, холбогдох баримтаа гарг******* өг гэсэн агуулгатай заалт байгаа. Дээрээс нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4-г тайлбарлаад байна. Иргэний хуулийн 189.4-т Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, *******ил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл *******иллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй. Эндээс харахад нэгдүгээрт зах зээл, бизнесийн харилцаа байх ёстой, хоёрдугаарт тухайн зах зээлд давамгайлж байгаа хуулийн этгээд байх ёстой. Тэгэхээр өнөөдрийн энэ маргаанд огт хамааралгүй заалт гэдгийг хэлмээр байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд манай байгууллагад шилжүүлсэн 220,000,000 төгрөгийг буца******* авъя гэж байна. Хариуцагч компани энэ мөнгийг шилжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагд******* байгаа. Харин уг компанийн толгой компани энэ 220,000,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ маргаан дээр хариуцагч толгой компанийнхаа шилжүүлсэн 220,000,000 төгрөгийг шаардах эрхгүй гэв.

 

8. Нэхэмжлэгч талаас 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 20/113 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, *******ил хүлээлцсэн акт, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, Богд банкны дансны тодорхойлолт гаргах тухай 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 24/39 дугаартай албан бичиг, Хаан банкны депозитын хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 01, 02, 03 дугаар сарын тайлан зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.

 

9. Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчаас Хүнс, хөдөө ******* ахуй, хөнгөн ******* яам, ***** ***** ***** ***** ***** ***** *****, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт тус тус хаягласан хүсэлт гаргах тухай албан бичгүүд, Малчдад ээлтэй төр хүмүүнлэгийн арга хэмжээний хүрээнд бэлтгэсэн түүхий эдийг хүлээн авч хадгалах *******ил гүйцэтгэх 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 201104/001, 201104/002, 201104/003, 201104/004, 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 201104/005 дугаартай гэрээнүүд, *****ХХК-аас малчдад ээлтэй төр хүмүүнлэгийн арга хэмжээний хүрээнд бэлтгэсэн түүхий эдийг хүлээн авч хадгалах *******ил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн дүнгүүд гэх баримт, Ган гачигтай байдлаас үүдэн Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор аймагт өвөлжилтийн нөхцөл хүндэрч, олон тооны мал хорогдож болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотой Малчдад ээлтэй төр хүмүүнлэгийн арга хэмжээний хүрээнд хийгдсэн зөөврийн бойны үеэр хийгдсэн ******* бэлтгэлийн *******лын тайлан, Голомт банкны дансны хуулга, *******ы ******* ******* *******ыг байгуулахтай холбоотой гарсан УИХ, Засгийн газар болон бусад эрх бүхий байгууллагуудын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилтийн баримтууд зэргийг баримтаар гарг******* өгсөн.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ***** ***** ***** ***** ***** ***** *****ын хариуцагч ***** ***** ***** ***** ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүргийн үлдэгдэл болон алданги нийт 150,001,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлээс зарим хэсэг болох 100,001,000 төгрөгийн шаардлагыг ханг*******, алданги 50,000,500 төгрөг гаргуулах, хариуцагч ***** ***** ***** ***** ХХК-ийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, нэхэмжлэгчид шилжүүлсэн 220,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ***** ***** ***** *****" ХХК-тай байгуулсан 20/113 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээгээр малын *******ны нэгж үнийг ямааны ******* 15,000 төгрөг, хонины ******* 3000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Энэхүү гэрээний дагуу 5,542 ширхэг хонины *******, 20,225 ширхэг ямааны *******, нийтдээ 25,767 ширхэг малын *******ыг хариуцагч компанид шилжүүлэн өгсөн. Талууд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр *******ил хүлээлцсэн акт үйлдэж баталга*******уулсан. Гэрээний төлбөрт хариуцагч нь 220,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл нь 100,001,000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжилж байна. Мөн гэрээнд заасны дагуу хугацаандаа үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнд заасны дагуу алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тал хувиар тооцож 50,000,500 төгрөгийг шаардах эрхтэй... гэж тайлбарл******* байна.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, татгалз******* буй үндэслэлээ: ...***** ***** ***** ***** ***** ***** ***** тухайн үед Зэвсэгт хүчний жанжин штаб, Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран малчдад туслах сайн үйлсийн аян өрнүүлсэн байдаг. Энэ аяныг ******* худалдаа ******* ******* ***** хариуц******* *******илласан бөгөөд ***** ***** ***** ***** ХХК-д тодорхой хэмжээний туслалцаа үзүүлээч гэсэн хүсэлт тавьсны дагуу бид оролцсон. Малчдаас ******* шир авах *******иллагааг газар дээр нь хийсэн бөгөөд тухайн үед манай өгсөн мөнгөөр тооцож малын *******ны тоог тогтоосон. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын удирдлага нь бичгийн гэрээ байхгүй бол болохгүй байна гэсний дагуу тус гэрээг нөхөж хийсэн. Түүнээс ямар нэгэн эрх, үүрэг үүсээгүй, хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймд гэрээний дагуу төлөх үндэслэлгүй гэж маргадаг болно.

 

4. Хариуцагч ***** ***** ***** *****" ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: ... тус гэрээг нөхөж хэлбэрийн төдий, Худалдаа ******* ******* *****ын тухай хуулийг зөрчиж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй. Иймд манай зүгээс шилжүүлсэн 220,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж тодорхойлжээ.

 

5. Нэхэмжлэгч тал хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ: ...Иргэний хуулийн дагуу ***** ***** ***** ***** ***** ***** ***** нь иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцох эрхтэй хуулийн этгээд бөгөөд хуулиар хориглоогүй. Ямар нэгэн ашиг олоогүй, малчдаас ******* ширийг худалдан авч, мөнгийг төлсөн. Иймд хүчин төгөлдөр гэрээ тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарл******* байна.

 

6. Хэрэгт 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 20/113 дугаартай худалдах, худалдан авах гэрээ авагдсан бөгөөд тус гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй бог малын ******* ширийг худалдан авагчид хүлээлгэн өгөх, худалдан авагч нь барааг хүлээн авч гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөх харилцааг зохицуулахаар, 2020 оны 11 сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд барааг нийлүүлэхээр, хонины 1 ширхэг ******* 3000 төгрөг, ямааны 1 ширхэг ******* 1500 төгрөг, худалдан авагч нь энэхүү гэрээний дагуу худалдагчаас нийлүүлсэн тухай бүрд нь барааг хүлээн авахдаа үйлдвэрлэлийн шаардлага хангасан *******ны тоо ширхгийг худалдагч талтай акт үйлдэж хүлээн авна. Тэрхүү баримтыг үйлдсэнээр барааг хүлээн авсанд тооцох бөгөөд хүлээн авсан баримт үйлдсэн өдрөөс эхлэн 180 хоногт багтаан тухайн хүлээн авсан барааны төлбөрийг төлөхөөр тус тус тохирчээ.

 

Мөн хэрэгт авагдсан 2020 оны 01 сарын 25-ны огноотой *******ил хүлээлцсэн актаар талуудын байгуулсан 20/113 дугаартай гэрээний дагуу нийт 38,871 бог малын ******* шир хүлээн авсны 25,767 малын ******* /хонины ******* 5542 ширхэг, ямааны ******* 20,225/ худалдан авалтын шаардлага хангасан ******* байсан, нийт дүнг 320,001,000 төгрөгийг худалдан авагч тал нь худалдагч талд төлбөр болгон төлөх үүрэг хүлээсэн актыг үйлдсэн байх бөгөөд 2021 оны 05 сарын 27-ны өдрийн Голомт банкны мемориалын баримт, нэхэмжлэгчийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан зэргээр 220,000,000 төгрөгийг *****ХХК-иас ***** ***** ***** ***** ***** ***** *****д 20/113 гэрээний хэсэгчилсэн төлбөр гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн байна. /хх-ийн 9, 66 дугаар тал/

Ажил хүлээлцсэн актын огноо нь 2020 оны 01 сарын 25-ны өдөр гэсэн байгаа бөгөөд нэхэмжлэгч тал энэ огноо нь техникийн алдаатай буюу 2021 оны 01 сарын 25-ны өдөр гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч тал үүнийг үгүйсгэж маргаагүй болно.

 

Талуудын тайлбараар болон хэрэгт авагдсан тус компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээгээр *****ХХК нь хариуцагч ***** ***** ***** ***** ХХК-иудын гүйцэтгэх удирдлага нэг болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч ***** ***** ***** ***** ХХК-иас шүүхэд гарг******* өгсөн 2021 оны 03 сарын 01-ний өдрийн Ган гачигдалтай байдлаас үүдэн Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, олон тооны бог мал хорогдож болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотой Малчдад ээлтэй төр хүмүүнлэгийн төслийн хүрээнд хийгдсэн зөөврийн бойны үеэр хийгдсэн ******* бэлтгэлийн *******лын тайлан-д нийт 38,492 ******* хүлээн авсан талаар тусгагджээ. /хх-ийн 74-84 дүгээр хуудас/

 

7. Дээрх үйл баримтаас дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу 25,767 ширхэг хонь, ямааны *******ыг хариуцагчид хүлээлгэн өгсөн, гэрээний төлбөрт хариуцагч нь 220,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж үзнэ. Иймд талуудын үйлдсэн *******ил хүлээлцэх актын дагуу үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

8. Хариуцагч тал нь нэхэмжлэгч ***** ***** ***** ***** ***** ***** ***** нь Худалдаа ******* ******* *****ын тухай хуулийг зөрчсөн гэрээ хэлцлийн дагуу шаардлага гарг******* байна гэж маргадаг болно.

 

Худалдаа *******, ******* *****ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т: ***** нь ашиг олох зорилгоор ******* ахуйн үйл *******иллагаа явуулахгүй боловч Иргэний хууль, энэ хуульд заасан буюу дүрмийнхээ зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйлчилгээг төлбөртэй гүйцэтгэнэ, Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т: Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна гэж тус тус за*******ээ.

 

Талууд шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа Малчдад ээлтэй төр төслийг хэрэгжүүлэх үүднээс тус гэрээг байгуулсан гэж тайлбарладаг бөгөөд энэ нь дээрх хуульд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн хариуцагч тал нь тус гэрээг сүүлд мөнгө шилжүүлэх үед нөхөж хийсэн , ямар нэгэн үр дагавар үүсээгүй гэж тайлбарл******* байгаа боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гарг******* өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Иймд хариуцагч ***** ***** ***** ***** ХХК гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 100,001,000 төгрөгийг нэхэмжлэгч ***** ***** ***** ***** ***** ***** *****д төлөх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

9. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу алданги 50,000,500 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд гэрээний 5.2-т гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувийн алдангийг худалдагч талд төлөхөөр заасан байна.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... уг цаг хугацаанд Ковид давагдашгүй хүчин зүйл бий болж замуудыг хаах, үйлдвэрүүдийг хаах улсын шийдвэрүүд гарч гэрээнд дурдаад буй ******* ширийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь хүндрэлтэй болсон, энэхүү *******ил нь бидний буруутай үйл *******иллагаанаас үүсээд буй асуудал биш. ***** ***** ***** ***** ***** ***** ***** нь гэрээгээр өөрсдөө давагдашгүй хүчин зүйл бий болсныг тодорхойлохоор заасан нь давуу байдал өөртөө бий болгосон... гэжээ.

 

Талуудын байгуулсан гэрээний 6.4-т: Дээрх давагдашгүй хүчин зүйл бий болсон тухайг Худалдаа ******* ******* ***** тодорхойлно гэж заасан байна.

 

Хэрэгт авагдсан тайлан, зохигчдын тайлбараар гэрээ хэрэгжих үед Ковид цар тахлын улмаас хорио цээрийн дэглэмтэй байсан байдал тогтоогдож байгаа бөгөөд энэхүү байдлын талаар талууд маргаагүй. Харин энэхүү байдлыг гэрээний нэг тал буюу худалдагч тал өөрөө тодорхойлохоор гэрээнд заасан нь өөртөө давуу байдал олгосон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзнэ.

 

Гэрээ хэрэгжих үеийн байдал, гэрээ байгуулах үндэслэл зэрэг нөхцөл байдал, талуудын байгуулсан гэрээний 6.2-т заасан гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь хуанлийн нэг сараас дээш хугацаагаар үргэлжилбэл талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ гэж заасан зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаард******* байсан эсэх, талууд энэхүү гэрээний заалтын дагуу арга хэмжээ авсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасг******* болно гэж заасан байна.

 

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан алданги 50,000,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

10. Дээр дурдсанаар талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн тул тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрээний үүрэгт шилжүүлэн өгсөн 220,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханг*******, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,958 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,257,950 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***** ***** ***** ***** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 457,255 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. .

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч ***** ***** ***** ***** ХХК-иас 100,001,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***** ***** ***** ***** ***** ***** *****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 50,000,500 төгрөг, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 220,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,958 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,257,950 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***** ***** ***** ***** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 457,255 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***** ***** ***** ***** ***** ***** *****д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гард******* авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ