| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00465/И |
| Дугаар | 138/ШШ2024/00595 |
| Огноо | 2024-08-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 138/ШШ2024/00595
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 3 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* ******* овогт ******* *******ийн хүсэлттэй,
“Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би 1965 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 59 настай. Удахгүй өндөр насны тэтгэвэр тогтоолгоно. Миний аав Нэхий нь *******ын сангийн аж ахуйд адуучин хүн байсан тул би аавыгаа даган мал малладаг болсон. Гэхдээ намайг 1980 оноос албан ёсоор ажиллуулж байсан. Тэр үед би аавынхаа туслах малчнаар ажилд орсон ба намайг 18 нас хүрэхэд цэргийн албанд татна гээд ажлаас чөлөөлж байсан боловч би цэрэгт тэнцээгүй учир үргэлжлүүлэн ажиллаж байгаад дараа жил нь буюу 1984 онд ажлаас чөлөөлөгдөж, 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 223 дугаар ангид цэргийн алба хаасан. Халагдаж ирээд *******ын сангийн аж ахуйн даргын 1987 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 147 тоот тушаалаар 09 дүгээр сарын 07-ны өдрөөс өрлөгчнөөр ажилд томилогдсон. Ингээд би 1991 оны сүүлээр сангийн аж ахуйг татан буугдах хүртэл ажилласан юм. Миний ажилд томиогдсон тушаалууд олдохгүй байгаагаас өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд Н.******* намайг 1980 оны 07 дугаар сарын 13-аас 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1987 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал *******ын сангийн аж ахуйд малчин, барилгын ажилчнаар ажиллаж байсан болохыг минь тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн болон 0939680 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн *******ын сангийн аж ахуйн даргын 1983 оны 6-р сарын 21-ний өдрийн 93 дугаар “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай”, 1983 оны 101 дугаар “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай”, 1983 оны 8-р сарын 26-ны өдрийн 141 дугаар “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай”, 1984 оны 3-р сарын 14-ний өдрийн 51 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”, 1984 оны 9-р сарын 25-ны өдрийн 209 дугаар “Ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай”, 1987 оны 09 сарын 11-ний өдрийн 147 дугаар “Ажилд томлох, ажлаас чөлөөлөх тухай”, 1988 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “Барилгын ажилчдад удаан жилийн нэмэгдэл олгох тухай”, 1989 оны 02 сарын 22-ны өдрийн 11 дугаар “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай”, 1990 оны 11 сарын 22-ны өдрийн 139 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, 1991 оны 11 сарын 21-ний өдрийн 102 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаалуудын хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7369 дугаартай хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. (хх 3-16 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь улсад ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврээ тогтоолгоход шаардлагатай баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа, ажилд орсон тушаал шийдвэрүүдийн зарим хэсэг нь архиваас олдохгүй гэх үндэслэлээр улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлага гаргах эрх үүсжээ.
Иймд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний улсад ажиллаж байсан байдлыг тогтоох нь түүнийг өндөр насны тэтгэврээ тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.******* нь Дорнод аймгийн *******ын сангийн аж ахуйд 1980 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1981 оныг дуустал туслах адуучнаар, 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал, мөн 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгын ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Дорнод аймгийн *******ын сангийн аж ахуйн даргын 1983 оны 6-р сарын 21-ний өдрийн 93 дугаар “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай”, 1983 оны 101 дугаар “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай”, 1983 оны 8-р сарын 26-ны өдрийн 141 дугаар “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай”, 1984 оны 3-р сарын 14-ний өдрийн 51 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”, 1984 оны 9-р сарын 25-ны өдрийн 209 дугаар “Ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай”, 1987 оны 09 сарын 11-ний өдрийн 147 дугаар “Ажилд томлох, ажлаас чөлөөлөх тухай”, 1988 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “Барилгын ажилчдад удаан жилийн нэмэгдэл олгох тухай”, 1989 оны 02 сарын 22-ны өдрийн 11 дугаар “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай”, 1990 оны 11 сарын 22-ны өдрийн 139 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, 1991 оны 11 сарын 21-ний өдрийн 102 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаалуудын хуулбар,
2. Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7369 дугаартай хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* овогт ******* ******* /*******/ нь Дорнод аймгийн *******ын сангийн аж ахуйд 1980 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1981 оныг дуустал туслах адуучнаар, 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал, мөн 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгын ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, үлдэх хэсэг болох 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь тогтоогдоогүй хугацааны баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* овогт ******* ******* /*******/ нь Дорнод аймгийн *******ын сангийн аж ахуйд 1980 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1981 оныг дуустал туслах адуучнаар, 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал, мөн 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгын ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн *******ын сангийн аж ахуйд ажиллаж байсан болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА