Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/03238

 

 

 

 

 

 

 

 

2024 08 01 182/ШШ2024/03238

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Нэхэмжлэгч: ЦК ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.О-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 798,019 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.О нь 2020.12.07-ны өдөр манай ББСБ-ын  цахим зээлийн үйлчилгээнд №32845 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 520,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 100,000 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож тус тус зээлсэн. Гэтэл зээлдэгч ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл, хүүгийн төлбөрийг төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 798,019 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч А.О нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 798,019 төгрөгөөс 200,000 төгрөгийг 2024.05.06-ны өдөр төлсөн, үлдэх 598,019 төгрөгийг 2024.08.10-ны өдөр 298,019 төгрөг, 2024.09.10-ны өдөр 300,000 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч А.О-т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 798,019 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 798,019 төгрөгөөс 200,000 төгрөгийг төлсөн, үлдэх 598,019 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд төлөхийг зөвшөөрч, 2024.08.10-ны өдөр 298,019 төгрөг, 2024.09.10-ны өдөр 300,000 төгрөгөөр төлж барагдуулах болох нь түүний шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараар тогтоогдсон.

 

2.Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг, хариуцагч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 798,019 төгрөгөөс 200,000 төгрөгийг төлсөн, үлдэх 598,019 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 23,710 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 11,855 төгрөгийг буцааж, хариуцагч А.О-с 11,855 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА