| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2017/0131/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/135 |
| Огноо | 2017-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2017/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Ган-Очир, Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч С.Лхагвасүрэн, Ц.Баярмаа, Д.Уранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Лхагвасүрэн, Ц.Баярмаа, Д.Уранбилэг нарт холбогдох эрүүгийн 1736000000039 дугаартай, 178/2017/0131/Э/ индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, ПЖ69010719 регистрийн дугаартай, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 24Гүнчандмань айлын орон сууцны 16 тоотод оршин суух, Тавинаахан овогт Сосорын Лхагвасүрэн
2. Монгол улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, ПИ76012801 регистрийн дугаартай, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Гүнчандмань 24 айлын орон сууцны 16 тоотод оршин суух, Хүрд овогт Даймаагийн Уранбилэг,
3. Монгол улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, ПБ78062900 регистрийн дугаартай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 10-22 тоотод оршин суух, Эмчийнхэн овогт Цахиуртайн Баярмаа
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч С.Лхагвасүрэн Д.Уранбилэг нар нь бүлэглэн хохирогч Ц.Баярмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч Ц.Баярмаа нь С.Лхагвасүрэн, Д.Уранбилэг нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байтал манай дүү С.Батхүү согтуу нэг шил архи авчирсан. Бид хоёр тэр архийг хувааж уугаад байж байтал эхнэр захаас ирээд хоол хийж өгөхөд нь би хоолоо идэж чадахгүй тасраад унасан байсан.Тэгээд С.Батхүү манайд хонож байтал шөнө 02 цагийн үед Батхүүгийн эхнэр Ц.Баярмаа манайд ирээд хаалга хүчтэй нүдэхээр нь би босож тайлж өгөөд хэрэлдэж зодолдсон. Би тухайн үед нэлээд согтуу байсан болохоор үйлдлээ сайн санахгүй байгаа.Ц.Баярмаа манай гэрийн хаалганы бариулыг эвдсэн байсан.Миний шилэн хүзүү, толгой өвдөж байгаа гэжээ./хх 13-14-р хуудас/
Хохирогч Ц.Баярмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 25-ны шөнө Говь-Алтайгаас гэртээ ирэхэд түлхүүр байхгүй болохоор С.Лхагвасүрэнгийнд очсон. Хаалгыг нь 30-аад минут цохиход эхнэр Д.Уранбилэг нь онгойлгож өгсөн. Гэрт нь ороход манай нөхөр том өрөөнд нь согтуу унтаж байсан.Өдөр нь Д.Уранбилэгтэй ярихад манай нөхөр Лхагвасүрэн Батхүү хоёр өдөржин архи уугаад байж байна гэж хэлсэн.Тэгээд би гэрт нь ороод “ ах дүү хоёр нийлж архи уугаад, ичихгүй, би та нарыг өгдөг газарт нь өгнө ” гээд С.Лхагвасүрэнг загнаад цагдаад дуудлага өгсөн.Тэгтэл С.Лхагвасүрэн намайг янхан, гичий гэх мэтээр доромжлоод, үсдэж аваад зодсон.Энэ үед Д.Уранбилэг охинтойгоо хараад зогсож байсан. Би “энийгээ аваачээ” гээд орилоход манай нөхөр босож ирээд С.Лхагвасүрэнгийн гараас татаад салгахад нь би оо-ийн өрөөний үүдэнд зогсож байтал дахиж ирээд намайг зодож миний цамцыг ураад газар шидсэн.Д.Уранбилэг намайг хэл амаар доромжлоод байхаар нь би гал тогооны өрөөнөөс нэг шанага ус авчраад Д.Уранбилэг рүү цацсан чинь С.Лхагвасүрэн, Д.Уранбилэг хоёр нийлж аваад намайг үсдэж зодсон.Д.Уранбилэг хаалганы цаана гаргаж байгаад миний үснээс зулгаагаад тавихгүй болохоор нь нүүрийг нь самардсан.С.Лхагвасүрэн миний хүзүү, дагз дух руу гараа бөөрөнхийлж байгаад цохиод байсан.Би тэднийхээс гараад цүнх өгөөтөх гэсэн чинь охин нь миний цүнхийг цонхоор шидсэн.Тэгээд удалгүй цагдаа ирж тэдний хаалгыг нүдэхэд тайлж өгөхгүй болохоор нь болконоор нь ороод С.Лхагвасүрэнг тэврээд гаргаад ирсэн.Тэр үед С.Лхагвасүрэн миний давсаг руу өшиглөсөн.С.Лхагвасүрэн цагдаагийн дэргэд миний цамцыг урж шидчихээд хаалганы салсан модоор миний нуруу руу цохисон гэжээ. / хх-17-18-р хуудас/
Хохирогч Д.Уранбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажил тараад гэртээ ирэхэд манайд манай нөхөр дүү С.Батхүүгийн хамт архи уугаад сууж байсан. Тэгээд намайг хоол хийж өгөхөөр идчихээд бид нар унтсан. Шөнө 02 цагийн үед С.Батхүүгийн эхнэр Ц.Баярмаа ирж хаалгыг хүчтэй нүдсэн. Би нөхрөө дуудаж сэрээгээд, С.Лхагвасүрэн хаалга онгойлгоход Ц.Баярмаа өмнөөс нь гартаа тааралдсан болгоныг авч шидээд орилоод байхаар нь манай нөхөр хэрэлдэж маргалдаад зодолдсон.Тэгээд би гүйж очоод салгах гэхэд Ц.Баярмаа миний нүүрийг маажсан.Би С.Лхагвасүрэнг салгаж аваад дараад сууж байтал гал тогооноос ус авчраад над руу цацаад өөрийнхөө нөхрийг сэрээсэн.С.Батхүү босож ирээд Ц.Баярмааг хаалгаар түлхэж гаргачихаад хаалгаа түгжчихээд буцаад том өрөөнд ороод хэвтэж байтал манай болконоор цагдаа орж ирсэн.Ц.Баярмаа манай гэрийн хаалганы бариулыг эвдэлсэн, миний нүүрийг маажиж сорвитой болгосон гэжээ./хх-21-22-р хуудас/
Гэрч С.Батхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би баруун бүсийн төв зах дээр лангуун дээр зогсож байгаад хөдөөнөөс ирсэн таньдаг хоёр ахтайгаа 2 шил архи хувааж уугаад оройхон С.Лхагвасүрэн ахынд байсан хүүхдээ авахаар очихдоо нэг шил архитай очоод ахтайгаа хувааж уусан. Тэгээд архи уучихаад тасарч унасан байсан. Шөнө нойрон дунд хүмүүс орилолдоод байсныг дэн дун санаж байна. Тэгээд босоод С.Лхагвасүрэн ахыг татаад том өрөөнд нь оруулаад буцаад унтсан. Болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Манай эхнэр Ц.Баярмаа урьд нь Д.Уранбилэгтэй хэрэлдэж маргалдаж байсан, харин ахтай маргалддаггүй байсан гэжээ./хх-27-28-р хуудас/
Гэрч Ж.Уянга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: С.Лхагвасүрэн манай хойт эцэг байгаа юм. 2017 оны 08 дугаар сарын 25-ны орой хойт аав С.Лхагвасүрэн өөрийнхөө дүү С.Батхүүтэй манайд архи уугаад унтаж сэрээд байсан.Шөнө бид нар унтаж амарч байтал 02 цагийн үед манай гэрийн хаалгыг нэг хүн хүчтэй нүдсэн.Энэ чимээнээр сэрчихээд ээж бид хоёр айгаад хаалгаа тайлахгүй байж байтал аав босоод хаалгаа нээсэн.Тэгтэл Ц.Баярмаа эгч орж ирээд манай аав ээж рүү “ муусайн архичид, бузрын гэрт юу хийж байгаа юм“ гээд уурлаад байсан.Тухайн үед аав халамцуу байсан болохоор Ц.Баярмаа бид нарыг доромжлоод юм цацаад байхаар нь уурлаад гэрээс түлхээд гаргасан.Ц.Баярмаа манай ээж Д.Уранбилэгийн нүүрийг маажаад манай гэрийг буулгаж буулгаж явсан. Тэгээд цагдаа ирээд тэр шөнө аавыг эрүүлжүүлэхэд хонуулсан.Тухайн үед би айгаад дүүтэйгээ жижиг өрөөнд байсан болохоор яг ямар зодоон болсныг хараагүй.Ц.Баярмаа ээжийн нүүр, хүзүү хоолойг самардсан, аавын нурууг самардсан байсан гэжээ./хх 34-35-р хуудас/
2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 443 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:1. Д.Уранбилэгийн биед гэмтэл учирсан байна.2.Д.Уранбилэгийн биед тархи доргилт, баруун нүдний доод хэсэгт 4х0.2 см, 2х0.2 см, хүзүүний баруун урд хэсэгт 1.5 см тус бүр зулгаралтууд, тус хэсэгт хаван хавдар гэмтлүүд тогтоогдлоо.3. Д.Уранбилэгийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. 4.Д.Уранбилэгийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/ хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан,шинжээч Б.Цэндхүү гэжээ. / хх-38-р хуудас/
2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:1. Ц.Баярмаагийн биед гэмтэл учирсан байна.2.Ц.Баярмаагийн биед тархи доргилт, баруун нүдний баруун дээд хэсэгт 5х4 см цус хуралт, зүүн далны хэсэгт 4х3.5 см, 1.5х1см, зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт 3х1.5 см, 2х1 см, 2.5х1.5 см,3.5х1.5 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо.3.Ц.Баярмаагийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. 4.Ц.Баярмаагийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/ хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан,шинжээч Д.Тогтох гэжээ. / хх-41-р хуудас/
2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 442 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.С.Лхагвасүрэнгийн биед гэмтэл учирсан байна.2.С.Лхагвасүрэнгийн биед баруун далны доод хэсэгт 3х1 см цус хуралт, баруун ташаанд 4х0.2 см, зүүн талын 10,11,12-р хавирганы гадаргууг хамарсан олон тооны 2х0.2 см-14х0.2 см зураас бүхий зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.3.С.Лхагвасүрэнгийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. 4.С.Лхагвасүрэнгийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/ хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан,шинжээч Ц.Цэндхүү гэжээ. / хх-41-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Баянзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би аавтайгаа С.Лхагвасүрэн ахынд очсон, тэднийд нэг эрэгтэй хүн байсан, нэрийг нь мэдэхгүй.Уянгаа аниа, Уранбаян бид гурав зах дээр зогсож байгаад орой С.Лхагвасүрэн ахынд ирэхэд аав унтчихсан, Лхагвасүрэн ах сэрүүн байсан.Тэгээд би Уранбаянтай хамт том өрөөнд унтсан.Шөнө сэрээд харсан чинь Лхагвасүрэн ах Уранбилэг эгч манай ээж нар зодолдож байсан.Манай ээжийг Лхагвасүрэн ах үснээс нь татаад гэрийнхээ хаалганы модоор цохисон. Уранбилэг аниа ээжийг хаалганы тийшээ шахаж байгаад гутал шидээд гадагшаа гаргаад хаалгаа хаасан.Тэгээд Уранбилэг эгч болконоор манай ээжийн цүнхийг шидсэн.Тэгээд хоёр цагдаа орж ирээд Шөнтөө / Лхагвасүрэн/ ахыг аваад явсан.Манай ээжийг Шөнтөө / Лхагвасүрэн/ ах зодсон, Уранбилэг аниа үснээс нь зулгаасан гэжээ./хх-147-148-р хуудас/
Шүүгдэгч Д.Уранбилэг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зах тараад гэртээ ирэхэд манайд манай нөхөр дүү С.Батхүүгийн хамт архи уугаад сууж байсан. Тэгээд намайг хоол хийж өгөхөөр идчихээд бид нар унтсан. Шөнө 02 цагийн үед С.Батхүүгийн эхнэр Ц.Баярмаа ирж хаалгыг хүчтэй нүдсэн. Би нөхрөө дуудаж сэрээгээд, Лхагвасүрэн хаалга онгойлгоход Ц.Баярмаа өмнөөс нь гартаа тааралдсан болгоныг авч шидээд орилоод байхаар нь манай нөхөр хэрэлдэж маргалдаад зодолдсон.Тэгээд би гүйж очоод салгах гэхэд миний нүүрийг маажсан.Би Лхагвасүрэнг салгаж аваад дараад сууж байтал гал тогооноос ус авчраад над руу цацсан.Нөхөр С.Батхүү нь босож ирээд Ц.Баярмааг хаалгаар түлхээд гаргачихсан. Манай болконоор цагдаа орж зүгээр унтаж байсан манай нөхрийг аваад явсан.Ц.Баярмаа манай гэрийн хаалганы бариулыг эвдэлсэн, миний нүүрийг маажсан.Ц.Баярмаа манай гэрийнхийг хэл амаар доромжилж зодсон. Өөрийнхөө 7 настай хүүхдийг загнаж босгож аваад гарсан.Манай хаалга руу шөнө шээсээ цацсан байсан.Бид нарыг байнга доромжилж байдаг, гомдолтой байна.Би Ц.Баярмааг зодоогүй гэжээ.
Шүүгдэгч Ц.Баярмаа мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би ээж аавтайгаа Говь-Алтай руу эх барьсан ээжтэйгээ уулзахаар явсан байсан. Өдөр нь С.Лхагвасүрэн над руу яриад “ танай нөхөр чинь архи уугаад байна, авах хүн байвал ярьж авхуул” гэсэн. Удалгүй Д.Уранбилэг рүү ярьсан чинь “ танай нөхөр манай нөхөртэй архидаад байж байна “ гэсэн. Тэгээд шөнө 12 цагийн үед гэртээ иртэл гэр цоожтой байхаар Лхагвасүрэнгийнд очиход хаалгаа тайлахгүй удаж удаж С.Лхагвасүрэн, Д.Уранбилэг хоёр тайлж өгсөн. Би гэрт нь ороод “ та нар яасан ичдэггүй юм бэ, нийлж архи уугаад “ гэж уурласан. Би эрүүл байсан. Намайг ороход хадам ах С.Лхагвасүрэн хэл амаар доромжилж үснээс зулгаасан. Энэ үед Д.Уранбилэг охинтойгоо хараад зогсож байсан. Манай нөхөр босож ирээд С.Лхагвасүрэнг татаж салгасан.Тэгтэл Д.Уранбилэг намайг хэл амаар доромжлоод С.Лхагвасүрэн миний цамцыг ураад хаалганы гадна гаргасан. Би цагдааг ирэхэд миний цамц, левчик урагдчихсан зогсож байсан. Д.Уранбилэг миний үснээс зулгаасан.Д.Уранбилэг миний үснээс зулгаагаад салахгүй болохоор би Д.Уранбилэгийг маажсан. С.Лхагвасүрэн намайг цагдаа дуудсанд уурлаж зодсон гэжээ. Би Д.Уранбилэгт гар хүрээгүй энэ хүн намайг хүүхэд төрүүлээгүй гэж байнга хэл амаар доромжилдог гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
1.Шүүгдэгч С.Лхагвасүрэн нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт хохирогч Ц.Баярмааг зодож хөнгөн хохирол буюу биед нь гэмтэл учруулсанаа санахгүй байгаа, Цагдаагийн газрын эрүүлжүүлэхэд ухаан орсон гэдэг боловч хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар түүнийг өөрийн эхнэр Д.Уранбилэгийн хамтаар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Д.Уранбилэг нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Баярмааг бүлэглэн зодоогүй харин Ц.Баярмаа намайг маажсан гэх боловч хохирогч Ц.Баярмаагийн “... тэр 2 нийлж намайг үсдэж зодоод миний үснээс зулгаагаад тавихгүй болохоор үс зулгаадаг хэн бэ гээд нүүрийг нь самардсан чинь миний үсийг тавьсан...” гэх, насанд хүрээгүй гэрч Б.Баянзаяагийн:”...шөнө сэрээд ирсэн чинь Шөнтөө ах, Уранбилэг эгч, манай ээж нар зодолдож байсан. Шөнтөө ах гэрийнхээ хаалганы модоор ээжийг цохисон, Уранбилэг аниа ээжийн үснээс татаад хаалга руу чирэхээр ээж Уранбилэг аниаг маажсан чинь үснээс нь тавьсан гэх мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт 438 тоот дүгнэлтээр бүлэглэн хүний биед хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон.
2.Шүүгдэгч Ц.Баярмаагийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдээгүй харин эхнэр, нөхөр 2-оор зодуулсан, хэл амаар доромжлуулсан гэх боловч хохирогч Д.Уранбилэгийн:”...Лхагваа, Баярмааг чи яаж байгаа юм юу болж байгаа юм гээд барьж аваад хэрэлдээд, маргалдаад, зодолдоод байсан, гэрч Ц.Пүрэвхүүгийн”... С.Лхагвасүрэнгийн биед үзлэг хийхэд зүүн мөр, зүүн бугалагны орчим, зүүн хавирганд маажигдсан ссоривтой, далны орчим улайж шалбарсан шинэ шархтай байсан...” гэх, гэрч М.Соёл-Эрдэнэгийн:”... маргааш нь харахад нүүр ам нь маажигдсан, хүзүү улайсан яасан талаар асуухад бэр Баярмаа ирээд ийм юм болоо гэсэн...” гэх насанд хүрээгүй гэрч Б.Баянзаяагийн мэдүүлгүүд, шинжээчийн 443, 442 тоот дүгнэлтүүдээр шүүгдэгч Ц.Баярмааг хоёр хүний биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл хангалттай байна гэж үзлээ.
Хохирогч, шүүгдэгч нарын биед тухайн өдөр шинээр хөнгөн гэмтэл учирсан болох нь гэрч нар болон шинжээч эмчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон ба хохирогч, шүүгдэгч нар нь харилцан маргалдаж зодолдсоны улмаас бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь ах дүү, ураг төрлийн уламжилан ирсэн зан үйлийн харилцааг зөрчиж улмаар хуулиар хамгаалдагдсан хүний эрх, эрх чөлөөнд харилцан халдаж гэмт хэрэг үйлдсэн тул эрүүгийн харицлагыг тухайн хүн тус бүрт гэм буруугийн хэлбэрт нь ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч С.Лхагвасүрэн, Д.Уранбилэг нар нь бүлэглэн Ц.Баярмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Ц.Баярмаа нь хохирогч С.Лхагвасүрэн, Д.Уранбилэг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Лхагвасүрэн, Д.Уранбилэг, Ц.Баярмаа нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-84,142-р /-аар тус тус тогтоогдож байгаа тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч С.Лхагвасүрэн хаалганы бариул 28.000 төгрөг, хаалга 250.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Баярмаагаас нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримтыг хэрэгт хавсаргагдаагүй, хохирогч Ц.Баярмаа нь зүүж явсан монетэн ээмэгний өрөөсөн нь хэлбэрээ алдсан тул 180.000 төгрөг, ноосон цамц 5.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаруулах санал гаргасан байна.
Хэдий хэрэг хянан шийдвэрлэхэд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй үзлэг, тэмдэглэл үйлдэгдээгүй, хэнээс, хаанаас хурааж авсан нь тодорхой бус мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн тул шүүх хэрэгт хавсаргасан гэрэл зураг, үс мэт зүйлийг нотлох баримтад тооцоогүй ба хохирогч тус бүрийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхидуулсан болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Баярмаагаас 134500 төгрөг гаргуулж хохирогч Д.Уранбилэгт олгох, шүүгдэгч Д.Уранбилэг, С.Лхагвасүрэн нараас 251800 төгргийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ц.Баярмаад олгох, мөн хохирогч С.Лхагвасүрэн, Д.Уранбилэг, Ц.Баярмаа нар нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эдийн бус эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүхэд эд мөрийн баримт ирээгүй болохыг дурдах, шүүгдэгч С.Лхагвасүрэнгийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн угаалгын машин битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5/26 дугаартай прокурорын тогтоол, мөн шүүгдэгч С.Лхагвасүрэнгийн эзэмшлийн Самсунг маркийн 1 ширхэг хөргөгч битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 5/22 дугаартай прокурорын тогтоол, Ц.Баярмаагийн эзэмшлийн Сони маркийн 49 инчийн зурагт битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 5/21 дугаартай прокурорын тогтоолыг тус тус торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тавинаахан овогт Сосорын Лхагвасүрэн, Хүрд овогт Даймаагийн Уранбилэг, Эмчийнхэн овогт Цахиуртайгийн Баярмаа нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Тавинаахан овогт Сосорын Лхагвасүрэн, Хүрд овогт Даймаагийн Уранбилэг, Эмчийнхэн овогт Цахиуртайгийн Баярмаа нарыг 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лхагвасүрэн, Д.Уранбилэг, Ц.Баярмаа нар нь 450000 төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Баярмаагаас 134500 төгрөг гаргуулж хохирогч Д.Уранбилэгт олгох, шүүгдэгч Д.Уранбилэг, С.Лхагвасүрэн нараас 251800 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ц.Баярмаад олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч С.Лхагвасүрэн, Д.Уранбилэг, Ц.Баярмаа нар нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эдийн бус эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
6.Эрүүгийн 1736000000039 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Лхагвасүрэнгийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн угаалгын машин битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5/26 дугаартай прокурорын тогтоол, мөн шүүгдэгч шүүгдэгч С.Лхагвасүрэнгийн эзэмшлийн Самсунг маркийн 1 ширхэг хөргөгч битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 5/22 дугаартай прокурорын тогтоол, Ц.Баярмаагийн эзэмшлийн Сони маркийн 49 инчийн зурагт битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 5/21 дугаартай прокурорын тогтоолыг тус тус торгох ял биелэгдтэл хэвээр үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form