| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01036/И |
| Дугаар | 135/шз2024/04185 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 135/шз2024/04185
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2024/01036/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би, ****** ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** ***** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...зээлийн үүрэгт нийт 3,809,968 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ****** ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүрэгт 3,809,968 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлд бичигдсэн хариуцагчийн оршин суугаа гэх Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Октябрь, 6 дугаар гудамж, 18 тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагч ******* нь уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь харьяалах багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д: Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж хуульчилжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д: хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн оршин суугаа газрын хаягийг тодруулсны эцэст дахин нэхэмжлэл гаргах, хаяг нь тодорхойгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан ****** ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 06 сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,910 төгрөгийг Төрийн сангийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч ****** ***** ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэхүү захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ