Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 104/ШШ2024/00397

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* ББСБ ХХК /РД:*******/

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******,*******, *******од оршин суух, *******гийн /РД:/

  

Зээлийн гэрээний үүрэгт 969,519.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч З. нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1,499,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. 2024 оны 4 сарын 9-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 840,076.73 төгрөг, үндсэн хүү 114,895.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 546.87 төгрөг, нотиариатын зардал 14,000 төгрөг нийт 969,519.26 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан татгалзалдаа: Хариуцагч З. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч З.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 969,519.26 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч З. нэхэмжлэлийн шаардлага 969,519.26 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

  

Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,058 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 14,029 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч З. 14,029 улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 14,029 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй З.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 969,519.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,058 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж 14,029 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч З. улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 14,029 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ     З.ГАНЧИМЭГ