| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00601/И |
| Дугаар | 104/ШШ2024/00401 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 104/ШШ2024/00401
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: *******,*******, ******* ХХК /РД:*******/
Хариуцагч: Налайх дүүрэг, *******,*******од оршин суух *******гийн ******* /РД: *******/
Зээлийн гэрээний үүрэг 1,147,941.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Б.*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,147,941.39 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,147,941.39 төгрөгийг 4 хувааж, 2024 оны 8 сарын 5-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 8 сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 9 сарын 5-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 9 сарын 20-ны өдөр 247,941.39 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тохиролцлоо. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үр дагаврыг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Б.*******оос зээлийн гэрээний үүрэгт 1,147,941.39 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,147,941.39 төгрөгийг 4 хувааж, 2024 оны 8 сарын 5-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 8 сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 9 сарын 5-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 9 сарын 20-ны өдөр 247,941.39 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 32,101 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 16,050.5 төгрөгийг улсын төсвөөс, 16,050.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,147,941.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,147,941.39 төгрөгийг 4 хувааж, 2024 оны 8 сарын 5-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 8 сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 9 сарын 5-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 9 сарын 20-ны өдөр 247,941.39 төгрөгөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 32,101 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 16,050.5 төгрөгийг улсын төсвөөс, 16,050.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ