Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 140/ШШ2024/00309

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүрэг ***-р хороо, *********ийн гудамж ******** цогцолбор оршин суух *************ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ************* багт оршин суух Д************ийн Д*************д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,125,626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М************ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С********** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...Д.Д*********** нь "********** *******"-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 140000784887 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Д.Д********** нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр сарын 2,7% хүүтэй 710,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 280,000 төгрөгийг 3,3% хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Д.Д**************гаас зээлийн гэрээний үүрэгт 1,125,626 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Жич: Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг ********** *******-ын Хаан банк дахь **************** тоот дансанд төлж болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М********* ******* ХХК нь хариуцагч Д.Д*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,125,626 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Д******** нь 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр М********** ******* ХХК-ийн ************ тоот дансанд 1,125,626 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С***********гийн хүсэлтээр тогтоогдож байна.

Хариуцагч Д.Д*********** нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М********** ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,565 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д*************гаас 15,783 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 15,783 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 31,656 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар М************* ******* ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,125,626 төгрөгийг хариуцагч Д.Д****** нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, зааснаар нэхэмжлэгч М*********** ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,565 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д***********гаас 15,783 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 15,783 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 31,656 төгрөгийг нэхэмжлэгч М************** ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ