Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 141/ШШ2024/00088

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 141/ШШ2024/00088

Завхан аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч …… хот, …… дүүрэг, ….хороо, Ю-гийн гудамж-28, ……..цогцолбор хаягт байрлах “……” ББСБ-аас ирүүлсэн, хариуцагч …… аймгийн …….. сумын ………. Багийн …..,  тоот хаягаар оршин суудаг Б-ийн Н-т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 297,272 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч “М” ББСБ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Б.Н нь "М ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 1400000787141 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.Н нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр сарын 3,0% хүүтэй 520,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Б.Н-ыг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 172,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 150,000 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 72,000 төгрөгийг тус тус төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. Б.Н-ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 249,777 төгрөг, зээлийн хүү 39,606 төгрөг, нэмэгдүүлсэн xүү 7,889 төгрөг нийт 297,272 төгрөг гаргуулахаар байна. “М” ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон шаардах эрхтэй байх тул Б.Н-аас зээлийн гэрээний үүрэгт 297,272 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэжээ.  

Харин нэхэмжлэгч “М” ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...“М” ББСБ ХХК нь хариуцагч Б-ийн Н /-аас зээлийн гэрээний үүрэгт 297,272 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 297,272 төгрөгийг “М” ББСБ-ийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. Мөн хариуцагч Б.Н нь 317,700 төгрөг төлсөн Төрийн банкны хуулга болон улсын тэмдэгтийн хураамж болох 4,784 төгрөг төлсөн банкны хуулгыг тус тус шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ББСБ-аас хариуцагч Б.Н-т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 297,272 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.      

Хариуцагч Б.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 317,700 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн төрийн банкны хуулгаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх учир улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,659 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-аас  улсын тэмдэгтийн хураамж 9,659 төгрөгийн тал хувь болох 4,829.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ББСБ-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ББСБ-аас ирүүлсэн, хариуцагч Б.Н-т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 297,272 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,659 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-аас  улсын тэмдэгтийн хураамж 9,659 төгрөгийн тал хувь болох 4,829.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ББСБ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Б.УРТНАСАН