Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/18

 

                                     Ч.*******д  холбогдох

                  эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг,  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.******* /цахим/

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.******* /цахим/

Шүүгдэгч Ч.******* /цахим/

Шүүгдэгч өмгөөлөгч Я.******* /цахим/

нарийн бичгийн дарга Б.******* нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шийдвэрлэн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Я.*******ийн гаргасан давж заалдсан гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д  холбогдох эрүүгийн 1833001120089 дугаартай, 150/2020/0019/Э индекстэй 3 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овгийн *******ын *******, ***** оны **** дугаар сарын ***-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ***** боловсролтой, ********* мэргэжилтэй, ************ ажилладаг, ***************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:************/

Шүүгдэгч Ч.******* нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 101-102 дугаартай тэмдэгт бүхий газарт 14-09 ОРА улсын дугаартай Тоуоtа Наrrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 15.1-а дахь заалтуудыг зөрчиж П.*******ын жолоодож явсан ОРА улсын дугаартай Камаз маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн А.Маргад-Эрдэнийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн дунд чөмөгний дунд 1/3-ээр далд хөндлөн сэлтэрхийт хугарал, хуйханд язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Ч.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2020, оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнөх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.11 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон,

Иргэний    хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 51С дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.*******гаас 13,515,000 төгрөг гаргуулж А.Бат-Эрдэнэд, 519,603 төгрөг гаргуулж П.*******т тус тус олгож А.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.200.000 төгрөгт холбогдох хэсгийг П.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 3,029,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгон,

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдан

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэгч А.Бат-Эрдэнэд 13.515.000 төгрөг, П.*******д 519.603 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэгч А.Бат-Эрдэнэ түүний өмгөөлөгч ослын улмаас  6 тн рапсыг 1 тныг нь 1.200.000 төгрөгөөр үнэлж 7.200.000 төгрөгөөр тооцож нэхэмжилдэг бөгөөд шүүх 2 дахь үнэлгээ болох “Арвижих эстимейт” ХХК-ний үнэлгээ 6.000.000 төгрөгөөр үнэлсэн нь буруу юм.

Тухайн рапсны анхны үнэлгээ 650.000 төгрөгөөр \1-р хавтас хх-ийн 80\ тооцож байсан бөгөөд сүүлийн үнэ болох 6.000.000 төгрөгөөр\ 2-р хавтас хх-5\ шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч Ч.******* нар нь 2 янзын хол зөрүүтэй үнэлгээ хавтаст хэрэгт байгаа бөгөөд үүнийг одоо энэ шүүх хурлаар хэлэлцэх боломжгүй иргэний журмаар жичдээ нэхэмжлэх боломжтойг байгаа тухайгаа хэлж байсан юм. Дээрх үнэлгээнүүд хоорондоо зөрүүтэй байх бөгөөд ялангуяа рапсын үнийн зөрүүтэй үнэлгээг иргэний нэхэмжлэгчид ашигтай байдлаар шүүх үнэлэх ёсгүй. Рапсын үнэлгээ асар зөрүүтэй, нотлох баримт хангалтгүй байгаа учраас иргэний журмаар дахин үнэлгээ хийлгүүлж бодит хохирлыг гаргуулах нь шударга байдалд нийцэх буй за...

Хэрэгт авагдснаар зам дээр хэдэн тн рапс асгарсан эсэх тодорхойгүй, эргэлзээтэй иргэний нэхэмжлэгч талаас 6 тн гэж мэдүүлж байгаа боловч яг 6 тн зам дээр асгарсан гэрэл зураг болон бусад нотлох баримт байдаггүй. Хэдийгээр асгарсан нь үнэн ч асгарсан рапсаа бүгдийг нь ачаад бохироор нь жинлүүлж өгсөн байх боломжтой. Тэгвэл гэмт хэргийн улмаас яг хичнээн тн рапсны хохирол амсаад байгаа нь хэрэгт байдаггүй, эргэлзээтэй хэвээр байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Мөн тээврийн хэрэгслийн анхны үнэлгээ 8.420.000 төгрөг \2-р хавтас хх- 79\, 2 дахь үнэлгээ 5.625.000 төгрөгний \3-р хавтас хх-126\ үнэлгээ гарсан байдаг.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2,3 дахь хэсгийг зөрчсөн, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022.01.05-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6 тонн рапсыг асгаж, авч яваагүй мэтээр надаас нэхэмжилж  байгаад гомдолтой байна. Хэрэг учрал болсны маргааш өдөр нь газарт багахан хэмжээний будаа байсан. Түүнээс 6 тонн рапс тухайн газарт байгаагүй. Би дүүтэйгээ маргааш нь хэргийн газарт очиход газарт асгарсан рапсаа ачаад авч явж байсан. Газарт асгарсан рапсыг цэвэрлээд ашиглах боломжтой. 2018 онд Дархан-Уул аймагт нэг л БНХАУ-ын иргэн худалдан авдаг байсан. Би рапсын талаар судалгаа хийж үзэхэд 2018 оны үед 650-800 төгрөгийн үнэтэй байсан. Тухайн үед 650 төгрөгийн ханштай байсан.

Тээврийн хэрэгслийн үнэлгээний хувьд өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Г.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь үндэслэлтэйгээр шийдвэрлэсэн тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Я.*******ийн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Ч.*******д холбогдох 1833001120089 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...Шүүх нотлох баримтыг үнэлэн хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ба үнийн дүн зөрүүтэй гарсан нөгөө нотлох баримт, тодорхойлолт зэрэг бусад баримтыг хэрхэн үгүйсгэж байгаагаа заагаагүй тул хохирлын асуудлыг жич нэхэмжлэхээр үлдээж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.*******гийн гэм бурууг хэлэлцэж, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 101-102 дугаартай тэмдэгт бүхий газарт 14-09 ОРА улсын дугаартай Тоуоtа Наrrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 15.1-а дахь заалтуудыг зөрчиж П.*******ын жолоодож явсан ОРА улсын дугаартай Камаз маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн А.Маргад-Эрдэнийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн дунд чөмөгний дунд 1/3-ээр далд хөндлөн сэлтэрхийт хугарал, хуйханд язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан буюу “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Шүүх шүүгдэгч Ч.*******гийн үйлдлийг тогтоогдсон үйл баримтад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2020, оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнөх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.11 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.*******д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт эвдэрсэн Камаз маркийн 69 96 ОРА маркийн машины эвдрэл гэмтэлд 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарснаас 5.625.000 төгрөгийн буюу бага үнийн дүнтэй үнэлгээг, замд асгарсан рапсны үнийг “Ашид билгүүн” ХХК буюу   мэргэжлийн үнэлгээний компаниас тогтоосон үнэлгээгээр тооцож гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хэрэгт нэгтгэн шийдвэрлэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэхээр үлдээх шаардлагагүй байна.

Түүнчлэн  осол  гардаг  өдөр  буюу  2018  оны  10  дугаар  сарын 28-ны өдөр 69 96 ОРА улсын  дугаартай  тээврийн  хэрэгсэлд  нийт 28 тонн  буюу  28000 кг  рапс  ачигдсан,  улмаар  ослын  дараа  буюу  2018  оны  10  дугаар сарын 30-ны  өдөр  Дархан  Гурил  тэжээл  ХК-д  нийт  22  тонн  буюу  22,000 кг рапс  тушаагдсан  болох  нь  2  дугаар  хавтаст  хэргийн  18  дугаар талд авагдсан  зарлагын  баримт,  пүүний  баримтаар  тогтоогдсон,  дээрхи  нотлох баримтуудыг   цуглуулах,   бэхжүүлэхдээ   Эрүүгийн   хэрэг   хянан       шийдвэрлэх   тухай   хуульд   заасан   үндэслэл,   журмыг   зөрчсөн  гэх  үндэслэл

тогтоогдоогүй, түүнийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан “...Хэрэгт авагдснаар зам дээр хэдэн тн рапс асгарсан эсэх тодорхойгүй, эргэлзээтэй иргэний нэхэмжлэгч талаас 6 тн гэж мэдүүлж байгаа боловч яг 6 тн зам дээр асгарсан гэрэл зураг болон бусад нотлох баримт байдаггүй. Хэдийгээр асгарсан нь үнэн ч асгарсан рапсаа бүгдийг нь ачаад бохироор нь жинлүүлж өгсөн байх боломжтой. Тэгвэл гэмт хэргийн улмаас яг хичнээн тн рапсны хохирол амсаад байгаа нь хэрэгт байдаггүй, эргэлзээтэй хэвээр байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна...” гэх гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Уг осолд өртсөн П.*******ын Медипас эмнэлэгт оношилгоо хийлгэсэн 270.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг түүний биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэх үндэслэлээр хангахгүй орхих үндэслэл болохгүй.

 Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан  байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Я.*******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                    ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ