| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/00106/И |
| Дугаар | 141/ШШ2024/00092 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 141/ШШ2024/00092
| 2024 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 141/ШШ2024/00092 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар З аймгийн Т сумын Б баг хаягаар оршин суудаг …. овогт Д-ийн Т-ын нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Д.Т нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие Тээврийн яамны харъяа Дархан хотын нефть баазын үйлдвэрийн техникийн хэлтэст 1979 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг дуустал гагнуурчин слесарь, 1979 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Сэлэнгийн агуулахын тооцооны нябогоор, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн үйлдвэр бригадад тоо бүртгэгчээр, 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Тэжээлийн Улсын фондын сахиулаар 7 жил ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлттэй байна. Д.Т миний бие Санхүү эдийн засгийн сургуулийг тээврийн нябо мэргэжлээр төгсөж дээрх газруудад ажилласан. Өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч зарим газрын орсон, гарсан тушаал олдохгүй тодорхой бус байгаа тул дээрх жилүүдэд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т нь 1979 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Тээврийн яамны харъяа Дархан хотын нефть баазын үйлдвэрийн техникийн хэлтэст гагнуурчин слесариар, 1979 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Сэлэнгийн агуулахын нябогоор, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн үйлдвэр бригадад тоо бүртгэгчээр, 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Тэжээлийн улсын фондын сахиулаар тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ө овогт Д-ийн Т нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Тээврийн яамны харъяа Дарханы нефть баазад засварчнаар, 1979 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Тээврийн яамны харъяа Дарханы нефть баазын харъяа Сэлэнгийн агуулахын нябо, ШТС-ын диспетчерээр, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн үйлдвэр бригадад тоо бүртгэгч ажилчнаар, 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Аюулаас хамгаалах тэжээлийн улсын нөөцийн Түдэвтэй сум дахь цэгийн сахиулаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
- Ө овогт Д-ийн Т-ын 000000 дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,
- Завхан аймгийн архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/2004 дугаартай: “...1981-1985 онд Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн туслах үйлдвэр бригадад тоо бүртгэгч, туслах ажилтнаар ажиллаж байсан гэх Д.Т /Д.Т/-ийн цалингийн тодорхойлолтыг олгов.
1981 онд 1498,44 төг, 8-12 сар, хуу№ /Д.Т
1982 онд 582,12 төг, 1,2,10-р сар хуу№ /Д.Тнэрээр/,
1985 онд 169,1 төг, 1-12 сар, хуу№ /Д.Т нэрээр/...” гэсэн архивын лавлагаа,
-Тээврийн яамны харъяа Дарханы Нефть баазын даргын 1979 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаартай: “...Засварчнаар Д овогтой Т-ыг 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн авч ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,
-Тээврийн яамны харъяа Дарханы Нефть баазын даргын 1980 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 44 дугаартай: “...Сэлэнгэ салбар агуулахын туслах нярав Д овогтой Т-ыг 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон уул үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Сэлэнгэ ШТС-ын диспетчерээр шилжүүлэн ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,
-Тээврийн яамны харъяа Дарханы Нефть баазын даргын 1981 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаартай: “...Сэлэнгэ ШТС-ын диспетчер Д овогтой Т нь сургуульдаа эргэж очих шалгалтаа өгөх болсон тул 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон уул үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...” гэсэн тушаалын хуулбар,
-Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаартай: “...үйлдвэр бригадын тоо бүртгэгчээр …..овогтой Т-ыг 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсугай...” гэсэн тушаалын хуулбар, туслах үйлдвэр бригадын 1981 оны цалингийн цэс,
-Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5 дугаартай: “...Д.Т нь үйлдвэр бригадын тоо бүртгэгчээр түр тушаалтай ажиллаж байсан тул 2 дугаар сарын 18-ны өдөр чөлөөлж нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар томилсугай...” гэсэн тушаалын хуулбар, 1982 оны цалингийн цэсийн хуулбар,
-Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай:”... Үйлдвэр бригадын тоо бүртгэгчээр Д.Т-ыг 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн томилсугай...” гэсэн тушаалын хуулбар, 1984, 1985 оны цалингийн цэсийн хуулбар,
-Д-ийн Т-ын хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэврийн дэвтрийн хуулбар,
-Д-ийн Т-т 1979 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дарханы Нефть баазын боловсон хүчингээс нээж олгосон: “...Дарханы Нефть баазын даргын 1979 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 59 дугаартай тушаалаар үйлдвэр техникийн хэлтэст гагнуурчин слесариар авч ажиллуулав,
Дархан Нефть баазын даргын 1979 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02 тоот тушаалаар гагнуурчин слесарийн үүрэгт ажлаас нь чөлөөлж Сэлэнгэ агуулахын тооцооны няраваар шилжүүлж ажиллуулав,
Дархан нефть баазын даргын 1981 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 43 тоот тушаалаар Сэлэнгэ агуулахын тооцооны нябогийн үүрэгт ажлаас чөлөөлж, ШТС-ын диспетэрээр шилжүүлэн ажиллуулав,
Дарханы нефть баазын даргын 1981 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 49 тоот тушаалаар ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан үзэж уул үүрэгт ажлаас нь чөлөөлөв,
Аюулаас хамгаалах Тэжээлийн улсын хангамжийн эрхлэгчийн 1985 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар тушаалаар аюулаас хамгаалах Тэжээлийн улсын нөөцийн Түдэвтэй сум дахь цэгийн сахиулаар томилон ажиллуулав
Аюулаас хамгаалах улсын нөөцийн төвийн эрхлэгчийн 1992 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр тушаалаар дээд газрын шийдвэрээр Түдэвтэй сумын ардын хурлын гүйцэтгэх захиргаанд мэдэлд шилжүүлэв...” гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Гэрч Г.Н-гийн: “...Д.Т 1982 оноос Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Би тухайн үед Түдэвтэй сумын ойн байцаагчаар ажиллаж байсан. Бид хоёр нэг газарт ажиллаж байсан. 1985 оноос хойш Тэжээлийн фондод сахиулаар ажиллаж байсан. Бид нэг суманд амьдарч ажиллаж байсан учраас Д.Т-ыг тоо бүртгэгч, сахиулаар ажиллаж байсныг мэдэж байна. 1993 оноос мал малласан. Бид нэг нутгийн хүмүүс учраас ажиллаж байсныг нь сайн мэдэж байна. Д.Т-ыг ажиллаж байх хугацаанд нэгдлийн даргаар Б, Б, Б нар ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг,
-Гэрч Б.Ч-ын: “...Д.Т 1982 оноос 1985 он хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Би тухайн үед тэжээлийн цехэд ажиллаж байсан. Нэг нутагт ажиллаж байсан. Тоо бүртгэгчээр ажиллаж байсныхаа дараа тэжээлийн фондод сахиулаар ажиллаж байсан. Түүний дараа Сонгино сум руу шилжсэн. Тухайн үед цалинг гаргаж өгдөг байсан учраас түүний ажлын талаар сайн санаж байна. Д.Т-ыг ажиллаж байх хугацаанд нэгдлийн даргаар Б, Б, Б нар ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч Ө овогт Д-ийн Т нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Тээврийн яамны харъяа Дарханы нефть баазад засварчнаар, 1979 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Тээврийн яамны харъяа Дарханы нефть баазын харъяа Сэлэнгийн агуулахын нябо, ШТС-ын диспетчерээр, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн үйлдвэр бригадад тоо бүртгэгч ажилчнаар, 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Аюулаас хамгаалах тэжээлийн улсын нөөцийн Түдэвтэй сум дахь цэгийн сахиулаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Т-аас ирүүлсэн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө овогт Д-ийн Т нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Тээврийн яамны харъяа Дарханы нефть баазад засварчнаар,1979 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Тээврийн яамны харъяа Дарханы нефть баазын харъяа Сэлэнгийн агуулахын нябо, ШТС-ын диспетчерээр, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн үйлдвэр бригадад тоо бүртгэгч ажилчнаар, 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Аюулаас хамгаалах тэжээлийн улсын нөөцийн Түдэвтэй сум дахь цэгийн сахиулаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН