Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 141/ШШ2024/00096

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 141/ШШ2024/00096

Завхан аймаг

 Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч …..хот, …… дүүрэг, 1-р хороо, П-ын гудамж, ……., 13 давхар, ….. тоот хаягт байрлах И ББСБ ХХК-иас ирүүлсэн, хариуцагч …… аймгийн …….. сумын …….. баг хаягаар оршин суудаг Г овогт Б-ийн Х-д холбогдох “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд  4,112,335.34 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:     

Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б.Х нь манай компанитай 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр L10900004/01 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасан богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Б.Х-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшнаас: 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 7805494595 дугаартай зээлийн дансны дугаартай, 443,400.00 /дөрвөн зуун дөчин гурван мянга дөрвөн зуун төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5005617174 банкны тоот дансанд; 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 7900183993 дугаартай зээлийн дансны дугаартай, 550,000.00 /таван зуун тавин мянган төгрөг/ төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200082628 дансанд 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 7100010550 дугаартай зээлийн дансны дугаартай, 5,340,000.00 /таван сая гурван зуун дөчин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарынхугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5380017026 банкны тоот дансанд зээл хийсэн олголтыг зээлийн гэрээнд зааснаар "Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх" үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна.    Үүнд:

1. 2023 оны 5 дугаар сарын 4-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 221,696.80 /хоёр зуун хорин нэгэн мянга зургаан зуун ерэн зургаан төгрөг наян мөнгө /

- Шимтгэл: 4,400.00 /дөрвөн мянга дөрвөн зуун төгрөг/

- Үндсэн хүү: 5,357.17 /таван мянга гурван зуун тавин долоон төгрөг арван долоон мөнгө /

- Нийт: 231,453.97 /хоёр зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун тавин гурван төгрөг ерөн долоон мөнгө /

2. 2023 оны 2 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 550,000.00 /таван зуун тавин мянган төгрөг/

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 0.00

- Нэмэгдүүлсэн хүү: 0.00

- Нийт: 550,000.00 /таван зуун тавин мянган төгрөг/

3. 2022 оны 9 дүгээр сарын 1-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 2,452,019.50 /хоёр сая дөрвөн зуун таван хоёр мянга арван есөн төгрөг тавин мөнгө /

- Үндсэн хүү: 755,341.32 /долоон зуун тавин таван мянга гурван зуун дөчин нэгэн төгрөг гучин хоёр мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 107,020.55 /нэг зуун долоон мянга хорин төгрөг тавин таван мөнгө /

- Нийт: 3,314,381.37 /гурван сая гурван зуун арван дөрвөн мянга гурван зуун наян нэгэн төгрөг гучин долоон мөнгө /

4. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 16,500.00 /арван зургаан мянга таван зуун төгрөг/ төгрөг. Иймд хариуцагч Б.Х -с нийт 4,112,335.34 /дөрвөн сая нэг зуун арван хоёр мянга гурван зуун гучин таван төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:    

Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК нь хариуцагч Б.Халиунаад холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4,112,335.34 төгрөг, гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.   

Хариуцагч Б.Халиунаа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Батнэмэх овогтой Халиунаа миний бие “Инвескор Хэтэвч ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Энэхүү 4,112,335 төгрөгийн зээлээ 5 дугаар сарын 20-нд 1,000,000 төгрөг,  6 дугаар сарын 20-нд 1,000,000 төгрөг,  7 дугаар сарын 20-нд 1,112,335 төгрөг, 8 дугаар сарын 20-нд 1,000,000 төгрөгийн зээлийг төлж барагдуулна...” гэжээ.

Нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хариуцагч Батнэмэх овогтой Халиунаа /РД:0000/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,112,335.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаанд хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч Б.Х манай И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,112,335.34 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 4 сарын хугацаанд хуваан төлөхөөр шүүхэд хариу тайлбар гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Талууд буюу нэхэмжлэгч, хариуцагч нар хуульд заасан эрхийнхээ дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцэж, тус тусын тайлбар, хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.  

Талуудын хооронд байгуулсан эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,747.37 төгрөгийн тал хувь болох 40,373.6 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Х-гаас 40,373.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.

 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч И ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Х-д холбогдох “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4,112,335.34 төгрөг, гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Нэхэмжлэгч …… ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Х-д холбогдох “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4,112,335.34 төгрөг, гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч Б.Х нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4,112,335.34 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 20-нд 1,000,000 төгрөг,  6 дугаар сарын 20-нд 1,000,000 төгрөг,  7 дугаар сарын 20-нд 1,112,335 төгрөг, 8 дугаар сарын 20-нд 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И-тай эвлэрсэн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,747.37 төгрөгийн тал хувь болох 40,373.6 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Х-гаас 40,373.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХХК-д тус тус олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

                             ШҮҮГЧ                                          Б.УРТНАСАН