Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 141/ШШ2024/00097

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 141/ШШ2024/00097

******* аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, баг тойрууд байрлах ******* ХХК ирүүлсэн хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт ******* холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 2,052,957.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... овогтой нь ******* ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр БЗГ22-3825 тоот зээлийн гэрээ байгуулж 1,399,900 төгрөгийг жилийн 39.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан. 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,254,167.30 төгрөг, төлөх ёстой хүү 749,663.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,326.10 төгрөг, нотариартын зардал 6,800 төгрөг нийт 2,052,957.86 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний үүрэг болох 2,052,957.86 төгрөгийг Мягмарбаатар овогтой аас шүүхийн журмаар гаргуулж өгнө үү... гэжээ

хариуцагч М. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Мягмарбаатар овогтой би ******* ХХК-ний нэхэмжилж буй 2,052,957.86 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч М. холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,052,957.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч М. нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул түүний төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,798 төгрөгийн тал хувь болох 23,899 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 23,899 төгрөгийг, хариуцагч 23,899 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ний нэхэмжлэлтэй М. холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,052,957.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч М. нь зээлийн гэрээний үүрэгт 2,052,957.86 төгрөгийг ******* ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,798 төгрөгийн тал хувь болох 23,899 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 23,899 төгрөгийг, М.аас 23,899 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УРТНАСАН