Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 141/ШШ2024/00099

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 141/ШШ2024/00099

******* аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас ирүүлсэн, хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* хороо ******* тоот хаягаар оршин суудаг ******* ******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2.120.164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Тус сумын ******* багт оршин суух иргэн ******* /РД:*******/ нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ******* сумын Хоршоо хөгжүүлэх сангаас 2.000.000 /хоёр сая / төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр жилийн 3 хувийн хүүтэй, 2 жилийн /24 сар/ хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан. Гэвч ******* нь гэрээний дагуу зээлийн хүүд 120.164 /зуун хорих мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөг нийт 2.120.164 төгрөгийг төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас ******* сумын Хоршоо хөгжүүлэх санд 2.120.164 /хоёр сая нэг зуун хорин мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөгийн хохирол учирсан байна. Сангийн эргэлтийн хөрөнгө нь улсын төсвөөс олгогддог, жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулагддаг мөн зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэж гэж дүгнэхээр байна. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дууссан байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй., 222.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй., 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ., 232.5 дахь хэсэгт Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ. гэж, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.2, 2.2, 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар *******гаас 2.120.164 /хоёр сая нэг зуун хорин мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж ******* сумын хоршоог хөгжүүлэх санд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж зааснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно гэсний дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Дээрх хууль тогтоомжид зааснаар ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төрийн болон нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иргэн *******гаас сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 2.120.164 /хоёр сая нэг зуун хорин мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж, Сум хөгжүүлэх сангийн төрийн сангийн 100090455401 тоот дансанд оруулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие нь тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие уг мөнгийг авсан нь үнэн төлж барагдуулах болно... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газар нь хариуцагч Л.******* холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,120,164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул түүний төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иймд нэхэмжлэгч тал нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, харин хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалтгүй ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тул улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих төгрөгийн тал хувь болох 24,436.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын нэхэмжлэлтэй, овогт ******* ******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,120,164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 2,120,164 төгрөгийг ******* аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх санд төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд зааснаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 24,436.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УРТНАСАН