Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2024/00133

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2024/00133

******* аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сумын ******* баг хаягаар оршин суудаг ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие ******* аймгийн Булнай суманд 1969 онд төрсөн бөгөөд манай аав, ээж ******* аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн ******* бригадад нэгдлийн мал малладаг байсан юм. Би 1985 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр аав, ээжийн хамт нэгдлийн мал маллаж байгаад 1987 онд цэрэгт татагдан 1989 онд халагдаж ирээд нэгдэл тартал тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэр тогтоолгох болоход ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаалгүй, архивт баримтгүй, хөдөлмөрийн дэвтэргүйн улмаас шүүхээр ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсон. Нэгдлээс 1991 онд надад олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1991,1992 оны бичилт байдаг байсан бөгөөд нэгдэл тарахад сураад олдоогүй юм. Иймд холбогдох баримтыг үндэслэн ******* аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн ******* бригадад 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Боржигон овогт ******* нь 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:

-Боржигон овогт ******* ******* ******* дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,

-******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/829 дугаартай: ...******* нь 1985-1987, 1989-1991 онд Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэн боловч дээрх байгууллагын 1985-1987, 1989-1991 онд баримт архивт шилжигдэн ирээгүй байна... гэсэн архивын тодорхойлолт,

-Батлах хамгаалахын төв архивын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 8740 дугаартай: ...******* БХЯ-ны сайдын 1987.06.17-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар ******* аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 187 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989.09.26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989.09.26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989.10.15-ны өдөр 623283 дугаарын цэргийн батлахтай халагдсан... гэсэн архивын лавлагаа,

-******* ******* ******* аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлээс 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээж олгосон: 1991-1992 онд хөдөлмөрийн хөлс тооцсон бичилт бүхий хөдөлмөрийн хуулбар,

-******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаартай: ... овогтой нь 1977-1985 онд Булнай сумын 8-н жилийн сургуулийн Г.Раднааханд багштай 8б ангид суралцаж төгссөн үнэн болно. 1985 оны журналын сурагчдын бүртгэлийн хуулбарыг хавсаргав... гэсэн тодорхойлолт, журналын хуулбар

-******* ******* 0825688 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

-0914000777 дугаартай ******* овогт ******* /*******/ нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 9 жилээр нөхөн тооцсон болохыг баталгаажуулав гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар,

-******* аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны 41/2276 өдрийн: ...Цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн сангаас шүүхэд ******* /РД:*******/ нь ял шийтгэл эдэлж байгаагүй байна... гэсэн албан бичиг,

-******* нь 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Ажилладаг байгууллага-Сүхбаатарч нэгдэл, эрхэлдэг ажил-малчин оршдог сум Булнай... гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,

-1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэснийг бүртгэх анкетын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Гэрлэсэн 1992 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ...нөхөр ******* , ...ажилладаг байгууллага- Сүхбаатарч компани, эрхэлдэг ажил- хоньчин... гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар,

-******* нь 1985 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хаягийн хуудасны бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Хаана ямар ажилтай-Булнай сумын 8 жилийн дунд сургуульд сурагч... гэсэн бичилт бүхий ХААТР 7 маягтын хуулбар, төрсний бүртгэлийн болон гэрлэсний лавлагаа,

 

-Гэрч : ...******* нь бага наснаас эхлэн мал малласан. Аав, ээж хоёр малчин хүмүүс байсан учраас мал дээр өсгөж төрсөн хүн. Сургуулиас гараад шууд мал дээр гарч Сүхбаатарч нэгдлийн ******* бригадад мал малласан хүн. Цэрэгт явахаас өмнө илгээлтээр гарсны дараа надтай хамт мал маллаж байсан юм. Тэгээд цэрэгт явж ирснийхээ дараа ч гэсэн мал малласан. Би тай нэг багийн хүмүүс өсөж төрсөн цагаас эхлэн нэг нутагт ажиллаж амьдарч байгаа учраас түүний ажил амьдралыг маш сайн мэднэ. нь нэгдлийн эм хонь малладаг байсан. 1986 онд миний туслах малчин байсан... гэсэн мэдүүлэг,

-Гэрч : ...******* нь 1985 онд сургуулиа төгсөөд илгээлтээр ******* аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн ******* бригадад мал маллаж эхэлсэн. Би тэр үед ******* бригадын хэсгийн ахлагч, малчин хийж байсан. Аавыг гэдэг малчин хүн байсан. Бид нэг нутгийн нэг голын хүмүүс. Одоо ч нэг багтаа ажиллаж амьдарч байна. Намайг 1985 онд хэсгийн ахлагч хийх байх намар хурга, эм хонийг ялгаж суурилахад нь аав ******* хамт отрын хонь авч ******* багийн нутаг Шар энгэр гэх газар нутаглаж мал маллаж байсан юм. Түүнээс хойш тасралтгүй мал маллаж байгаа хүн. Манай бригадын дарга гэдэг хүн байсан. нь цэрэгт 2 жил явсан. Тэгээд цэргээс ирээд үргэлжлүүлэн ******* бригадад нэгдлийн мал маллаж байгаад хувьчлал тарсны дараа хувийн малаа малласан. Манай хоёр гэр айл саахалт нутагладаг байсан мөн нутгийн хүмүүс тул би г нэгдлийн мал маллаж байсан гэдгийг сайн мэднэ... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч ******* овогт ******* нь 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч *******гаас ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* нь 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН