Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2024/00134

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2024/00134

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сумын ******* баг хаягаар оршин суудаг ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие ******* овогтой ******* нь 1963 оны 11 дүгээр сарын 01-нд төрсөн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай байна. Иймд 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдөр *******ийн Тэжээлийн аж ахуйд ажилчнаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар, 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Дэлгэрэх компанид аж ахуйн эрхлэгчээр, 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дэлгэрэх компанид жолоочоор, 1993 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дэлгэрэх ББХК-нд жолоочоор ажиллаж болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдөр *******ийн Тэжээлийн аж ахуйд ажилчнаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар, 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Дэлгэрэх компанид аж ахуйн эрхлэгчээр, 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дэлгэрэх компанид жолоочоор, 1993 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дэлгэрэх ББХК-нд жолоочоор ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сум дахь *******ийн Тэжээлийн аж ахуйд ажилчнаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар, 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх ХК-д аж ахуйн эрхлэгчээр, 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх ХК-д жолоочоор, 1993 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх ББХК-нд жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:

-******* овогт ******* ******* иргэний бүртгэлийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар,

-******* аймгийн ******* сум дахь Тэжээлийн аж ахуйн даргын 1979 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 169 дугаартай: ...27. ******* 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1-р үтрэмд ажилчнаар түр ажиллуулсугай... гэсэн тушаалын хуулбар,

-******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/615 дугаартай: ... нь 1982 онд ******* сумын Тэжээлийн аж ахуйн ажилчнаас чөлөөлөгдсөн тухай лавлагаа авахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд 1982 оны ******* сумын Тэжээлийн аж ахуйн даргын тушаалд чөлөөлсөн тухай тушаал олдохгүй байна... гэсэн архивын тодорхойлолт,

- ******* цэргийн батлахын хуулбар,

-******* ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх компаниас 1993 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нээж олгосон: ..компаний ерөнхий захирлын 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр тушаалаар Дэлгэрэх компанид аж ахуйн эрхлэгчээр томилон ажиллуулав, Захирлын 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тушаалаар өөр ажилд шилжих болсон тул аж ахуйн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тушаалаар Дэлгэрэх компанид авто машины жолоочоор томилон ажиллуулав, Ерөнхий захирлын 1993 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаар тушаалаар Дэлгэрэх ХК-нд татан буугдаж мал хувьчлагдах болсон тул жолоочийн ажлаас чөлөөлөв, 1993 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр тушаалаар Дэлгэрэх ББХК-д жолоочоор томилон ажиллуулав, Дэлгэрэх ББХКомпани захирлын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 76-р тушаалаар нийгмийн даатгалын дэвтэр хөтлөгдсөн болсон тул хөдөлмөрийн дэвтрийг хаав... гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-******* ******* эрэгтэй, 1963 оны 11 дүгээр сарын 01-нд эмнэлэгт төрсөн, 1963 оны 11 дүгээр сарын 30-нд бүртгэв, эцэг *******, эх ... гэсэн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа,

-******* аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 40 дугаартай: ...Иргэн ******* овогтой ******* // 1979-1982 онд *******ийн ТАА-д ажиллаж байх хугацаандаа эцэг эхийн авгайлсан нэр аар нэрлэгдэж байсан үнэн болно... гэсэн тодорхойлолт,

-0917000535 дугаартай ******* овогт ******* ******* // нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 6 жилээр нөхөн тооцсон болохыг баталгаажуулав гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар,

-******* аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны 41/2276 өдрийн: ...Цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн сангаас шүүхэд ******* ******* нь ял шийтгэл эдэлж байгаагүй байна... гэсэн албан бичиг,

-******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/1067 дугаартай: ...******* нь 1979-1982 онд ******* сумын Тэжээлийн аж ахуйд ажилчин, 1985-1991 онд Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Баяндооно бригадад малчин, 1991-1994 онд Дэлгэрэх компани, Дэлгэрэх ББХК-нд жолооч, аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байсан тухай лавлагаа авахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд 1979-1982 оны ******* сумын Тэжээлийн аж ахуй, 1985-1991 оны Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн даргын тушаалд томилсон, чөлөөлсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тухай тушаал, цалингийн цэсэнд холбогдох баримт олдохгүй, 1991-1994 оны Дэлгэрэх компани, Дэлгэрэх ББХК-ний баримт архивт шилжигдэн ирээгүй байна... гэсэн архивын тодорхойлолт,

-Батлахын хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 08/229 дугаартай: ... ******* ******* БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар ******* аймгаас 1982.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 107 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1985.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985.06.18-ны өдөр цэргийн албанаас халагдсан... гэсэн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

-******* ******* нь цэргийн албанд татагдахын өмнө ямар албан тушаалын ажил хийж байсан Баяндооно бригадад малчин... гэсэн ******* аймгийн Баянтэс сумын 1982 онд цэргийн албанд татагдагчдын анкетын хуулбар,

- ******* ******* нь 1981 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хаягийн хуудасны бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Хаана ямар ажилтай-Баянтэс сумын Баяндооно бригадад малчин... гэсэн бичилт бүхий ХААТР 7 маягтын хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн хэлтсийн 24090002003524: ...******* сумын Дэлгэрэх ХК 79561 регистрийн дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдөр татан буугдсан байна. ******* сумын Дэлгэрэх ББХК 539333 регистрийн дугаартайгаар 1994 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдэж, 1996 оны 08 дугаар сарын 25-ны өдөр татан буугдсан байна... гэсэн хуулийн этгээдийн лавлагааны хуулбар,

-Гэрч : ...*******тай 1 ангид ******* сумын 8 дугаар анги төгссөн. 8 дугаар анги төгсөөд ******* үтрэмд ажилласан. 1982 онд цэрэгт явсан. 1985 онд цэргээс ирээд 1991 онд мал малласан. 1991 оноос 1994 он хүртэл буюу нэгдэл тартал Дэлгэрэх ХК-нд нярав, жолоочийн ажлыг хийсэн. Малчдаас сонгон шалгаруулалт авсан. Олон нийтийн санал авч нярав болж байсныг санаж байна. Бид хоёр нэг ангийн хүүхдүүд, байнга уулзаж харилцаатай байдаг учраас хаана ямар ажил хийж байсныг сайн мэднэ. ******* нь одоог хүртэл мал маллаж байгаа. *******ыг буюу гэж дууддаг. Багаас нь гэж дууддаг байсан. Би г цэргээс ирэхэд нь ******* гэсэн нэртэй байсныг мэдсэн... гэсэн мэдүүлэг,

Гэрч : ...*******тай нэг багт мал маллаж байсан. Багад нь гэж дууддаг байсан. Одоо ч гэсэн гэж дууддаг. ******* нэртэй гэдгийг сайн мэдэхгүй байна. *******ийн Тэжээлийн аж ахуйд ******* нь будаа хутгагчаар ажиллаж байсан. Би тракторын жолоч ажиллаж байсан. Намайг *******ийн Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байх үед ******* нь цэрэгт яваад ирсэн. Тухайн үед Баянтэс сумаас Дэлгэрэх ХК-нд нярваар ажиллаж эхэлсэн. Няраваар 1 жил орчим ажиллаад зил 130 машины жолооч болсон. Бид нэг дор ажиллаж байсан, нэг нутгийн хүмүүс учраас хаана ямар ажил хийж байсныг нь сайн мэднэ... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сум дахь *******ийн Тэжээлийн аж ахуйд ажилчнаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар, 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх ХК-д аж ахуйн эрхлэгчээр, 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх ХК-д жолоочоор, 1993 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх ББХК-нд жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч *******аас ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сум дахь *******ийн Тэжээлийн аж ахуйд ажилчнаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар, 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх ХК-д аж ахуйн эрхлэгчээр, 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх ХК-д жолоочоор, 1993 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх ББХК-нд жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН