Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/02190

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Н нь Т... сургуульд 1987 оны 1 дүгээр сарын 14-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд дежур, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд үйлчлэх хөдөлмөрийн багш, 1990 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хичээл зохицуулагчаар, 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд баг ангийн багшаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 1991 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс 1996 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ