Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/03328

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/03328

Улаанбаатар хот

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. хариуцагч О.Э, Ц.Б, Н ХХК, Ж ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 140,862,703 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 15,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 15,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 15,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 18,620,901 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 18,620,901 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 18,620,901 төгрөг тус тус төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд Ү-... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ...., 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-.... улсын бүртгэлийн дугаартай, ..... оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 932,464 төгрөгөөс 466,232 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 466,232 төгрөг, хариуцагч нараас 466,232 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ