| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/03789/И |
| Дугаар | 102/ШШ2024/03327 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2024/03327
| 2024 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2024/03327 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,601,124.59 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 400,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 400,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 401,124.59 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,567 төгрөгөөс 20,283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 20,283 төгрөг, хариуцагчаас 20,283 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ