| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/06579/И |
| Дугаар | 102/ШШ2024/03061 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/03061
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 157,832,911.54 төгрөгөөс 7,832,911.54 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төлж, үлдэх 150,000,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.Э-д төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 947,115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 947,115 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ