Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 00294

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Снарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Очирбатын Сайнбаярт холбогдох эрүүгийн 1738000000117 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Снь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас Мөрөн сум руу гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Снь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас Мөрөн сум руу гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.С мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Хашаанаас мод ачаад Мөрөнгийн төв рүү орж ирж яваад Хилэнтийн гүүрний наахан талд цагдаа нартай таарсан. Би гарал үүслийн гэрчилгээгүй мод ачиж явсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол  /ХХ-ийн 7 дугаар хуудас/,

      Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 9-10 дугаар хуудас/,

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 11-12,15-17 дугаар хуудас/,

      Авто машин үнэлсэн тайлан /ХХ-ийн 38 дугаар хуудас/,

      Хохирогч У.Аварзэдийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг Цагаан-Уул сумын Засаг дарга энэ хэрэгт хохирогчоор оролцуулахаар томилсон. Сэкологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан 57.000 төгрөгийг төрийн санд төлсөн байна лээ. Надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч А.Дашцоожийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2017 оны 11-р сарын 03-ны өдөр ахлах ахлагч Эрхэмбаярын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа 49-10 ХӨВ улсын дугаартай Портер маркийн машины жолооч гарал үүслийн бичиг байхгүй мод тээвэрлэж явсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг саатуулсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26- 27 дугаар хуудас/,

Гэрч Н.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цагдаагийн ахлагч Дашцоожийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 49-10 ХӨВ улсын дугаартай Портер маркийн машины жолооч гарал үүслийн бичиг байхгүй мод тээвэрлэж явсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг саатуулсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28 дугаар хуудас/,

Гэрч Н.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С хашаан дотроос түлээ ачаад Мөрөн сум руу явсан. Хилэнтийн гүүрний нааталд цагдаа нартай таараад гарал үүслийн бичиг байхгүй байна гээд машиныг түр саатуулах хашаанд аваачиж хийсэн. Уул нь Сгарахдаа гарал үүслийн бичиг авах гэсэн боловч орой болоод байцаагч нь байхгүй байсан юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтэд:

  1. Иргэн О.С бэлтгэсэн мод  нь 2м3  хэмжээтэй хуурай шинэс мод байна.   
  2. Иргэн Снь Ойн тухайн хуулийн 34-р зүйлийн 34.1-д заасны дагуу ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг байгаль хамгаалагчаас авсан боловч мод тээвэрлэхдээ мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ аваагүй байгаа нь БОНХСайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 6.6 дахь хэсгийг зөрчсөн байна.
  3. Иргэн О.С бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 57.000 төгрөг байна.

    4. О.С бэлтгэсэн модонд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон гэх дүгнэлт /ХХ-ийн 32-33 дугаар хуудас/,

      Экологи эдийн засгийн үнэлгээний  57.000 төгрөгийг төлсөн тухай баримт /ХХ-ийн 52 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Сайнбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1738000000117 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Снь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 51 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Снь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Снь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч У.Аварзэд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1738000000117 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 156 см урттай, 19 см дундаж диаметртэй нийт 37 ширхэг модыг улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 10 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож энэ хэрэгт битүүмжлэгдсэн 49-10 ХӨВ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч О.С-т буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч О.С хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О. С 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Снь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 156 см урттай, 19 см дундаж диаметртэй нийт 37 ширхэг модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

       5. Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 10 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 49-10 ХӨВ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч О.С-т буцаан олгосугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР