| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00517/И |
| Дугаар | 103/ШШ2024/00449 |
| Огноо | 2024-08-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2024/00449
| 2024 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 103/ШШ2024/00460 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 1969 оны 5 дугаар сарын 15-ны Улаанбаатар хотод төрсөн, настай, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ******* дүүргийн *******-д сувилагч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* хэсгийн 7 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрүүл мэндийн яамны харъяа ******* дахь ******* д сувилагчаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Эрүүл мэндийн харъяа ******* дахь ******* д тухайн байгууллагын дарга ерөнхий эмчийн 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаар тушаалаар ажилд орж, 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дарга ерөнхий эмчийн дугаар тушаалаар ар гэрийн гачигдлаар ажлаас чөлөөлөгдсөн.
Тухайн байгууллагын тамга, тэмдэг тод гаргацтай бичигдсэн боловч хөдөлмөрийн 1990 онд хэвлэгдсэн дэвтэрт гурван жилийн өмнөх он сартай тушаал бичигдсэн учир лавлагаа авахыг зөвлөсөний дагуу 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот дахь Үндэсний төв архиваас баримтыг шүүлгэсэн. ******* байгууллагын баримт шилжиж ирээгүй тул лавлагаа гарах боломжгүй гэсэн тодорхойлолт Үндэсний төв архив өгсөн. Одоо тэтгэвэрт гарах болоход ажилласан жил минь хасагдахад хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 1987 онд 10 дугаар ангиа төгсөөд ******* дахь ******* д шууд сувилагчаар ажилд орж байсан, тэгээд ажиллах хугацаандаа сувилагчийн 6 сарын курст сурсан. Манайх хот руу нүүхээр болоод би ажлаас гарсан. Тухайн үед манай аав 1980-1990 он хүртэл жолоочоор, ээж цагаан хэрэглэлийн няраваар надтай хамт ажиллаж байсан.
Сувилал маань хажуудаа ******* нэртэй хүүхдийн зуслантай байсан бөгөөд би зуслангийн багш нартай хамт заримдаа гал тогоонд зөөгчөөр ажилладаг байсан. Миний хөдөлмөрийн дэвтрийг ажилд ороход шууд нээгээгүй юм шиг байна лээ, тэгээд ажлаас гарахаар болоход манай аав хөдөлмөрийн дэвтэр авдаг гэж сануулаад нээлгэж байсан байх, надтай хамт ажиллаж байсан хүмүүсийн хөдөлмөрийн дэвтрийг бас нөхөж бичсэн байсан. Дараа нь би Улаанбаатар хотод очоод дүүргийн эмнэлэгт ажиллаж байгаад 1992 оны 10 дугаар сард *******т шилжиж ирсэн, үүнээс хойш ******* дүүргийн *******-ийн дотрын тасагт 28 жил тасралтгүй сувилагчаар ажиллаж байна гэв.
Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Үндэсний төв Архивын лавлагаа, ******* д ажиллаж байх үеийн гэрэл зураг, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх-ийн 3-19-р дугаар тал/
Шүүхээс гэрч мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
1.******* нь 1969 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн бөгөөд настай, тэтгэвэрт гарахад ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй, 1990 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны тушаалыг нөхөн бичсэн гэх шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
2.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасантай нийцэж байна.
3.Хүсэлт гаргагч Ц.******* Эрүүл мэндийн харъяа ******* дахь ******* д асрагчаар ажилд авсан болон ар гэрийн гачигдлаар сувилагчийн ажлаас чөлөөлсөн талаар бичилтүүд хийгдсэн хэдий ч ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд олдохгүй байгаа болох нь Үндэсний төв архивын 2024.06.04-ний өдрийн 924 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний ажиллаж байсныг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
4.Хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрүүл мэндийн яамны харъяа ******* дахь ******* д сувилагчаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар,
-1990.08.30-ны өдөр нээлгэсэн дугаартай хөдөлмөрийн дэвтэр, уг дэвтэрт: 1987.08.01-ний өдөр Сувилалын тасагт асрагчаар авч ажиллуулав, 1987.08.01-ний өдрийн 27 дугаар тушаалаар, 1990.08.31-ний өдөр ар гэрийн гачигдлаар сувилагчийн ажлаас чөлөөлөв, 1990.08.30-ний өдөр дугаар тоот тушаалаар гэжээ,
-1989 онд аймгийн сумын нутаг дэвсгэр дэхь ******* гэх газрын Эрүүл мэндийн яамны харъяа ******* д ажиллаж байхдаа хүүхдийн зусланд ажиллаж байсан багш нартай хамт авахуулсан гэрэл зураг,
-Ц.******* Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, уг илэрхийлэхэд улсад биеийн хүчин үнэлж эхэлсэн хугацаа 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гээд 1988 оны 1 дүгээр сараас 1992 оны 08 сар хүртэлх хугацаанд тасралтгүйгээр үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэлийн татвар төлөгдсөн бичилт хийгдсэн байв.
-Гэрч шүүх хуралдаанд өгсөн: Би г 1979, 1980 оны үеэс таних болсон. Бид нэг аймаг, нэг нутаг усны хүмүүс, эцэг эхийг нь бас танина. Намайг 1987 онд 8-р ангиа төгсөх үед аймгийн сумын нутаг төв гэх газар ******* эмчилгээний гэж байсан, тус нь уушиг, зүрх, судасны буюу мэргэжлээс шалтгаалах өвчтэй хүмүүсийг сувилдаг байсан. Тус д ******* аав Цээсүрэн жолоочоор ажилладаг, ээж Мягмарсүрэн / эгч/ нь цагаан хэрэгслийн няраваар ажилладаг байсан учраас 1987 оны намраас тус агаар эмчилгээний д сувилагчаар ажиллаж эхэлсэн. Би энэ цаг хугацааг тодорхой санаж байна. Яагаад гэвэл би 1987 оны 6 дугаар сард 8-р ангиа төгссөн, манайх болон *******х саахалт айл байсан. Би бодохдоо г Улаанбаатарт сувилагчийн сургуульд сурч байсан учраас ажиллуулж эхэлсэн гэж ойлгодог. 1987 оны намраас 1990 оны намар хүртэл ажилласан. 1988 оны сүүл 1989 оны эхээр ******* эмчилгээний ын байшин барилга муудсан гээд сумын ******* гэх газрын цагаан булгийн амралттай нэгтгэсэн. Тухайн үед ******* аав Цээсүрэн бүх ачаа барааг зөөж тээвэрлэж байсан, тэгээд Цээсүрэн гуайнх *******н руу нүүсэн. аймгийн сумын нутаг төв гэх газар ******* эмчилгээний д г анх ажилд ороход дарга нь , боловсон хүчин гэх хүмүүс байсан. 1987 оны намраас 1990 оны намар хүртэл аймгийн сумын нутаг төв гэх газар ******* эмчилгээний , мөн аймгийн сумын нутагт байрлах *******н цагаан амралт гэх газруудад тасралтгүй ажилласан. Энэ хоёр нь 1989 онд нийлсэн. Би *******г дээрх хугацаанд тасралтгүй ажилласныг шүүхийн өмнө гэрчилж байна гэх мэдүүлэг зэрэг болно.
5.Хүсэлт гаргагч Ц.******* хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Эрүүл мэндийн яамны харъяа ******* дахь ******* д асрагчаар ажилд орж сувилагчийн ажлаас чөлөөлөгдсөн гэж зөрүүтэй бичигдсэн хэдий ч хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд асрагчаар бус сувилагчаар ажиллаж байсан талаар шүүх хуралдаанд тайлбараа өгсөн, гэрч мөн *******г сувилагчаар ажилласан талаар мэдүүлсэн байх тул хүсэлт гаргагчийг сувилагчаар ажиллаж байсан болохыг тогтоон шийдвэрлэсэн болно.
6.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримт шүүхэд гаргаж өгөх шаардлагыг хангасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж дүгнэсэн болно.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* г 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрүүл мэндийн яамны харъяа ******* дахь ******* д сувилагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА