| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2017/0316/Э/ |
| Дугаар | 2017/ШЦТ/295 |
| Огноо | 2017-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2017/ШЦТ/295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Хохирогч Д.Э-,
Шүүгдэгч Лнарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхолбогдох эрүүгийн 1738002900098 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Лнь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд иргэн Д.Э-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Лнь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд иргэн Д.Э-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Лмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”...Бэрхэмшийн боодог асга гэдэг газраас хадлангаа аваад ачиж байтал манай дүү Д.Э-э ирээд трактор дээрээс буулгаад байсан. Энэ миний хадлангийн талбай гээд яагаад өвсийг хадаж байгаа юм бэ гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Энэ асуудлаас болж дүү Д.Э-ийг зодсон. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Э-ий мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:”...Манай төрсөн ах Л- миний хадлангийн талбайг хадаад ачиж байхаар нь миний хадланг яагаад хадчихваа сүүлийн 5 жил би хадаж байгаа, талбай гэсэн чинь хуулийн дагуу би хадах юм байна лээ, манай өвөлжөөний ойр газар одоо чамд хадуулахгүй гэснээс болж маргалдсан. Л- ах намайг өвсний модон тармуулаар хөл, гар, нуруу руу цохисон...Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ” гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Н-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”…Манай хадам ах Л- манай хадлангийн талбайгаас өвс хадаад ачих гэж байсан. Манай нөхөр Д.Э-э та яагаад манай хаддаг талбайгаас хадаж байгаа юм бэ гэхэд энэ талбайг би өөрийн талбай болгож авна гээд маргалдсан. Тэгээд манай нөхрийг гишүү модоор гар хөл рүү нь цохисон. Манай нөхрийн бие нь эм тариа болж байж гайгүй болсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Л- гуайн хадланг хөлсөөр Бэрхмэшийн боодог асга гэдэг газарт хадаж өгсөн. Хадсан өвсөө хураагаад ачих гэж байтал дүү Д.Э-э нь ирээд манай хадлангийн талбай гээд маргалдаад өвсийг Д.Э-э авсан. Л- гуай Д.Э-ийг модон тармуулын ишээр хөл гарруу нь цохиж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-14 дүгээр хуудас/,
Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Л- гуайн хадланг хөлсөөр Бэрхмэшийн боодог асга гэдэг газарт хадаж өгсөн. Хадсан өвсөө хураагаад ачих гэж байтал дүү Д.Э-э нь ирээд манай хадлангийн талбай гээд маргалдаад өвсийг авсан. Л- гуай Д.Э-ийг модон тармуулын ишээр хөл гарруу нь цохиж харагдсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-17 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 598 тоот
1. Д.Э-ий биед баруун, зүүн бугалга, зүүн гуя шилбэнд цус хуралт, баруун сарвууны 1-р хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 20 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1738002900098 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Лнь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 32 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Лнь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Лнь торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Д.Э- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1738002900098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цахар Л хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Лнь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1738002900098 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР