Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 110/ШШ2024/0005

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.И

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Д.И нэгж талбарын ............, эрхийн улсын бүртгэлийн ................. дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг гэрээний дагуу иргэн А.Б, З.Ж  нарт шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Д.И нэгж талбарын .........., эрхийн улсын бүртгэлийн .............. дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг гэрээний дагуу иргэн А.Б, З.Ж нарт шилжүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах тухай”  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.И холбоо” нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулж, тус байгууллагын нэгж талбарын ..........., эрхийн улсын бүртгэлийн ............ дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу иргэн А.Б, З.Ж  нарт шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн А.Б, З.Ж нарт шилжүүлэх шийдвэр гаргахыг даалгах”-аар маргаж байна.

2. Эрх бүхий этгээдээс нэхэмжлэгч Д.И холбоо”-нд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 503 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг үндэслэн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, нэгж талбарын ................ дугаартай 5420 м2 газрыг “Сүм, хийд, шашны байгууллага”-ын  зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн .............. дугаарт бүртгэж,  ............. дугаартай гэрчилгээг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр  олгосон байх ба нэхэмжлэгчээс уг газрын эзэмших эрхийг иргэн А.Б, З.Ж нар шилжүүлэхээр тохиролцож, хоорондоо 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлжээ.

3. Тухайн шатны Засаг даргаас нэхэмжлэгчийн гаргасан газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй байх ба энэ талаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2-01/614 дугаартай албан бичгээр “Аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 503 дугаартай захирамжаар Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрийн 5420 м2 М-нд эзэмшүүлсэн байна. Дээрх шийдвэрээр “Д.И холбоо”-нд газар эзэмшүүлээгүй байх тул хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжгүй болно.” гэх хариуг өгчээ.

4. Нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

4.1. “Д.И  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 503 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар баг, Ховд гол 121 хаягт байрлах ................  нэгж талбарын дугаартай газрыг 30 жилийн  хугацаатай эзэмшүүлсэн.

4.2. Д.И холбоо” нь тухайн газрын төлбөрийг  жил болгон төлж, эзэмшиж ирсэн ба газрыг иргэн А.Б, З.Ж нарт шилжүүлэх замаар исламын сүм, ажлын оффисыг бариулахаар тохиролцсон юм. Үүний дагуу нотариатч Е.Х 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн ............., нэгж талбарын ............. дугаартай газрын эзэмших эрхийг гэрээний дагуу А.Б, З.Ж нарт шилжүүлэхээр гэрээ хийж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар дамжуулан аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан.

Гэтэл аймгийн Засаг даргын орлогч Х.А нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2-01/614 дугаартай албан бичгээр аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 503 дугаар захирамжаар 5420 м2 газрыг М холбоо”-нд эзэмшүүлсэн байна. Дээрх шийдвэрээр “Д.И” холбоонд газар эзэмшүүлээгүй байна гэсэн хариу ирүүлсэн.

4.3.  Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.К 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дахин хандаж,  Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 503 дугаар захирамжаар 5420 м2 газрыг “Д.И” холбоо” эзэмшиж, газрын гэрчилгээ, кадастрын зураг бүх бичиг баримт нь тухайн байгууллагын нэр дээр байдаг, газрын төлбөрийг тогтмол төлж, ашиглаж ирснийг тайлбарлаж,  503 дугаар захирамжийн техникийн шинжтэй алдааг залруулж өгөх тухай өргөдөл гаргасан. Гэтэл аймгийн Засаг даргын орлогч Х.А нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2-01/926 дугаар албан бичгээр “газрын нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан материалд “..........” регистртэй, “.........”  дугаартай “Б.М”” шашны байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар авагдсан байна. Түүнчлэн уг газрыг “М холбоо” “.......” регистртэй, “......” дугаартай нэрээр хүсэлт гаргаж, аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 503 дугаартай захирамжаар шийдвэрлүүлжээ хэмээн хариу өгсөн. Засаг даргын энэхүү тайлбар үндэслэлгүй, 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Засаг даргын захирамж гарах үед  “М холбоо” байгуулагдаагүй байсан.

4.4. “Б.М”” шашны байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг тухайн газрын хувийн хэрэгт гаргаж өгөөгүй. Х.Б миний бие “Б.М”” шашны байгууллагын тэргүүнээр  ажилладаг бөгөөд энэхүү газар тухайн байгууллагад огт хамааралгүй юм. Энэхүү  газрын эзэмшигч нь “Д.И холбоо” болох нь ........... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон бусад холбогдох бичиг баримтаар нотлогдох юм.

4.5. Миний бие аймгийн Засаг даргатай биечлэн уулзаж  Б.М шашны байгууллага, “М холбоо”, ““Х” М нийгэмлэг”, мөн “Д.И холбоо” гэх байгууллагууд надтай холбоотой бөгөөд эдгээр байгууллагуудын гүйцэтгэх удирдлагын хувьд танилцуулга хийж, энэхүү газартай холбоотой ямар нэгэн  маргаангүй гэдгээ илэрхийлж, газар эзэмших эрхийг гэрээний дагуу шилжүүлэх захирамж гаргаж өгөхийг хүссэн боловч, захирамж гаргахаас татгалзсан, үүний  улмаас  манай байгууллагын эрх ашиг зөрчигдөж байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1.  “Д.И” холбоо”-ны хувьд энэхүү газрыг 2010 оноос эхэлж хууль журмын дагуу эзэмшдэг. Газрын мэдээллийн санд маргаан бүхий газрын эзэмшигч нь   “Д.И” холбоо”-гоор бүртгүүлж, 2024 он хүртэл газрын төлбөрийг тухай бүр төлж, Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн эрх, үүргээ хэрэгжүүлж ирсэн.

5.2. Нэхэмжлэгч газрыг зориулалтын дагуу үргэлжлүүлэн ашиглахаар болж иргэн А.Б, З.Ж нартай тохирч тус газарт “Д.И-ны  шашны үйл ажиллагаа явуулдаг сүм, хурлын заал, танхим бариулахаар болж, газрыг А.Б, З.Ж нарт шилжүүлэхээр гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтээ Засаг даргад гаргасан.

5.3. 2010 онд “М холбоо” гэж байгуулагдаагүй, тухайн үеийн Засаг даргад хүсэлт гаргасан төрийн бус байгууллагын албан бичигт  “Д.И” гэсэн оноосон нэрийг бичилгүй үлдээсэнтэй холбоотой Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 503 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжид мөн “Д.И” гэдэг үг орхигдож, “М холбоо” гэж гарсан.  Засаг дарга татгалзлын үндэслэлээ 2010 онд тухайн газрыг “М холбоо”-нд эзэмшүүлсэн учраас уг газар   “Д.И” холбоо”-нд хамааралгүй гэдэг байдлаар тайлбарлаж, газар эзэмших эрх шилжүүлэхээс татгалзсан нь үндэслэлгүй.

5.4. Холбогдох бичиг баримтууд тамга тэмдэг, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээнд тус нэхэмжлэгч төрийн бус байгууллагын нэр нь Д.И холбоо” байсан учраас Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газраас газрын мэдээллийн санд газар эзэмшигчийн нэрийг “Д.И холбоо” гэж бүртгээд, газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.И холбоо”-нд олгосон. 

5.5. Анх уг газрыг 1993 онд  “М”-ийг  байгуулсан Х.Б тэргүүтэй иргэд “Н мечит” /сүм/  барих зорилгоор эзэмшсэн. Дараа нь 2006 онд газрыг Өлгий сумын Засаг даргын захирамжаар ““Х” М нийгэмлэг”-т эзэмшүүлсэн. Сүүлд 2010 онд “Д.И холбоо”-нд уг газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн. Дээрх байдлаар газрыг өөр өөр нэртэй төрийн бус байгууллагууд хоорондоо шилжүүлсэн болохоос тухайн төрийн бус байгууллагуудыг үүсгэн байгуулагч нь Х.Б гэдэг нэг л хүн байгаа.

5.6.  2010 оноос эхэлж нэхэмжлэгч газрын төлбөрийг хуулийн дагуу төлж ирсэн ба тухайн газарт өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөтэй юм.

5.7. Засаг дарга 2010 онд гаргасан 503 дугаартай захирамжид  газар эзэмшигч байгууллагын нэрийг тусгахдаа Д.И  гэсэн оноосон нэрийг үлдээсэнд газар эзэмшигч тус  төрийн бус байгууллагын буруу байхгүй гэв.

6. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

6.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 503 дугаартай захирамжаар Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 5420 м2 газрыг “М холбоо”-нд эзэмшүүлсэн болно.

6.2. Газрын нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан материалыг хянаж үзэхэд “......” регистртэй, “....” дугаартай “Б.М”” шашны байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар авагдсан байна. Түүнчлэн уг газрыг эзэмшихээр “М холбоо” нэрээр хүсэлт гаргаж, Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 503 дугаартай захирамжаар шийдвэрлүүлжээ. Мөн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эрх бүхий албан тушаалтнуудын 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн газрын байршлын кадастрын зурагт газар эзэмшигчийн нэр нь “М холбоо” гэж бичигджээ. Дээрх нотлох баримтуудаас харахад маргаан бүхий газрыг Д.И холбоо”-нд эзэмшүүлсэн гэж үзэх боломжгүй тул Д.И холбооноос бусдад газар эзэмших эрх шилжүүлэх боломжгүй юм.

Иймд Д.И холбооны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1. Уг газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсны дагуу Засаг даргаас захирамж гарч, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, кадастр хийгдсэн. 2010 оноос уг газрын эзэмшигч нь Д.И холбоо” гэж газрын мэдээллийн санд орсон. Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын зүгээс уг газарт ямар нэгэн зөрчил байхгүй гэж үзэж байгаа.

7.2. Газрын тухай хуулийн  дагуу  газрын төлбөрөө төлж, газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг нэхэмжлэгч хангаж байгаа. 2010 оноос хойш уг  газрын талаар ямар нэгэн маргаан гараагүй.

7.3. Газрын мэдээллийн санд тус газрын эзэмшигчээр Д.И холбоо гэж орсон нэрийг өөрчлөх эрх бидэнд байхгүй. Иймд Д.И холбоо”  гэж газар эзэмшигчийн нэрийг өөрчилсөн захирамж гаргах эрх байхгүй талаар Засаг даргад  тайлбар хүргүүлж байсан .

7.4. “М холбоо” гэх байгууллага 2010 онд  хуулийн этгээдийн хувиар улсын бүртгэлд бүртгэгдээгүй юм байна. Газар эзэмшигч нь дээрх нийгэмлэгүүдийн аль нь вэ гэдэгт эргэлзсэн асуудал байсан.

Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгууллагад газар эзэмшүүлсэн гэдэг эргэлзээтэй асуудал байгаа учраас Засаг дарга газрыг шилжүүлж өгөхгүй байгаа гэж бодож байна. Гэхдээ газрын мэдээллийн санд газар эзэмшигчийг Д.И гэж албан ёсны нэрээр нь бүртгэгдсэн. Газар эзэмшигч байгууллагын нэртэй холбоотой асуудлаар маргаж байгаа болохоос газартай холбоотой маргаан байхгүй.  Нэгэнт нэхэмжлэгч шүүхэд өгсөн. Мөн тухайн үед Засаг дарга байгаагүй учраас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд  Засаг даргын орлогч хариу өгсөн байна.

Тухайн үед Засаг даргын орлогч татгалзсан хариу өгсөн учраас нэхэмжлэгч тал шүүхэд маргаанаа өгч шийдвэрлүүлж байгаа. Засаг даргын газар эзэмших эрх шилжүүлэхээс татгалзсан тухайн үеийн татгалзал нь  газар эзэмшигч байгууллагын нэр өөр байгаатай холбоотой, өөр маргаан байхгүй. Хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгч талын маргааныг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

2. Нэгж талбарын ............. дугаартай газрын хувийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, “Н” мечит /сүм/   барихаар олгогдсон гэх 5400 м2 газрыг  Өлгий сумын Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаартай “Газар шилжүүлэн эзэмшүүлэх тухай” захирамжаар “Турк казахын соёлын төвийн барилга барих” зориулалтаар “М”-т эзэмшүүлсэн байх ба уг шийдвэрийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Газрын албанаас  тус байгууллагатай 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

 3. Үүний дараа 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 503 дугаартай захирамж гаргаж, “...урьд нь Өлгий сумын Засаг даргын захирамж гаргуулж газар эзэмших гэрээний үндсэн дээр жил бүр газрын төлбөрөө тогтмол төлж ирсэн” гэх үндэслэлээр, мөн газрын хэмжээг 20 м2-аар нэмэгдүүлж, нийт  5420 м2 талбайтай газрыг 30 жилийн хугацаагаар өмнөх зориулалтаар нь эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ захирамжид газар эзэмшигчийн нэрийг “М холбоо” гэж тусгажээ.

4. Хариуцагчаас  шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...Засаг даргын 2010 оны 503 дугаартай захирамжаар М холбоо”-нд газар эзэмшүүлсэн, уг шийдвэрээр “Д.И холбоо”-нд газар эзэмшүүлсэн гэж үзэх боломжгүй.” гэж тайлбарлан маргасан байх ба анх энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн Засаг даргад гаргасан газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг хангаагүй байна.

5. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 503 дугаартай захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшсэн гэх үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

5.1. “д.и холбоо”-ны  Удирдах зөвлөлийн дарга х.б би ““Х” М”-ийн  гүйцэтгэх захирал, “М холбоо”-ны тэргүүнээр тус тус ажилладаг. “М нийгэмлэг” төрийн бус байгууллагыг би 1993 онд анх үүсгэн байгуулж, Хууль зүйн яаманд бүртгүүлж, “.........” регистрийн дугаартайгаар үйл ажиллагаа эхэлж байсан. 1998 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай нийгэмлэгт оноосон нэр өгөх ёстой гэсний дагуу ““Х” М “ гэсэн оноосон нэр өгч,  2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчилж авсан.

Өлгий сумын Засаг даргын 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаар захирамжаар “Н” мечит /сүм/  барихаар олгогдсон 5400 м2 газрыг ““Х-“ М”-т шилжүүлэн эзэмшүүлж байсан.

5.2. Миний бие 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсад ислам шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоонуудыг нэгтгэж цаашид нэгдсэн нэг төрийн бус байгууллагын нэр дээр үйл ажиллагаа явуулах санаачилга гаргаж, Д.И холбоо” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, Хууль зүйн, дотоод хэргийн яамд “.....” регистрийн дугаараар бүртгүүлсэн юм. Улмаар бүх төрийн бус байгууллагын төлөөлөл удирдлага, өмч хөрөнгүүдийг тухайн холбоонд нэгтгэх дор ажиллаж, үүний дагуу Өлгий сумын Засаг даргын 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаар захирамжаар ““Х” М төрийн бус байгууллагын нэр дээр байсан “Н” мечит /сүм/ барихаар олгогдсон 5400 м2  газрыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 503 дугаар захирамжаар Д.И холбоо”-нд  30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

5.3. Д.И холбоо” нь 2008 онд байгуулагдсан үеэс эхлэн  М холбоо” гэсэн албан бланк ашиглаж ирсэн бөгөөд албан бланк дээрээ “Д.И” гэсэн оноосон нэрийг орхигдуулсны  улмаас газар шилжүүлэн эзэмшүүлсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 503 дугаартай захирамжид газар эзэмшигчийн нэр “М холбоо” хэмээн бичигдсэн юм. Түүнээс биш “М холбоо” гэж тусдаа өөр байгууллага тухайн үед байгаагүй.

5.4. “М холбоо”-г миний бие 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр орон нутагт үйл ажиллагаа явуулдаг  исламын сүмийн үйл ажиллагааг зохицуулах зорилгоор шинээр байгуулсан, 5420 м2 газар уг холбоонд   хамааралгүй болно.

5.5. “Д.И” холбоо нь 8312007962 нэгж талбарын дугаартай 5420 м2 газрын төлбөрийг жил болгон төлж, эзэмшиж ирсэн ба тухайн газрыг иргэн А.Б,  З.Ж нарт шилжүүлэх замаар исламын сүмийн ажлын оффисыг бариулахаар тохиролцсон. Уг газрыг  өнөөдрийг хүртэл Д.И холбоо” хууль журмын дагуу эзэмшиж, ашиглаж байгаа, газрын асуудлаар ямар нэгэн маргаан гарч байгаагүй.” гэжээ.

6. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.Үүнд:

     6.1. Өлгий сумын Засаг даргын 2006 оны 58 дугаартай “Газар шилжүүлэн эзэмшүүлэх тухай” захирамжийг үндэслэн М”-тэй Газрын албанаас 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр  байгуулсан газар эзэмшүүлэх  гэрээнд газар эзэмшигч байгууллагын регистрийн дугаарыг  “......” гэж тэмдэглэжээ.

Хэрэгт авагдсан Хууль зүйн яамнаас “М”-ийг улсын бүртгэлд бүртгэсэн 1998 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн .... дугаартай гэрчилгээнд, мөн “Х” гэсэн оноосон нэр өгснөөр Хууль зүй, дотоод хэргийн сайдаас 2001 оны 4 дүгээр сарын 03-ний өдөр шинэчилж олгосон гэх ““Х” М”-ийн ..... дугаартай гэрчилгээнд байгууллагын регистрийн дугаар нь мөн “.....” байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Өлгий сумын Засаг даргын 2006 оны 58 дугаартай захирамж нь “М” буюу ““Х” М”-т маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн шийдвэр байна.

6.2. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 04 дүгээр  07-ны өдрийн 7434 дугаартай гэрчилгээнээс үзэхэд нэхэмжлэгч “Д_.И холбоо нь /регистрийн дугаар “1......”/  анх  2008 онд байгуулагдсан байна.

      Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа” баримтаас үзэхэд “М холбоо” /регистрийн дугаар ......./ нэртэй өөр байгууллага хуулийн этгээдийн хувиар 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Үүнээс үзэхэд М холбоо” болон Д.И холбоо”  нэртэй байгууллагууд нь хоёр өөр байгууллага байх ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 503 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж гарах үед Мхолбоо” гэх байгууллага байгуулагдаагүй, уг захирамжаар эзэмшүүлсэн газар нь М холбоо”-нд хамааралгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна.

Дээрх байдлаар М холбоо” гэх байгууллага анх 2018 онд байгуулагдсан байх тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 503 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар маргаан бүхий газрыг “М холбоо”-нд эзэмшүүлсэн гэж үзэхээргүй байгаа тул энэ талаарх хариуцагч талын маргааныг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

6.3. Маргаан бүхий газрын нэгж талбарын хувийн хэргээс үзэхэд Газрын харилцаа, геодези, зураг зүйн  газрын даргын 2008 оны 133 дугаартай тушаалын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглахыг хүссэн хуулийн этгээдийн өргөдөл”-ийн маягтаар газар эзэмших хүсэлт гаргагч нь “Монголын мусульманы нийгэмлэгүүдийн холбоо”  нэрээр 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 5420 м2 газрыг эзэмших өргөдөл гаргасан байх ба Газрын албанаас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 503 дугаартай захирамжийг үндэслэн  2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээнд газар эзэмшигч байгууллагын нэрийг мөн  “М холбоо” гэж тусгажээ.

Энэ талаар  “Д.И”-ны орлогч имам /лам/ ажилтай, гэрч  П.С ”...Миний бие 1992 оноос эхлэн “М”-ийн болон түүний харьяа аймгийн төвийн “А мечит”-д /сүм/ орлогч имамаар /лам/  ажиллаж байгаад дараа нь 2007 онд тус нийгэмлэгт нягтлан бодогчоор ажилласан. Дараа нь “Д.И холбоо” 2008 онд байгуулагдахад тус холбооны нягтлан бодогчийн ажлыг 2010-2011 онд давхар гүйцэтгэсэн байх, ...Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 503 дугаартай захирамжийг үндэслэн Газрын албатай 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 5420 м2 газрыг эзэмшүүлэх гэрээг  газар эзэмшигчийг төлөөлж би байгуулсан. ...Шашны чиглэлийн хэд хэдэн байгууллага нийлж, “Д_.И” холбоо”-г үүсгэн байгуулсан ба ““Х” мусульманы нийгэмлэг”-ийн газрыг “Д.И холбоо” эзэмшиж, газрын төлбөрийг тогтмол төлж ирсэн.

“Д.И холбооны удирдлагууд болох К.С нь гадаадад амьдардаг. Х.Б нь Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд Газрын албанаас газар эзэмшүүлэх гэрээ байгуулах үед Х.Б нь  Д.И холбоог төлөөлж газар эзэмших гэрээ байгуулахыг даалгаж, намайг явуулсан ба би тус гэрээг 2010 оны 11 дүгээр сард байгуулж байсан. Ерөнхийдөө “М холбоо” гэж нэрлэгдээд явдаг байсан тул “Д.И” гэдэг оноосон нэрийг гэрээнд тусгуулаагүй байх, энэ талаар сайн мэдэхгүй байна.

Маргаан бүхий газрын нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн огноотой газар эзэмших, ашиглахыг хүссэн иргэн, хуулийн этгээдийн өргөдлийн маягтыг бөглөсөн бичиг миний бичиг байна. 2010 онд Д.И  холбоо”-г төлөөлөн газар эзэмших асуудлаар Х.Б даргын даалгаснаар газар эзэмших тухай хүсэлтийг гаргасан байж магадгүй.” гэж мэдүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Шүүхээс өмнө нь шийдвэрлэсэн, эсхүл шийдвэрлэж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын шаардлага хангасан материалыг хэргээс хуулбарласан тохиолдолд бичмэл нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ.” гэж заасан. Уг зохицуулалтын дагуу Д.И холбоо”-ны нэхэмжлэлтэй, Баяннуур сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргээс хуулбарлан хэрэгт цуглуулсан нотлох баримтууд болох 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 11/5634 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн нэгдсэн архив дахь Д.И холбооны хувийн хэргийн материалд авагдсан 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн бус байгууллага үүсгэн байгуулах гэрээ”, “Үүсгэн байгуулагчдын хурлын протокол” болон бусад нотлох баримтуудаас үзэхэд Д.И холбоог үүсгэн байгуулагч нэр бүхий   төрийн бус байгууллагуудын  нэг нь Өлгий сумын Засаг даргын 2006 оны 58 дугаартай захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшигч ““Х” М” байна.

Түүнчлэн “М холбоо” гэж бичигдсэн 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 30/01 дугаартай, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хаяглагдсан албан бичиг нь  “Манай байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 04-р сарын 07-ны өдрийн 107 дугаар тушаалаар Д.И холбоо төрийн бус байгууллага №......, РД:..... дугаартай гэрчилгээ авсан юм.

Үүсгэн байгуулагчид нь Монголын мусульманы “Х” нийгэмлэг, П энэрэл сан, М энэрэл сан, Ы холбоо, К.Х холбоонууд болно. Баримт бичигт ямар нэгэн өөрчлөлт ороогүй ба татварын албанд бүртгэлгүй учраас регистрийн дугаарыг шинээр өгч танай журмын дагуу шинэ гэрчилгээ олгож бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү.” гэсэн агуулгатай байна.

      Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа” бүхий баримтаас үзэхэд ““Х” Мг”-ийн үүсгэн байгуулагчаар К.С,  Х.Б нар, эрх барих этгээдээр К.С, нэхэмжлэгч “Д.И холбоо”-ны  эцсийн өмчлөгчөөр Х.Батырбек тус тус улсын бүртгэлд бүртгэгдсэн, түүнчлэн нь  “”Х” М”-ийн үүсгэн байгуулагч Х.Б, К.С нар нь нэхэмжлэгч “Д.И холбоо”-ны Удирдах зөвлөлийн  дарга, гишүүн болох нь “Д.И холбоо”-ны Удирдах зөвлөлийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 010 дугаартай тогтоол, хурлын тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч “Д.И холбооны Удирдах зөвлөлийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 010 дугаартай тогтоолоос үзэхэд  иргэн А.Б, З.Ж нарын саналаар тус холбооны эзэмшилд байгаа  гэх 5420 м2 газарт исламын сүмийн иж бүрэн барилга байгууламжийг  дээрх иргэдийн хөрөнгөөр бариулах, газрыг А.Б, З.Ж нарын нэр дээр шилжүүлэх асуудлыг тус тус шийдвэрлэж, уг тогтоолд Удирдах зөвлөлийн даргын хувиар Х.Б, гишүүний хувиар К.С ...нарын гарын үсэг зурагдсан байна.  Үүнээс үзэхэд газрыг ““Х” М”-ийн дараа нэхэмжлэгч “Д.И” холбоо” эзэмшсэн гэж үзэхээр байгаа ба нэхэмжлэгч болон Өлгий сумын Засаг даргын 2006 оны 58 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшиж байсан “”Х” М”-ийн хооронд газрын маргаан байхгүй байна.

 Хэргийн дээр дурдсан нотлох баримтуудаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 503 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж гарах үед “М холбоо” нэртэй байгууллага байгуулагдаагүй, тухайн үед нэхэмжлэгч “Д.И” холбоо нь “М холбоо” гэсэн хаягтай албан бланк хэрэглэгдэг байсан нь, Өлгий сумын Засаг даргын 2006 оны 58 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшигч ““Х” М” нь нэхэмжлэгч “Д.И”-г үүсгэн байгуулагчдын нэг болох нь, эдгээр байгууллагуудын хооронд 5420 м2 газартай холбоотой маргаан байхгүй болох нь, түүнчлэн “Д.И” холбооны өмнөөс  тус байгууллагын нягтлан бодогч П.С нь 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаж, улмаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 503 дугаартай захирамж гарсны дараа 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Газрын албатай газар эзэмших гэрээ байгуулсан  нь тогтоогдож байна.

 Иймд нэхэмжлэгчийн гаргасан   “...Өлгий сумын Засаг даргын 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаар захирамжаар “”Х” М”-ийн нэр дээр байсан 5400 м2 газрыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 503 дугаар захирамжаар “Монголын мусульманы нийгэмлэгүүдийн “Дин ислам” холбоо   эзэмших болсон.

“Д.И” холбоо нь 2008 онд байгуулагдсан үеэс эхлэн  “М холбоо” гэсэн албан тоот ашиглаж ирсний улмаас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 503 дугаартай захирамжид газар эзэмшигчийн нэр “М холбоо” хэмээн бичигдсэн.” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй ба хариуцагч талаас энэ талаар маргаагүй болно.

6.4. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгохоор заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд тус газрыг хашаалсан, газрын 114.9 м2 талбайтай хэсэгт нэг давхар барилга барьсан нь  тогтоогдсон.

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  ..........  дугаартай гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 65 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн бусад холбогдох нотлох баримтуудаас үзэхэд  уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч Д.И холбоо  байна.

6.5. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө. гэж, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ:”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн Д.И холбоо” нь маргаан бүхий газрын эзэмшигчийн хувиар Газрын албанаас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 503 дугаартай захирамжийг үндэслэн 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээнд тусгасан газрын нэг жилийн төлбөр болох 162 000 төгрөгийг 2011-2018 онуудад тус тус  төлсөн нь   хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газрын үнэлгээ, татвар төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Б тодорхойлолт,  2019-2023 онуудад нэг жилийн газрын төлбөрт 814800 төгрөг, нийт 4068600 төгрөг төлсөн нь тус байгууллагын №8301-2010/07962 дугаартай “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт” бүхий баримтаар нотлогдож байна.

            6.6. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 10.2.2-т “газрын мэдээллийн улсын санг бүрдүүлэх, хөтлөх, нийтэд үйлчлэх үйл ажиллагааг зохицуулах;”, 16 дугаар зүйлийн 16.3-т “Аж ахуйн, нэгж, байгууллага, иргэн хэд хэдэн эдлэн газартай бол эдлэн газар бүрийг газрын улсын бүртгэлд бүртгэнэ.”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Газрын мэдээллийн сан нь сум, дүүргийн, аймаг, нийслэлийн болон улсын сангаас бүрдэх бөгөөд дор дурдсан үндсэн хэсэгтэй байна:”, 17.1.6-д “газрын улсын бүртгэл.” гэж тус тус заасан.

            Уг зохицуулалтын дагуу газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 503 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн маргаан бүхий газрын эзэмшигчээр газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгч Д.И холбоо”-г 2014 онд бүртгэсэн нь тус байгууллагын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаартай албан бичиг, уг албан бичгээр ирүүлсэн  газрын кадастрын мэдээллийн сан дахь бүртгэлийн холбогдох хэсэг, гэрч Газрын удирдлагын хэлтсийн дарга Ж.Е мэдүүлгээр тус тус  тогтоогдсон.

6.7. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. гэж заасан ба нэхэмжлэгч нь  эрх бүхий этгээдээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 503 дугаартай захирамжийг үндэслэн олгосон Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 5420 м2 газрыг эзэмших эрхийн ..........  дугаартай гэрчилгээтэй байна.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 503 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”  захирамж гарснаас хойш нэхэмжлэгч Д.И холбоо” нь тус газрыг эзэмшиж, ашиглаж, газар эзэмшигчийн хувиар хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлсэн байх тул Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 503 дугаартай захирамж нь  Өлгий сумын Засаг даргын 2006 оны 58 дугаар захирамжийн дагуу ““Х” М”-ийн  эзэмшиж байсан, Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 5420 м2 газрыг  нэхэмжлэгч “Д.И холбоо”-нд  эзэмшүүлсэн шийдвэр мөн  гэж дүгнэлээ.

8. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Газрын нэгж талбарын хувийн хэрэгт “....” регистртэй, “......” дугаартай “Б.М”” шашны байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар авагдсан. Уг газрыг эзэмшихээр М холбоо” нэрээр хүсэлт гаргаж, аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 503 дугаартай захирамжаар шийдвэрлүүлжээ. Мөн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эрх бүхий албан тушаалтнуудын 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн газрын байршлын кадастрын зурагт М холбоо” гэж бичигджээ.” гэж тайлбарласан.

2010 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших, ашиглахыг хүссэн хуулийн этгээдийн өргөдөл”-ийн баримтад “Өргөдөл гаргагчийн мэдээлэл” хэсгийн “Улсын бүртгэлийн гэрчилгээний  дугаар” гэдэгт “....”,  “Регистрийн дугаар” гэдэгт “...” гэж бичигдсэн байх ба  газрын нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан “Монголын мусульманы байгууллагуудын “Б.М””/исламын сүм/-ийн  улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь  бүхий баримтын талаар гэрч П.С  шүүхэд ”... “Д.И”-нд “Б.М, “А” мечит, “Х” мусульманы нийгэмлэг” болон бусад исламын шашны үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллага харьяалагддаг учраас бүгдээрээ ерөнхийдөө нэг байгууллага гэдэг утгаар 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Газрын албатай байгуулсан гэрээнд Б.М мечитийн “.....” гэдэг регистрийн дугаарыг би хэлснээр тусгагдсан. Миний хувьд дээр дурдсан шашны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэг нэгэндээ харьяалагддаг нэг байгууллага гэж ойлгодог.  Тиймээс тухайн үед тус газрын нэгж талбарын хувийн хэрэгт “Б” мечитийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг аваачиж өгч байсан, ямар нэгэн маргаан гарна гэж бодоогүй, бүгдээрээ нэг байгууллага гэж үзэж байгаа.” гэж мэдүүлсэн байна.

Түүнчлэн нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн огноотой Газрын албаны мэргэжилтэн Х.Н үйлдсэн 5420 м2 газрын кадастрын зурагт газар эзэмшигч байгууллагын нэрийг М холбоо” /1045474/ гэж, Газрын албаны мэргэжилтэн А.Е  2021 оны 02 сарын 03-ны өдөр хэвлэсэн, мөн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хэвлэгдсэн газрын кадастрын зургуудад газар эзэмшигч хуулийн этгээдийн нэрийг Д.И холбоо гэж тус тус бичжээ.

Хариуцагчийн дээрх маргааныг шүүхээс дараах байдлаар дүгнэлээ. Үүнд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 503 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж нь маргаан бүхий газрыг “Б.М /исламын сүм/ шашны байгууллагад эзэмшүүлсэн агуулгагүй, Б.М нь уг газарт холбогдуулж маргаагүй, түүнчлэн уг шийдвэр нь М холбоо” гэх байгууллагад газар эзэмшүүлсэн шийдвэр биш болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул хариуцагчийн дээрх маргааныг үндэслэлгүй гэж үзэв.

Мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 503 дугаартай захирамжаар 5420 м2 газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлээгүй гэхээс илүү уг шийдвэрийн дагуу маргаан бүхий газрын эзэмшигч нь нэхэмжлэгч мөн гэж үзэх нөхцөл байдлууд  дээр дурдсан нотлох баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул газар эзэмшигч Д.И холбоог төлөөлж газар эзэмших хүсэлт гаргасан, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан тус холбооны ня-бо П.С газар эзэмшигч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний  дугаар болон регистрийн дугаарын мэдээллийг Газрын албанд буруу өгсөн, Б.М /исламын сүм/ болох өөр байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн асуудал болон газрын нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан 3 удаа хэвлэгдсэн маргаан бүхий кадастрын зургийн хоёрт нь газар М холбоо” гэж тусгасан нөхцөл байдлууд нь маргаан бүхий газрын эзэмшигчийг нэхэмжлэгч биш гэж үзэх, нэхэмжлэгчийн уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлтийг хангахаас татгалзах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

9. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн  24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.3-т “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчээс   газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлт гаргах үед хариуцагчаас  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 503 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгч эзэмшдэг эсэхтэй холбоотой, захиргааны  шийдвэр гаргах  ажиллагаанд  хамаарах ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлыг шалгаж тогтоохгүйгээр Засаг даргын 2010 оны 503 дугаартай захирамжийг тухайн үед байгуулагдаагүй “М холбоо” гэх байгууллагад газар эзэмшүүлсэн шийдвэр гэж үзсэн нь хууль бус байна.

10. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;” гэж заасан.

Нэхэмжлэгчээс эзэмших эрхийн улсын бүртгэлийн ...... дугаартай, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 503 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 5420 м2 газрын эзэмших эрхийн ...... дугаартай “Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г иргэн А.Б, З.Ж нарт шилжүүлэхээр 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 1599 бүртгэлийн дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, нотариатаар гэрчлүүлж, уг гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг Засаг даргад гаргасан нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудтай нийцсэн байна.

Нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн А.Б, З.Ж нарт шилжүүлэх замаар маргаан бүхий газрын тодорхой хэсэгт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, 1 давхар сүмийн барилга, сүмийн албан хаагч нарын 2 давхар ажлын байр бариулахаар талууд хоорондоо тохиролцсон нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2023/01 дугаартай “Харилцан хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”, гэрч А.Б мэдүүлэг бүхий нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг хангаагүй нь  хууль бус болох нь тогтоогдсон ба Засаг дарга газар эзэмшүүлэх асуудлаар талуудын гаргасан хүсэлтийг  Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар  ажлын 15 өдрийн дотор шийдвэрлээгүй эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж,  “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Д.И холбоо”-ны нэгж талбарын ..........., эрхийн улсын бүртгэлийн ........... дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг гэрээний дагуу иргэн А.Б, З.Ж  нарт шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д.И холбоо”-ны нэгж талбарын 8312007962, эрхийн улсын бүртгэлийн ..........  дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг гэрээний дагуу иргэн А.Б, З.Ж нарт шилжүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.2.1, 38.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Д.И холбоо”-ны нэгж талбарын ..........., эрхийн улсын бүртгэлийн ......... дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг гэрээний дагуу иргэн А.Б, З.Ж  нарт шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д.И холбоо”-ны  нэгж талбарын ..........., эрхийн улсын бүртгэлийн ................. дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг гэрээний дагуу иргэн А.Б, З.Ж нарт шилжүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 

                     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.РИЗА