Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/02225

 

 

 

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/02225

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **** дүүрэг, **** дүгээр хороо, **** хороолол, *** байр, *** тоотод оршин суух, *** овогт Б. У****/рд: *********/

Хариуцагч: ***** дүүрэг, **** дугаар хороо, **** гудамж, өөрийн байранд оршин байх, Н********холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: **** дүүрэг, * дүгээр хороо, Э*****, өөрийн байранд байрлах, Х****** /РД:******/,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.У****,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А****,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*****,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Т***** хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Н****** холбогдох хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний нөхөр М.Ц***** нь 2018 онд орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулж 48,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай зээлээр Улаанбаатар хот, ***** дүүрэг, *** дугаар хороо, ******гудамж **б байр, *** тоотод байрлах 51,2 м.кв 2 өрөө орон сууцыг авсан болно. Гэвч миний нөхөр М.Ц***** нь 2018 онд зүрхний шигдээсээр гэнэт нас барж 2019 онд 8 дугаар сарын 14-ний өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрх орон сууцыг надад өвлүүлсэн болно. Миний зүгээс нөхрөө нас барснаас хойш * хүүхэд, өндөр настай ээжтэйгээ өрх толгойлсон эхийн хувьд ганцаараа үлдсэн болно. Дараа нь ******зүгээс зээлдэгчийн өв залгамжлагч намайг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаар **** тоот шүүгчийн захирамжаар надаас 46,237,178.72 төгрөгийг барьцааны эд хөрөнгө болох дээрх орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн болно. Үүний дагуу барьцааны эд хөрөнгө болох Улаанбаатар хот, *** дүүрэг, * дугаар хороо, *** хутагт **** гудамж * байр, *** тоотод байрлах эрхийн улсын Ү-***** дугаартай 51,2 м.кв орон сууцыг Н* үнэлгээ хийлгэсэн бөгөөд нийт 157,478,410 төгрөгөөр үнэлсэн болно. Гэвч дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн байх бөгөөд зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн байх бөгөөд одоогийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн доод үнэлгээ 200,000,000 төгрөг орчим байхад үүнийг харгалзан үзэлгүй хэт доогуур үнэлж миний эрхийг ноцтой зөрчөөд байна. Иймд Улаанбаатар хот,*** дүүрэг, * дугаар хороо, **** хутагт *** гудамж *** байр, *** тоотод байрлах 51,2 м.кв * өрөө орон сууцыг 157,478,410 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус газарт холбогдуулж Б.У*** гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 3567 дугаар захирамжаар Б.У*** 46,237,178 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 459,336 төгрөгийг тус тус гаргуулж Худалдаа, хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч Б.У**** нь тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан М.Ц***** өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн эрхийн улсын Ү-***** дугаартай, **** дүүрэг, * дугаар хороо, ***

 

 

 

 

 

 Ж***** гудамж, *** байр, *** тоотод байрлах 51,2 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгч Б.У**** нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн үнийн саналдаа тус орон сууцыг 200,000,000 төгрөгөөр, төлбөр авагч Х**** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О**** нь хөндлөнгийн шинжээч томилох үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргаж, талууд албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10/10 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор С***** ХХК-ийн шинжээч Г.О***** томилж, дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхэд 157,487,410 төгрөгөөр үнэлгээ тогтоосныг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу талуудад мэдэгдэж, мэдэгдлийг гардуулан өгсөн. Дээрх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул төлбөр төлөгч Б.У**** үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Б.У**** хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Худалдаа хөгжлийн банк хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ/2022/03567 дугаар шийдвэр, **** овгийн Б.У**** зээлийн гэрээний үүрэгт 46,237,178.72 төгрөгийг 6 сарын хугацаатай хуваан төлж барагдуулахаар эвлэрч, улсын тэмдэгтийн хураамж болох 459,336 төгрөгийн хамт гаргуулж, нэхэмжлэгч Х****** олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Банкны төлбөр барагдуулах газраас төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдлийг удаа дараа гардуулж боломжит хугацааг олгосон боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн * дугаар хороо Д***** гудамж, *** байрны ****тоотод байрлах 51.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, шинжээчээр зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 157,478,410 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн. Х***** зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж үзэж байгаа тул төлбөр төлөгч Б.У****** хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3/3986 тоот албан бичиг /хх 5/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2022/03567 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 6-8/, Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3/4383 тоот албан бичиг /хх 19/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 103/, Шинжээчийн дүгнэлт /хх 128-132/, Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 133/,

 

5. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 11/, хариу тайлбар /хх 23-24/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 25/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2022/03567 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 26-27/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2023/11600 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх 28/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 29-30/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 31/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 32-33, 34/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 35/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл /хх 36-37, 38/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 39/, Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 3/3562, 3/3563 тоот албан бичиг /хх 40-41/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Б.Уянгын үнийн санал хүргүүлэх тухай /хх 42/, Банкны төлбөр барагдуулах газарт Худалдаа, хөгжлийн банкнаас хүсэлт гаргах нь /хх 43/, Шинжээч томилох тухай тогтоол, Шинжээчид хууль тайлбарласан тухай, тэмдэглэл /хх 45, 46/, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт /хх 47/, С****** ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 48-79/, Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3/3986, 3985 тоот албан бичиг /хх 80-81/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 82-83/, Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх 84/,

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 95, 97/, ****** ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 96/, Гомдол гаргах тухай /хх 119-120/,

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Б.У***** нь Н****** холбогдуулан өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, **** дүүрэг, * дугаар хороо, ****** гудамж, * байр, ***  тоот хаягт байршилтай, 51,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 157,478,410 төгрөгөөр үнэлсэн С***** ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/25 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...157,478,410 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэсэн агуулгаар тайлбарласан.

 

3. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй болно.

 

4. Шүүхээс дараах үндэслэлүүдээр хариуцагч ***** газарт холбогдох, улсын бүртгэлийн Ү-2205050718 дугаарт бүртгэлтэй, **** дүүрэг, ** дугаар хороо, ***** гудамж, *** байр, **** тоот хаягт байршилтай, 51,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 157,478,410 төгрөгөөр үнэлсэн ****** ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/25 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.У**** нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2022/03567 дугаар захирамжаар ****** ХХК болон Б.У**** нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэжээ. Тодруулбал, Х***** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 46,237,178.72 төгрөгийг хариуцагч Б.У**** бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дотор 500,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дотор 500,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дотор 500,000, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний дотор 43,737,178.72 төгрөгөөр хувааж төлөх, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй нөхцөлд барьцаа хөрөнгө болох ***** дүүргийн *** дугаар хороо, ***** гудамж, **** байрны **** тоот хаягт байрлах, 51.2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцыг адлбадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2023/11600 дугаар захирамжийн дагуу **** тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 23361009 тоот тогтоолоор иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох эрхийн улсын Ү-***** дугаарт бүртгэлтэй, ****** дүүрэг, **** дугаар хороо, ***** гудамж, **** байр, *** тоот хаягт байршилтай, 51,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 23361009/02 дугаар тогтоолоор битүүмжилсэн.

 

Түүнчлэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 23361009/04 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид болох Б.У****, ***** ХХК-иуд харилцан тохирч чадаагүйгээс Н*******, ***** ХХК-ийн шинжээч Г.О***** 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10/10 тоот тогтоолоор шинжээчээр томилж, барьцаа хөрөнгө болох орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.

Шинжээчид эрхийн улсын Ү-****** дугаарт бүртгэлтэй, *****дүүрэг, *** дугаар хороо, ***** гудамж, **** байр, ** тоот хаягт байршилтай, 51,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 157,478,410 төгрөгөөр үнэлсэн ба эдгээр хөрөнгийн үнэлгээ болон тайланг *******газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3/3986 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Б.У***** мэдэгдсэн байна.

 

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч томилогдсон шинжээч үнэлгээ тогтоох эрхтэй эсэх, Н****** шинжээч томилохдоо шинжээчид эрх, үүрэг танилцуулсан эсэх талаар маргаан гаргаагүй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заажээ.

***** ХХК нь хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн болон өртгийн хандлагын аргаар үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг тогтоосон байна. Ийнхүү үнэлэхдээ тухайн орон сууцтай ойролцоо төрлийн 3 ширхэг орон сууцыг харьцуулан үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд шүүхийн журмаар баримт гаргуулах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

 

Нэхэмжлэгчийн тухайн орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н******* газарт холбогдох, улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, *** дүүрэг,* дугаар хороо, ******гудамж, *** байр, *** тоот хаягт байршилтай, 51,2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 157,478,410 төгрөгөөр үнэлсэн ****** ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/25 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.У***** нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН