Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 110ШШ2024/0006

 

Баян-Өлгий аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч З.Гүлбарша би  “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БӨАЦСЗДТГ/202309031 дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдох “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргаас зарласан БӨАЦСЗДТГ/202309031 дугаартай гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо нь Монгол улсын Сангийн яамны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03/8629 дугаар шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийж, манай компанийг гүйцэтгэгчээр шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, БӨАЦСЗДТГ/202309031 дугаартай гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт дахин үнэлгээ хийж, манай компанийг гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “И” ХХК-аас  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Манай компани нь тус шүүхэд Цэнгэл сумын гудамжны нарын гэрэлтүүлгийн ажлын тендертэй холбоотой нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг шүүхэд мэдэгдэж байна ” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “И” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргаас зарласан БӨАЦСЗДТГ/202309031 дугаартай гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо нь Монгол улсын Сангийн яамны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03/8629 дугаар шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийж, манай компанийг гүйцэтгэгчээр шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, БӨАЦСЗДТГ/202309031 дугаартай гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт дахин үнэлгээ хийж, манай компанийг гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг Үнэлгээний хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК нь “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргаас зарласан БӨАЦСЗДТГ/202309031 дугаартай гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо нь Монгол улсын Сангийн яамны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03/8629 дугаар шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийж, манай компанийг гүйцэтгэгчээр шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, БӨАЦСЗДТГ/202309031 дугаартай гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт дахин үнэлгээ хийж, манай компанийг гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг Үнэлгээний хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БӨАЦСЗДТГ/202309031 дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдох  захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              З.ГҮЛБАРША