| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/03353/И |
| Дугаар | 182/ШШ2024/03027 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/03027
| 20222023 | 182/ШШ2023/01303 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: БЛ /регистрийн дугаар , итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М. Ц /регистрийн дугаар/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт нийт 794,774.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч БЛ нь хариуцагч М.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 794,774.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч БЛ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БЛ нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 43035293 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч М.Ц 1,799,000 төгрөгийг, сарын 3,2 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай, сар бүрийн 05-ны өдөр эргэн төлөлт хийгдэж байхаар, хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, төлөлт хийгдээгүй 130 хоног болсон байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч М. М.Ц нь түрээсийн гэрээний 7.2, 7.3, дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024 оны 05 дугаар сарын сарын 14-ний өдрийн байдлаар түрээслэгч М.Ц нь үндсэн зээлийн үлдэгдэл 660,334.83 төгрөг, үндсэн хүү 113,392.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,047.77 төгрөг, нийт лизингийн төлбөр 784,774.90 төгрөгийн үлдэгдэлтэй мөн нотариатын зардал 10,000 төгрөг байна. Тиймээс дээрх төлбөр болох нийт 794,774.90 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө гэжээ.
2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие Майдаржав овогтой Ц нь БЛ-ийн нэхэмжилсэн 794,774.90 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2024 оны 07 дугааp сарын 25-ны өдрийн дотор 397,387.45 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 397,387.45 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч БЛ нь хариуцагч М.Цд холбогдуулан гэрээний үүрэгт нийт 794,774.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 43035293 дугаартай, 12 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэй, 1,799,000 төгрөгийн Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан болон гэрээний үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугааp сарын 25-ны өдрийн дотор 397,387.45 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 397,387.45 төгрөг, нийт 794,774.90 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...... харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. БЛ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Цд холбогдох гэрээний үүрэгт нийт 794,774.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугааp сарын 25-ны өдрийн дотор 397,387.45 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 397,387.45 төгрөг, нийт 794,774.90 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч БЛ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,625 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 11,812.5 төгрөг, хариуцагч М.Цас улсын тэмдэгтийн хураамжид 11,812.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БЛ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ