| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/03652/И |
| Дугаар | 182/ШШ2024/03028 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/03028
| 2024 07 09 | 182/ШШ2024/03028 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ...тоот хаягт байрлах, ИХ /регистрийн дугаар .., итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... хаягт оршин суугч, О. М /регистрийн дугаар /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 4,526,368.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ИХ нь хариуцагч О.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 4,526,368.43 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ИХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.М нь манай компанитай 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр L08504494 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч О.Мийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр .. дугаартай зээлийн дансны дугаартай, 2,617,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .. банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн үлдэгдэл үндсэн зээл 2,616,999.78 төгрөг, шимтгэл 51,700 төгрөг, үндсэн хүү 1,556,863.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 293,304.74 төгрөг, нийт 4,518,868.43 төгрөг байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал буюу нотариатын зардал 7,500 төгрөг. Иймд хариуцагч О.Мээс нийт 4,526,368.43 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч О.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О овогтой М миний бие ИХ-ийн нэхэмжилсэн 4,526,368.43 төгрөгийг төлж барагдуулахаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 754,394.43 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 754,394 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 754,394 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 754,394 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 754,394 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 754,394 төгрөг төлөх замаар нийт 4,526,368.43 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч .. шүүхэд гаргасан тайлбартаа: ИХ-ийн нэхэмжлэлтэй О.Мт холбогдох хэрэгт хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ИХ нь хариуцагч О.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 4,526,368.43 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5. ИХ, О.М нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр L08504494 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 754,394.43 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 754,394 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 754,394 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 754,394 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 754,394 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 754,394 төгрөг, нийт 4,526,368.43 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байна.
7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.ИХ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Мт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 4,526,368.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 754,394.43 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 754,394 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 754,394 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 754,394 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 754,394 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 754,394 төгрөг, нийт 4,526,368.43 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ИХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,371.89 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 43,685.9 төгрөг, хариуцагч О.Мээс улсын тэмдэгтийн хураамжид 43,685.9 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ИХ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ