Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/03048

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/03048

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .. тоот хаягт оршин суугч ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: .. тоот хаягт оршин суугч ******* овогт *******н ******* /регистрийн дугаар *******/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өв хүлээн авах хугацааг сунгах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.*******,

Гэрч Н., П., Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1990 онд Казакстан улсад ажиллаж амьдрахаар гэр бүлээрээ явсан. Тэндээ амьдарч байгаад 2000 онд 2 хүүтэйгээ Монголд ирж амьдрахдаа талийгаач Г.******* ахынхаа гэрт нь цуг амьдардаг байсан. Монгол улс Казакстан улсын хооронд ирж очин амьдарч байгаад хамгийн сүүлд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Казакстан улс руу явсан. Энэ хооронд миний нөхөр болох нас барж, охин 4, 5 дахь хүүхдээ гаргаж төрсөн. Миний бие энэ хооронд өвдөж эмнэлгээр явж, хүү Сергей ходоодны хагалгаанд орж, ковид цар тахал гарч хил хаагдсан. Ингээд хүү, охин дээрээ амьдарч байгаад 2023 оны 09 сард Монгол улсад ирсэн. Энэ хооронд миний төрсөн ах болох Г.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан. Г.******* нь насаараа ганц бие амьдарч байсан ба эхнэр нь 1990 онд салаад явсан. Өвчтэй байх хугацаанд миний төрсөн эгч Г., түүний охидууд харж халамжилж, асарч, эмнэлгээр үзүүлж, эмнэлэгт сахиж байгаад бурхан болгосон. Талийгаач ахын охин Н.******* нь Өмнөговь аймагт амьдардаг бөгөөд аавтайгаа ямар ч холбоогүй байдаг байсан. Бид аав нь өвчтэй, бие нь маш хүнд байна, ирж уулз гэж мэдэгдэхэд очиж чадахгүй гээд ирээгүй, ингээд ах маань нас барсан, ажил явдал дээр нь сүүлийн өдөр ирсэн. Намайг Казакстан явсан үед миний бага хүү ******* овогтой талийгаач ахтай үлдсэн, одоо бид ахынхаа гэрт Дэнжийн 1000-ын цагаан байр гэж нэрлэдэг газар буюу ... хороонд амьдардаг. Талийгаач ахын охин Н.******* нь талийгаачийн дансан дахь 43,633,356 төгрөгийг нас барснаас нь хойш 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаж, уг мөнгийг шилжүүлэн авсан байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2.Өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргах ёстой ба хэрэв уг хугацаанд хүсэлтээ гаргаагүй бол 528 дугаар зүйлийн 528.3-т заасны дагуу өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэсэн бөгөөд үүний дагуу Н.******* нь өвлөх эрхээ алдсан байна. Мөн талийгаач ахын оршин сууж байсан.. тоот хаягт байрлах орон сууцыг өвлөх хүсэлт гаргаагүй байна. Би Монголд ирснээсээ хойш бие өвдөж эмнэлгээр яваад, цөсний чулуу авах хагалгаанд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ороод, хагалгааны дараа мөн шарх нь эдгэхгүй эмчилгээнд явж байсан. Одоо бие маань дээрдэж байгаа тул нэхэмжлэлээ гаргаж байна. Энэ хугацаанд талийгаач ахын охин Н.*******той холбогдох гэж байнга утсаар залгаж байсан боловч бидний утсыг авахгүй, бидэнтэй ямар ч холбоо барихгүй байсан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4, 520 дугаар зүлийн 520.1.2, 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасны дагуу хугацааг сунгаж, Г.******* намайг талийгаач ахын оршин сууж байсан ...тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний төрсөн эцэг Г.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан. Би ганц төрсөн охин тул надаас өөр өвийг өвлөх эрхтэй хүн байхгүй. Би аавынхаа ... тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өвлөгч тул хэнд ч өгөхгүй, бүх юмыг нь өвлөж авна. Шүүхэд ийм нэхэмжлэл гарсан болохыг нотариатчаас мэдэж хүсэлтээ гаргасан. Намайг хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

3.Гэрч Н. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 1980 оноос хойш мэднэ. Г.******* ахтай хамт 2000 оноос 2010 он хүртэл хамт ажилласан. Г.******* ах эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдарч байсан. Гэтэл эхнэр нь хүүхдээ аваад салаад явчихсан. Түүнээс хойш Г.******* гээд дүү нь хамт амьдарч сайн асардаг байсан гэв.

 

4.Гэрч П. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Г.*******ийн өөд болсон ах Г.******* гэдэг хүнтэй 26 жил хөрш байсан. Анх талийгаач хөрш байхдаа эхнэр аваагүй, дараа нь эхнэр авч хүүхэдтэй болсон. Түүнээс өмнө ээжтэйгээ болон 5 ямаатай байдаг байсан. Миний мэдэж байгаагаар эхнэр нь урт машинтай ирээд таван ямааг ачаад явсан. Тэр үед яасан вэ гэсэн байранд орох гэж байгаа гээд нүүгээд явсан. Энэ нь талийгаач эхнэрээсээ салсан байсан. Түүнээс хойш нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед би халуун усны газар ажилладаг байсан. Г.******* талийгаачийн хувцсыг байнга авч ирж угаалгадаг. Талийгаачийг хөтөлж ирээд усанд оруулдаг байсан. Сүүлийн үед нүдний хараа муудаж, турж эцсэн юм шиг байсан. Г.******* нь бага байхын ээж ахыгаа харж хандаж байсан. Тэгээд Г.******* нь хүнтэй гэрлээд явчихсан. Талийгаач ганцаараа амьдарч байтал Г.******* эгч буцаж ирээд цуг амьдарч ахыгаа харж хандаж байсан. Түүнээс хойш Г.*******, Г. эгч дүү нар нь харж хандаад Г.******* ирж хамт амьдарч их тус болсон гэв.

 

5.Гэрч Д. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манайх 1987 онд 44 байрны 6 тоотод байсан. Тэгээд энэ байрнаас.. тоот руу шилжихээс өмнө Г.******* ах манайхтай айл байсан. Талийгаач Г.******* ах, Б.******* хоёр Н.*******ыг надаар харуулдаг байсан. Талийгаачийг өөд болох хүртэл ах дүү шиг байдаг байсан. Миний мэдэхээр талийгаач Г.******* ахын эхнэр хүүхэд байранд орно гээд нүүж яваад түүнээс хойш охин Н.*******ыг нэг ч удаа хараагүй, анх удаа одоо харж байна. Г.******* ах ганц бие, ажлынхаа хажуугаар талбай дээр хүүхдийн тоглоом ажилуулж амьдрал ахуйгаа авч явдаг байсан. Ер нь дүүтэйгээ хоёулаа байдаг байсан. Г.******* ах Г.******* эгчтэй хамт амьдарч байсныг мэднэ гэв.

 

6.Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар иргэний үнэмлэх, Төрөл садангийн лавлагаа, Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Нас барсны гэрчилгээ, гадаад паспортын хуулбар, Орон сууцны гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээ, Шинжилгээний хариу, Монголын нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлийн лавлагаа, Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, Оршин суугаа газрын тодорхойлолт, Хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэр зэрэг баримтыг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд Иргэний үнэмлэх, Төрсний гэрчилгээ, Нас барсны бүртгэлийн лавлагаа, Өвлөх эрхийн 26 дугаартай гэрчилгээ, Төрөл садангийн лавлагаа зэрэг баримтыг,

Шүүхээс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан ******* овогтой ******* //-ын өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийн дагуу гэрчилгээ олгосон эсэх, үүнтэй холбогдох баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэгч Г.******* нь хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өв хүлээн авах хугацааг сунгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талийгаач ахын оршин сууж байсан .. тоот хаягт байрлах орон сууцны өвлөгчөөр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 528.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

8.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.******* нь Миний төрсөн эцэг Г.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан. Би ганц төрсөн охин тул надаас өөр өвийг өвлөх эрхтэй хүн байхгүй гэх хүсэлт гаргажээ.

 

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Төрөл садангийн лавлагаа, Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Нас барсны гэрчилгээ, гадаад паспортын хуулбар, Орон сууцны гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээ, Шинжилгээний хариу, Монголын нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлийн лавлагаа, Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, Оршин суугаа газрын тодорхойлолт, Хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэр, Иргэний үнэмлэх, Төрсний гэрчилгээ, Өвлөх эрхийн 26 дугаартай гэрчилгээ, гэрч Н., П., Д. нарын мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

10.******* овогтой ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нас барж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Нас барсны гэрчилгээ олгогджээ. /хх-ийн 82 тал/

 

11.Нийслэлийн тойргийн нотариатч Г.гийн үйлдсэн Өвлүүлэгч ******* ******* 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нас барж, нас барсны бүртгэлийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0023 дугаарт бүртгэгдсэн учир Иргэний хуулийн 520, 531 дүгээр заалтыг үндэслэн өвлүүлэгчийн төрсөн охин болох өвлөгч ******* регистрийн дугаартай ******* овогт *******н *******д өвлүүлэгчийн эзэмшилд байсан Хаан банкин дахь тоот дансан дахь /43,633,365 төгрөг 42 мөнгө/ хадгаламжийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгов гэх 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг үндэслэлтэй гэж үзнэ. /хх-ийн 75 тал/

 

12.Тодруулбал: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх заалтад нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байхаар заасан бөгөөд өвлөгч Н.******* 1984 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн байх ба нас барагчийн төрүүлсэн хүүхэд хууль ёсны өвлөгч болох нь төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, Төрөл садангийн лавлагаа зэргээр тогтоогдсон /хх-ийн 75-82 тал/ бөгөөд энэ үйл баримтын тухайд нэхэмжлэгч Г.******* маргаагүй.

 

13.Харин нэхэмжлэгч Г.******* нь Миний бие 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Казакстан улс руу яваад 2023 оны 09 сард Монгол улсад ирээд талийгаач ахындаа амьдарч байсан. ... тоот хаягт байрлах орон сууцыг өвлөх хүсэлт гаргаагүй байх тул намайг төрсөн ах Г.*******н хууль ёсны өвлөгчөөр тогтоож, өв хүлээн авах хугацааг сунгаж, дээрх орон сууцны ёсны өвлөгчөөр тогтоолгоно хэмээн тайлбарлав.

 

14.Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдөр олгосон дугаар гэрчилгээнд Монгол улсын иргэн ******* овогтой ******* нь Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолоор ..тоот дахь 16 ам метр сууцны талбай бүхий нэг өрөө сууцыг дундын эзэмшлийн ногдох хэсгийн хамт хувьчлан авсан тул 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн уг сууцыг өмчлүүлэв гэж шийдвэрлэсэн байжээ. /хх- ийн 16 тал/

 

15.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт Энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө гэж заажээ.

 

16.Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2-4в/5539 дугаар тодорхойлолтоор Иргэн *******гийн ******* /РД:*******, ПД:/ нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр улсын хилээр гарсан, Чингисхаан агаарын замын боомтоор 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр орсон бүртгэлд авагдсан байна гэжээ.

17.Нэхэмжлэгч Г.*******ийн Казакстан улсад ажиллаж амьдрахаар гэр бүлээрээ 1990 онд явсан. Тэндээ амьдарч байгаад 2000 онд 2 хүүтэйгээ Монголд ирж талийгаач Г.******* ахынхаа гэрт нь цуг амьдардаг байсан. 2016 онд Казакстан улсад очиж амьдарч байгаад 2023 оны 09 сард Монгол улсад ирсэн бөгөөд өвчний улмаас өв хүлээн авах хүсэлт гаргах хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь дээрх Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолтоор үгүйсгэгдэж байх ба Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж, өв хүлээн авах хугацааг сунгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

18.Нэхэмжлэгч Г.*******ийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2 дахь заалтад заасан хууль ёсны өвлөгчөөр тогтоох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

19.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул .. тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өв хүлээн авах хугацааг сунгах тухай нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ