| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00654/И |
| Дугаар | 151/ШШ2024/00649 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 151/ШШ2024/00649
2024 07 08 151/ШШ2024/00649
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б дүүрэг, 22 дугаар гудамж, А 27 дугаар гудамж, 401 тоотод оршин суух Ш овогт Бийн Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай
Хүсэлтэд 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1.Б.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Завхан аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулийг 1990 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төгсөөд Төв аймгийн Зуунмод сумын Нт барилгачнаар 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд орж ажиллаж байгаад 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ар гэрийн гачигдлаар ажлаасаа гарч Завхан аймаг руу шилжсэн. Төв аймгийн архиваас 1990 оны 7 дугаар сарын 01-нээс 1991 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл ажилласан лавлагаа авахаар Ба.Б гэж бичихийг Бу.Б гээд биччихсэн учир энэ хугацаанд ажилласан жилийг тогтоож өгнө үү” гэжээ.
2.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжийн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Б дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зөвлөмж, иргэний үнэмлэхийн хуулбар, Мэргэжлийн сургуулийг удирдах ерөнхий газрын 90/00260 дугаартай өрөгч угсрагчийн дөрөв дүгээр зэргийн үнэмлэх, Төв аймгийн Хөдөө аж, ахуйн Нийн даргын 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаартай тушаал, 1991 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 95 дугаартай тушаал, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. (хх-1-11, 17),
3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Төв аймгийн Төрийн архивын тасгийн нотлох баримтыг бүрдүүлэв. (хх-31-47, 48-51)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Бгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан дэмжиж оролцсон. Үүнд:
“Миний бие Завхан аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулийг 1990 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төгсөөд Төв аймгийн Зуунмод сумын Нт барилгачнаар 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд орж ажиллаж байгаад 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ар гэрийн гачигдлаар ажлаасаа гарч Завхан аймаг руу шилжсэн. Төв аймгийн архиваас 1990 оны 7 дугаар сарын 01-нээс 1991 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл ажилласан лавлагаа авахаар Ба.Б гэж бичихийг Бу.Б гээд биччихсэн учир энэ хугацаанд ажилласан жилийг тогтоож өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох үүрэгтэй.
3.1.Б дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Тэтгэвэр тогтоолгоход хангалттай бичиг баримт байхгүй тул ажилласан жил тогтоолгох” гэх 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зөвлөмжийн хуудас (хх-3)-аар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болох нь нотлогдож байна.
3.2.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг онцгой ажиллагааны журмаар хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлж хянасан болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
-“Бийн Б, 1972 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, Улиастай сумын Барилгын техник мэргэжлийн сургуульд өрлөг 1 дүгээр курст сурагч” гэж 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт№047, иргэний хаягийн хуудас, иргэний бүртгэлийн биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, иргэний үнэмлэх авах өргөдөл, төрснийг бүртгэх анкет №55, бусад баримтууд (ХААТР-1Б), (хх-39-44),
-“Бийн Б 1990 онд Завхан аймгийн Барилгын техник мэргэжлийн сургууль төгсөж, өрөгч угсрагч мэргэжил олгож, улсын шалтгалтын комиссын шийдвэрээр Б.Бд мэргэжлийн дөрөв дүгээр зэрэг олгов” гэх Ардын боловсролын яамны техник мэргэжлийн сургуулийг удирдах ерөнхий газрын 1990 оны 6 дугаар сарын 20-ны өдөр олгосон №90/00260 дугаартай диплом (хх-5),
-“Тус аймгийн Нт барилгачин ажилтай Б.Б нь 1990 оны 8 дугаар сар, 11-12 дугаар саруудад цалин авч байсан, 1991 оны 1-12 дугаар сарын цалингийн баримт тус төрийн архивт шилжиж ирээгүй ”гэх Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 402 дугаартай цалингийн түүвэр (хх-49),
-“1. БТМС төгсч хуваариар ирсэн ... Бу.Б, ...нар нарыг 7 дугаар сарын 01-нээс эхлэн барилгачнаар ажиллуулсугай” гэх Төв аймгийн Хөдөө ах ахуйн Нийн даргын 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаар тушаал (хх-50),
-“Ажлаас чөлөөлөх тухай. Тушаах нь: 1. ... Бг Завхан аймагт ... тус тус шилжүүлсүгэй” гэсэн Төв аймгийн Хөдөө ах ахуйн Нийн даргын 1991 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 95 дугаар тушаал (хх-51),
-“1992 оны 10 дугаар сараас 2000 оныг дуустал шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцсон” гэх Б.Бгийн 2722001652 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн Баталгаажилтын хуудас (хх-17),
-гэрч Г.Цгийн “Би 1988 оноос Төв аймгийн Зуунмод сумын Нийн барилгын ангид нягтлан бодогчоор 1991 он хүртэл ажилласан. Намайг тэнд ажиллаж байхад Б барилгачингаар ажилладаг байсан. Надтай хамт ажиллаж байх хугацаанд Бийн Б гэдэг байсан. Төв аймгийн Зуунмод сумын Нт өөр Б гэх хүн байгаагүй” гэх мэдүүлэг (хх-24-26),
-гэрч Г.Цийн “Би 1972 онд цэргээс халагдаж ирээд Төв аймгийн Зуунмод сумын Нт барилгачнаар ажилд орсон. Тэнд 1990 оныг дуустал ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Надтай ажиллаж байхад Төв аймгийн Зуунмод сумын Нт өөр Б гэх хүн байгаагүй” гэх мэдүүлэг (хх-27-28),
-шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар зэргээр Б.Бг 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
5.“Хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах тул нэхэмжлэгч Б.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
6.Шүүх нэхэмжлэгч Б.Бгийн 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Зуунмод сумын Нт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Бийн Б (РД:..................)-ийн 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Зуунмод сумын Нт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН