| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00699/И |
| Дугаар | 151/ШШ2024/00646 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 151/ШШ2024/00646
2024 07 08 151/ШШ2024/00646
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, .. дугаар хороо, .. дүгээр гудамж, .. тоотод оршин суух Т овогт Дийн Н,
Хариуцагч: Төв аймаг, Бүрэн сум, 1 дүгээр баг, Бадрах 1 дүгээр гудамж, 101а тоотод оршин суух, Б овогт Бгийн М,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай,
Нэхэмжлэлд 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Н,
Хариуцагч: Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
10.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар уг шийдвэрийн хувийг бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах /Ж.Эрдэнэсувд/-д даалгасугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН