Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/28

 

 

                                              Н.*******т холбогдох

                                           Эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.*******

Шүүгдэгч Н.******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******

нарийн бичгийн дарга Б.******* нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүгч Ж.Эрдэнэбат, шүүгч Э.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Н.*******т холбогдох эрүүгийн 2131000000239 дугаартай, 175/2021/0132/Э индекстэй, 2 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Баяндулаан-Уул” ХХК-ийн ажилчдын гэрт түр оршин суух хаягтай, одоогоор оршин суух хаяг тодорхойгүй, /РД.*******/,

-Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 335 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ял,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил, 6 сарын хорих ял,

-Баянзүрх дүүргийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-т зааснаар 7 жил, 1 сарын хорих ял,

 

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 12.1.дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 400 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар, 26 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, эдлээгүй үлдсэн хорих ялтай тэнцүү хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэсэн.  

 

Шүүгдэгч Н.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Баяндулаан-Уул” ХХК-ний ажилчдын гэрт иргэн Б.*******ийн эд хөрөнгийг авахаар зэвсэг болох хутгаар цээжин тус газарт нь нэг удаа хутгалж, мөнгө гаргаж ир гэж заналхийлэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

-улмаар Б.*******ийг гэрээс зугтаж гарсны дараа иргэн Б.*******ийн эд хөрөнгийг авахаар “миний данс руу 100,000 төгрөг шилжүүлж хий” гэж хутгаар баруун ташааны дээд талд нэг удаа, хэвлийн хэсэгт хүйсний баруун дээд талд нэг удаа, баруун бөөрний дээд хэсэгт нэг удаа буюу нийт 3 удаа хутгалж, заналхийлэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Н.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 11.4 дүгээр зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч   ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “Зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлох явцдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч   Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар

 

 

оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн 10 жил, 11 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 сар, 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Н.*******ын нийт эдлэх ялыг 11 жил, 1 сар, 26 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Н.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 123 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.*******, Б.******* нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг, эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Энэхүү гэмт хэргийн улмаас хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

1.Шийтгэх тогтоолын 6-р хуудсанд Б.*******ийн мэдүүлэгт: “******* рүү яг одоо над руу 60.000 төгрөг шилжүүл” гэж дайрсан, ...Б.*******ийн мэдүүлэгт ”пизда минь мөнгө гаргаж ир, нэмээд хутгална шүү”... гэж хэлсэн гэсэн 2 хохирогчийн мэдүүлэг нь илт зөрүүтэй байна. Үнэхээр л мөнгөний тоо хэлээд байсан юм бол энэ 2 хохирогч 2-лаа мөнгөний тоог зөв хэлэх ёстой байсан гэтэл нэг нь “мөнгө гаргаж ир” гэсэн гээд нөгөө нь “60000 төгрөг шилжүүл” гэсэн гээд илт зөрүүтэй байдлаар мэдүүлснийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь хуулийн шаардлага хангаагүй.

2.Шийтгэх тогтоолын 2-р хуудсанд: Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн үгийг үнэн зөвөөр бичээгүй байна. Хохирогчийн нэрийг хүртэл "Бямбацогт” гэж буруу бичсэн байна.

3.Шийтгэх тогтоолын 7-р хуудсанд: “Бүтээлгэний доод талд хар өнгийн /Samsung-S3/, /Samsung-Note3/ маркийн гар утаснууд гарч ирснээс ...гарын мөр илрээгүй...” гэсэн тэмдэглэлд дурьдсанаар /Samsung-S3/, /Samsung-Note3/ маркийн гар утаснууд ажилладаггүй эвдэрсэн хэрэглэгддэггүй утаснууд гэдгийг шүүх хуралд шүүгдэгч хэлсэн байгаа. Шүүгдэгч Н.*******ын гар утас нь Samsung-S7 маркийн саарал өнгийн гар утас байдаг бөгөөд гэрээсээ гарахдаа цэнэглэгчнээс нь салгаад аваад гарсан гэдгээ шүүгдэгч ярьсан. Гар утас нь одоо мөрдөгчид байгаа болно. Гэтэл шүүхээс гэрч хохирогч нарын илт зөрүүтэй мэдүүлэг болон хохирогч Б.*******ийн шүүгдэгчийн гар утасны марк, өнгийг дүрслэн хэлсэнтэй ижилхэн байх тул дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт няцаагдаж байх тул хэргийг прокурорт буцаах шаардлага байхгүй, зүйлчлэл тохирсон хэрэгт ач  холбогдолгүй 2 ширхэг гар утсыг хуулийн шаардлага хангасан хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.

4.Шийтгэх тогтоолын 10-р хуудсанд: ЭХ-ийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял ...гэж, ЭХ-ийн 11.1-2-2.4-т заасан зүйл ангийг бичилгүй орхигдуулсан.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэлт, зорилгыг мөрдөн шалгах ажиллагаагаар сайтар тодруулан тогтоож хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Г. нь “Н.******* хохирогч Б.*******ийг надтай хардсаны улмаас эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэж мэдүүлсэн. Иймд хэргийн үйл баримт нь хардалтаас болсон байж болзошгүй нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй байна. Мөн яллах дүгнэлтэнд хэрэг гарсан газар нь “Баян-Дулаан Уул” ХХК-ийн ажилчдын гэрт биш Н.*******ын өөрийн гэрт нь гарсан байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг нарийвчлан шалгах шаардлагатайг харгалзан үзэж, дүгнэлт хийж егнө үү гэв.

 

Шүүгдэгч Н.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Миний бие 2 хохирогчийг эрүүл мэндэд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж, гэмшиж харамсаж байна. Харин 2 хохирогчоос мөнгө төгрөг нэхсэн зүйл байхгүй. Миний гар утас саарал өнгөтэй. Гэтэл орны гудсан дороос хурааж авсан хэрэглэдэггүй ажилладаггүй эвдэрхий 2 ширхэг гар утсыг намайг барьж мөнгө шилжүүл гэсэн гэж худал гүтгэж байгааг ойлгохгүй байна. Би эхлээд *******ийг хутгалсан дараа нь тэр 2 намайг нийлээд бариад авсан ба ноцолдох явцад би хутгатай гараа бариулахгүй гээд ийш тийш савчаад байх явцад нэмж хутгалсан байх түүнээс биш хүнийг 3 удаа хутгалахгүй. Энэ талаараа яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэй ярьж хэлсэн. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

               Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйл, 39.4 дүгээр зүйлийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 11.1 дүгээр зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт заасан гэт хэрэг үйлдсэн шүүгдэгч Н.*******т холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байна.

Шүүгдэгч Н.******* нь зэвсэг хэрэглэж, бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлох явцдаа хохирогч *******ийн биед хүндэвтэр гэмтэл, хохирогч *******ийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч *******ийн “... Н.******* нь ийн өгсөн хутгыг аваад орныхоо дэргэдээс шар өнгийн иштэй хутгыг авч ******* рүү яг одоо над руу 60.000 төгрөг шилжүүл гэж дайрсан. ******* босоод Н.*******ын зүүн гараас бариад автал баруун гартаа барьж байсан хутгаар *******ийн цээжинд нэг удаа хутгалсан. Н.******* хутгаа барьж ирээд миний өмнө сууж байгаад, өөрийнхөө хар өнгийн самсунг С3 маркийн гар утсыг өгөөд яг одоо өөрийнхөө сем картыг хийгээд, миний данс руу 100.000 төгрөг шилжүүл гээд хутгаа бариад дайрсан. Улаан өнгийн иштэй хутгаараа миний баруун ташааны дээр нэг удаа, хүйсний нүхний баруун дээд талд нэг удаа, баруун мөрний дээд хэсэгт нэг удаа нийт 3 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг болон хохирогч *******ийн “... Н.******* миний дээрээс писда минь мөнгө гаргаж ир, нэмээд хутгална шүү гэж хэлэхээр нь би босоод хаалганы түгжээг тайлаад гарч гүйсэн...” гэх мэдүүлэг зэргээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон үйлдэл нь нотлогдон тогтоогддог.

Хохирогч нарын биед хүнд болон хүндэвтэр гэмтэл учирсан нь бусад гэрч нарын мэдүүлэг шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Гэмт хэргийн сэдэлт санаа зорилго нь анхнаасаа хохирогч нарын эд хөрөнгийг авахаар санаархан хүч хэрэглэн довтолсон обьектив талын үйлдлээрээ шунахай сэдэлттэй үйлдэл болох нь нотлогдон тогтоогддог. Хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан гэрч ийн мэдүүлгийг өмгөөлөгч иш татаж байна. нь “... намайг хардасны улмаа энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байх магадлалтай...” гэж мэдүүлдэг. Гэхдээ гэрч нь шүүгдэгчид хамтран амьдрагч юм. Шүүгдэгчтэй хамт оргож зугтаж байхдаа Баяндулаан уул ХХК-ийн агуулахад хамтдаа байж байгаад саатуулагдсан. Тэгэхээр энэ цаг хугацаанд гэрчид Н.******* мэдүүлэг өгөх талаар нөлөөлсөн байж болзошгүй. ийн мэдүүлэгт хөтлөгдөж хэргийг үйл баримт, хэргийн сэдэлт санаа зорилгыг тогтоохгүй. Хохирогч нар шүүгдэгчтэй урьдын өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Хэргийн талаар худал мэдүүлж байгаа зүйл хохирогч нарын хувьд байхгүй. Хэрэг учрал болох үед хохирогч нар Н.*******ын зэрлэг догшин үйлдэлд биеэ авч явах, гараад зугтаах чадваргүй болтлоо айсан байдалтай байсан нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Нэгийг нь хутгалаад мөнгө нэхэж байхад нөгөөх нь гараад зугтаах чадваргүй айгаад хараад сууж байсан. *******ийг 3 удаа хутгалсан байхад Н.*******ын эгч очиж авсан байдаг. Хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон. Хэргийн үйл баримт тодорхой. Шийтгэх тогтоолд заасан хэргийн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил шийтгэх тогтоолоос харагдахгүй байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогчийн нэр болон үг, үсгийн буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гарсан. Үүнийг давж заалдах шатны шүүх шийдвэрээрээ зөвтгөх боломжтой гэж үзэж байна гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Н.*******т холбогдох 2131000000239 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ иргэн Б.*******, Б.******* нараас “...өөрийн дансанд мөнгө шилжүүл...” хэмээн  эд хөрөнгийг авахаар заналхийлэн улмаар  Б.*******ийн  цээжин тус газарт нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, иргэн Б.*******ийн баруун ташааны дээд талд нэг удаа, хэвлийн хэсэгт хүйсний баруун дээд талд нэг удаа, баруун бөөрний дээд хэсэгт тус тус хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

хохирогч Б.*******ийн “  ... ажилчдын байранд байж байхад Б.******* ах залгаад ******* ахынд ирж хоол идээрэй гэсэн. Гэрт нь ороход *******, ******* ах,   эгч 3 сууж байсан. ... ******* ах ... босож хаалгаа түгжээд орон дээрээ сууснаа эгчийг “хутга аваад ир энэ хоёрыг алаад хаячихъя гэж хэлсэн ” эгч айгаад хутга авч өгсөн... ******* ах хутгыг аваад  миний цээж рүү нэг удаа хутгалсан... би хойшоо унаад цээжиндээ гараа хүргэсэн  чинь цус гарч байсан.  ******* ах миний дээрээс “ пизда минь мөнгөө гаргаад ир нэмээд хутгална шүү” гэж хэлэхээр нь би босоод хаалганы түгжээг мултлаад гэрээс гарч оффист очсон.” /1хх 29-30,/

хохирогч Б.*******ийн “... 2021 оны 11 сарын 11-ны орой  ******* ах цагийн дараа гэрт ирээд  малын арьс ширнээс барилцаад өг гэсэн... 20 цагийн үед гэрт нь ороход эхнэр нь хоол хийж байсан. ******* ах 0,5 литрийн архи гаргаж ирээд хундаганд хийж өгөхөөр нь уугаагүй. Тэгээд ажлыг нь хурдан хийчихээд явъя гэж бодоод *******ийг дуудсан. Гаднаас Сүрэнханд эгч орж ирээд хоол амсчихаад бид хоёрыг эртхэн амар юу хийх гээд байгаа юм гээд яваад өгсөн.... Удалгүй ******* ах гэнэт босож ирээд ...   рүү орилоод  “хутга аваад ир пизда минь” гэж хэлэхэд эгч айгаад хутга авч өгсөн... ******* ... хутгыг аваад ******* рүү яг одоо 60.000 төгрөг шилжүүл гэж дайраад *******ийн  цээж рүү нэг удаа хутгалсан...  *******ийг дэгээдэж унагаачихсан. ******* газарт уначихаад орилоод гэрийн хаалгыг онгойлгоод гараад гүйчихсэн. Намайг айгаад хөдөлгөөнгүй сууж байхад ******* хутгаа барьж ирээд.... “яг одоо өөрийнхөө симийг утсанд хийгээд миний данс руу 100.000 төгрөг  шилжүүл” гээд  хутгаа бариад дайрсан... хутгаараа миний хүйсний нүхний баруун дээд талд, баруун бөөрний дээр нэг удаа гээд нийт 3 удаа хутгалсан. Тэр үед цус гоожоогүй симээ сольж хийх гээд байж байхад Сүрэнханд эгч гаднаас орж ирээд ******* хутгалуулсан цус алдаж байна гээд намайг аваад гарсан. Сүрэнханд эгч бид хоёрыг оффис дээр ирэхэд миний биенээс цус гарч байсан. Би түүнийг хараад айж сандарсан.../1 хх 23-25/

гэрч Н.Сүрэнхандын “... ******* залгаад хоол хийсэн байна ирж ид гэсэн.  Гэрт нь ороход *******,  ******* хоёр байсан. Би хоол амсаад *******,  ******* хоёрыг эрт харьж амраарай гээд гарсан. ... гэртээ байж байхад Нандинцэцэг залгаад “ танай ******* *******ийг хутгалсан байна хурдан ир” гэж хэлсэн.  Би гэрээс гараад шууд *******ынд очисон, *******, , ******* 3 байсан. Би *******аас “ чи яагаад хутгалсан юм ******* хаана байна” гэхэд мэдэхгүй гэхээр нь *******ийг аваад гарсан.../1хх32-33/

гэрч Г.Нандинцэцэгийн “... ******* оффисын байшингийн хана налаад зогсож байсан.  ... юу болсон талаар асуухад Сүрэнханд эгчийн ах хутгалчихлаа гэсэн би шууд Сүрэнханд эгч рүү залгаж хэлээд цагдаад мэдэгдэж эмнэлэг дуудсан. .... Удалгүй Сүрэнханд эгч *******ийг дагуулаад ирсэн.  Эмч ирээд *******, ******* хоёрын хувцасыг тайлуултал *******  нь хэвлийдээ хутгалуулсан мах нь гарчихсан цус гойжсон, ******* болохоор цээжин дээрээ хутгалуулсан бололтой цус гоожиж байсан...” /1хх 40-41/

гэрч Н.Нарангэрэлийн “... Ганзориг гэдэг жолооч залгаад та яаралтай ирэх хэрэгтэй байна гэсэн.... ирээд *******,  ******* хоёрт анхны тусламж үзүүлээд ...Сэлэнгэ аймгийн яаралтай тусламжийн эмч нар ирэхээр нь  хүлээлгэн өгсөн. /1хх 44-45/

гэрч Х.Ганзоригийн “...******* таараад ахаа намайг хутгалчихлаа туслаарай  гэхээр нь ... Нандинцэцэгт хэлээд эмчийг утсаар дуудсан... Сүрэнханд *******той ирсэн. ******* тонгойгоод байхаар нь чи яачихваа гэж асуутал хутгалуулчихлаа гэсэн.... Удалгүй эмч, цагдаа ирээд би гэрлүүгээ явсан... /1хх-ийн 48-49/

Шүүхийн  шинжилгээний албаны  2021 оны 11 сарын 19-ны өдрийн 421, 422 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 78-79, 85-86/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Н.*******ын  “хохирогч нараас хутга тулган “мөнгө шилжүүл” гэж амь насанд нь халдахаар заналхийлэн айлган сүрдүүлж улмаар хутга хэрэглэн довтолж хохирогч Б.*******ийн цээжин тус газар хутгалан эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулж довтолгоогоо цаашид үргэлжлүүлэн хохирогч Б.*******ийг “мөнгө шилжүүл” хэмээн айлган сүрдүүлж 3 удаа хутгалан амь насанд нь аюултай хүнд гэмтэл тус тус учруулсан  байна.

Прокуророос шүүгдэгч Н.*******ын бусдын эд хөрөнгийг дээрэмдэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан дээрэмдэх хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хутга хэрэглэж үйлдсэн, мөн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа  хохирогч Б.*******ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.*******ийн биед хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлсэн байх ба шүүгдэгчийн үйлдэл тус бүрт анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болсон байна.

Анхан шатны шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан ял оногдуулсан, эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Н.******* болон түүний өмгөөлөгч нар нь  “Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэлт зорилгыг мөрдөн  шалгах ажиллагаагаар сайтар тогтоогоогүй... “ гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Дээрэмдэх гэмт хэрэг нь  хохирогчийн бие махбодь, эд хөрөнгөнд заавал хохирол учруулсан  байхыг  шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд шүүгдэгч Н.*******ын “эхнэр т хандан “хутга аваад ир энэ хоёрыг алаад өгье” гээд хутга авчруулан улмаар биед нь тулгаж “яг одоо мөнгө шилжүүл” гэж үгээр болон үйлдлээр айлган сүрдүүлж улмаар тэдний бие махбодид хүнд болон хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэдийгээр хохирогч нараас мөнгө аваагүй боловч ийнхүү хутга тулган айлган сүрдүүлснээр дээрэмдэх гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

Мөн шүүгдэгчийн хамтран амьдрагч гэрч Г.ийн “...******* *******той намайг хардсан байх...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгчийн дээрэмдэх үйлдэл нь тогтоогддоггүй гэж тайлбарладаг боловч гэрч Г.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...бид 4 юм ярьж байгаад би босоод аяга тавгаа цэвэрлэх гээд  байхад ******* над руу орилоод “ хутга аваад ир” гэж хэлсэн, би айсандаа болоод шургуулганаас хутга авч *******т өгөхөд *******  “хайраа би энэ хоёрыг айлгах гэсэн юм”  гэж хэлсэн .... би түүнийг хутгаа тавьчих гэж  гуйхад  ... тавиагүй ... шууд босоод *******ийг цохиж байсан...” /1хх-ийн 6/ гэсэн мэдүүлгээр няцаагдаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэмт хэргийн сэдэлт зорилгыг тогтоогоогүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан давж заалдах шатны шүүхээс 5 жилийн  хугацаагаар хорих ял болгон өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг зохих заалтуудад  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй тул  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

2 дахь заалтыг: “2. Шүүгдэгч  Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулсугай.” гэж

3 дахь заалтыг: “3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн 08 жил, 11 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 сар, 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нэгтгэн, шүүгдэгч Н.*******ын нийт эдлэх ялыг 09 жил, 1 сар, 26 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Шүүгдэгч Н.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН