Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 133/ШШ2024/00281

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймаг, *** сумын *** тоотод оршин суух, ***-ийн ***-т   холбогдох,

хэрэглээний зээлийн гэрээний дагуу 283,098 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “***” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь заалтууд, талуудын хооронд байгуулсан 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 230912-1528731 зээлийн дугаартай 300,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай.

Иргэн ***  нь манай “Тус” зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 230912-1528731 дугаартай 300,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 8,1% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн.

Зээлдэгч ***  зээлийн эргэн төлөлтийгтөлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 126 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

***  нь 2024 оны 06 дугаар сарын 11 -ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 170,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 101,898 төгрөг нэмэгдүүлсэн хүү 11,200 төгрөг төлөхөөр байна.

Иймд гүйцэтгээгүй үүргийн нийтдүн 283,098 төгрөгийг зээлдэгч *** аас гаргуулж, “***” ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамжид 9,143 төгрөг төлсөн гэжээ.

Хариуцагч ***  нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *** овогтой *** нь 1996 онд Хөхморьт сумд төрсөн. Одоо Говь-Алтай аймгийн “***” ТӨХК-д архив, нарийн бичгээр ажилладаг. Манай байгууллагын цалин өнөөдөр 06 дугаар сарын 26-нд орсон. “***”-аас 170,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлбөрийг 07-р сарын 02-ны өдөр төлж барагдуулна. Зээлийн нийт төлбөр 283,098 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *** т холбогдох хэрэглээний зээлийн гэрээний дагуу 283,098 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч ***  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн ...***”-аас 170,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлбөрийг 07-р сарын 02-ны өдөр төлж барагдуулна. Зээлийн нийт төлбөр 283,098 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх тайлбараар нотлогдож байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,143 төгрөгийн тал хувь 4,571.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,571.5 төгрөгийг улсын орлогоос, 4,571.5 төгрөгийг хариуцагч *** аас тус тус гаргуулж “***” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *** т холбогдох хэрэглээний зээлийн гэрээний дагуу 283,098 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** овгийн ***-ийн *** нь 283,098 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,143 төгрөгийн тал хувь 4,571.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,571.5 төгрөгийг улсын орлогоос, 4,571.5 төгрөгийг хариуцагч *** аас тус тус гаргуулж “***” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ