Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 133/ШШ2024/00284

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, *** овгийн ***-ийн ***-ийн нэхэмжлэлтэй,

эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр оролцов.

Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага: ***-ийг эрэн сурвалжлуулах тухай

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие  ***  нь ***-ын ***-тэй 2020 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. 2021 онд *** нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээр салцгаасан. 2022 болон 2023 онд гэр бүл цуцлуулах нэхэмжлэл гаргасан боловч харьяалалтай хаяг дээрээ оршин суудаггүй шалтгаанаар буцаагдаж байсан. Одоо ахин анхан шатны шүүхэд хандаж оршин суугаа хаягийг нь тодорхой болгох хүсэлтэй байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн *** сумын 1-р багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаартай тодорхойлолт,

-***ын ***,  ***-ийн ***  нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-***-ийн ***-ийн төрсний бүртгэлийн лавлагаа,

-***-ийн **-гийн төрсний бүртгэлийн лавлагаа,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч  ***  нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...2022 болон 2023 онд гэр бүл цуцлуулах нэхэмжлэл гаргасан боловч харьяалалтай хаяг дээрээ оршин суудаггүй шалтгаанаар буцаагдаж байсан. Одоо ахин анхан шатны шүүхэд хандаж оршин суугаа хаягийг нь тодорхой болгох хүсэлтэй байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана...” гэж, 14.4 дэх хэсэгт “...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно...” гэж заажээ.

4. Нэхэмжлэгч  ***  нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-ийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй болох нь:

-Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 1-р багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаартай “...тус багийн иргэн *** овогтой *** нь Баян-Өндөр багт харьяалалтай боловч тухайн хаяг дээрээ байнгын оршин суудаггүй нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт,

-***-ын ***,  ***-ийн ***  нарын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, охин ***-ийн ***-ийн эцгийн мэдээлэл хэсэгт  *** овгийн ***-ын *** , эхийн мэдээлэл хэсэгт *** овгийн ***-ийн ***  гэж бүртгэгдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

-2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, охин ***-гийн ***-ийн эцгийн мэдээлэл хэсэгт  *** овгийн ***-ын *** , эхийн мэдээлэл хэсэгт *** овгийн ***-ийн ***  гэж бүртгэгдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “...Миний бие  ***  нь ***-ын ***-тэй 2020 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. 2021 онд *** нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээр салцгаасан. 2022 болон 2023 онд гэр бүл цуцлуулах нэхэмжлэл гаргасан боловч харьяалалтай хаяг дээрээ оршин суудаггүй шалтгаанаар буцаагдаж байсан. Одоо ахин анхан шатны шүүхэд хандаж оршин суугаа хаягийг нь тодорхой болгох хүсэлтэй байна....” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч  ***  нь ***-ийн байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд  *** овгийн ***-ын *** ийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

/  *** овгийн ***-ын *** ийн, урьд нь оршин сууж байсан хаяг: Говь-Алтай аймгийн *** сумын *** баг, утас:*** болно. /

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар  *** овгийн ***-ын ***  (***)-ийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар  *** овгийн ***-ын *** ийг эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосон тохиолдолд энэ тухай хүсэлт гаргагч  ***-ийн *** т /утас:***/ мэдэгдэхийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ