Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2024/0113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.Б

Хариуцагч: Б*** д*** У*** б*** х***

Гуравдагч этгээд: “Х х б” ХХК, “Ж г г” ХХК нар,

 Маргааны төрөл: иргэн Р.Б******* нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзсан шийдвэр нь хуульд нийцсэн эсэх бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, гуравдагч этгээд “Х х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч Р.Б нь Б** д** У** б** х** холбогдуулан “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Б дүүрэг, 26 дугаар хороо, Парк вью хотхон, ** дугаар байр, ** тоот 76.13 м.кв 3 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Р.Б******* нэр дээр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Анх нэхэмжлэгч Р.Б нь “Ж г г” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр №** тоот “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ” байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь Б д 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Парк вью орон сууцны барилгад ** дугаар байрны ** тоот 3 өрөө 76.13 м.кв талбайтай орон сууцанд *** төгрөгөөр /төлөхөөр/ хөрөнгө оруулалт хийх, “Ж г г” ХХК нь орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

2.2.Хан-Уул д Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Р.Б******* “Ж г г” ХХК-д холбогдуулан “Б дүүрэг, 26 дугаар хороо, Парк вью орон сууцны хотхон, *** дугаар байрны *** тоотод орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ бичиг баримт гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасныг Хан-Уул д Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар шийдвэрээр Р.Б******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Ж г г” ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.3.Улмаар 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Р.Б нь өөрийн нэр дээр Б д 26 дугаар хороо, Парк вью орон сууцны  барилгын *** дугаар байр, *** тоот 76.13 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг бүртгүүлэхээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд мэдүүлэг гаргасан.

2.4.Харин Б** д** д** Б** х** “...Үүрэг ноогдуулсан хэлцэл бүртгэлтэй байна...” гэх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч Р.Б шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Р.Б миний бие “Ж г г” ХХК-ийн хэрэгжүүлж байсан Парк вью орон сууцны төсөлд хөрөнгө оруулалт хийхээр болж 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Барилгад хөрөнгө оруулалт хийх” №** тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч буюу “Ж г г” ХХК нь нийслэлийн Б д 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Парк вью орон сууцны ** дугаар байрны * давхрын ** тоот 76.13 м.кв 3 өрөө орон сууцыг захиалагчид шилжүүлэх, захиалагч нь орон сууцны төлбөрт ***  төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болно.

Миний бие дээрх гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж төлбөрөө төлсөн ч гүйцэтгэгч компани үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн ба харин Парк вью орон сууцны ** дугаар байрыг бүхэлд нь “Х х б” ХХК-иас авсан зээлийнхээ барьцаанд барьцаалсан болохыг надад мэдэгдсэн.

Ингээд миний зүгээс нийслэлийн Б д 26 дугаар хороо, Парк выю хотхон, ** дугаар байр, * давхар ** тоот 76.113 м.кв 3-н өрөө орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг “Ж г г” ХХК-нд холбогдуулан Хан-Уул д Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болно. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Хан-Уул д Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Ингээд өмчлөгчөөр тогтоолгосон шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон холбогдох баримтуудыг бүрдүүлэн нийслэлийн Б д* д* У* б* х* мэдүүлэг гаргахад 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдсэн. Б** д** д** У*** б** х** у** б** Ж.Т** татгалзсан үндэслэлээ тайлбарлахдаа: “Ж г г” ХХК болон “Х х б” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ** тоот зээлийн гэрээний гүйцэтгэлд Б дүүрэг, 26-р хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ** дугаар байрыг барьцаалсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.1.8-д “Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийн дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах” гэж, 10.7-д заасан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана” гэж заасныг үндэслэн бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийг миний бие эс зөвшөөрч Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 6/8165 тоот албан бичгээр мөн ижил үндэслэл дурдан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Эдгээр шийдвэрүүдийг миний бие хууль бус хэмээн үзэж байгаа тул өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Дэлгэрүүлбэл, миний хувьд 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Барилгад хөрөнгө оруулалт хийх” *** тоот гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж орон сууцны төлбөрт ***  төгрөгийг төлсөн, Хан-Уул д Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар шийдвэрээр дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч намайг болохыг тогтоосон, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Гэтэл Б** д** д** У** б** х** Улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Миний хувьд өнөөдрийг хүртэлх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгөө б, санхүүгийн байгууллагад зээлийн гэрээний гүйцэтгэлд барьцаалах, уг орон сууцаар өөрийн болон гуравдагч этгээдийн гүйцэтгэлд баталгаа, батлан даалт гаргах, бусдад орон сууцаа хөлслүүлэх, түрээслэх зэрэг ямар ч хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй болж, хохирсоор байгаа болно.

Б** д** д** У** б** х** Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 10.7-д заасны дагуу “Х х б” ХХК-иас барьцаа хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлсөн албан бичгийг авч, холбогдох нотлох баримтыг хавсарган Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар дахин мэдүүлэг гаргах боломжтой гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Иргэн миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар “Х х б” ХХК-ийн барьцааны эрх хөндөгдөхгүй, барьцааны эрхийн бүртгэлд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Хэрэв зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч “Ж г г” ХХК нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзвэл уг барьцаа хөрөнгөөр гүйцэтгэлээ хангуулах бүрэн боломжтой, энэхүү асуудлаар ч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ** тоот тогтоол гарсан байдаг.

Иймд Б дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Б дүүрэг, 26 дугаар хороо, Парк вью хотхон, ** дугаар байр, ** тоот 76.13 м.кв 3 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Р.Б миний нэр дээр гаргаж өгөхийг даалгаж өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Р.Б 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулж, Б д 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Парк вью орон сууцны хотхоны ** дугаар байрны ** давхрын ** тоот, 76.13 м.кв 3 өрөө байр захиалсан. Энэ захиалгын төлөлтүүд гэрээнд заасан хугацаанд шилжүүлсэн. Төлбөрийн асуудлаар ямар нэгэн маргаан байхгүй. Хан-Уул д Иргэний хэргийн анхан шатны шүүхээс уг байрны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр байгаа. Эдгээр холбогдох баримтуудыг бүрдүүлээд Б** д** д** У** б** х** өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан боловч татгалзсан. Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор 2018 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоол гарсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт өмчлөгчөөр бүртгэгдэж байгаа этгээд барьцаалагч буюу “Х х б” ХХК-иас бичгээр олгосон зөвшөөрлийг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно гэдэг үндэслэлээр гэрчилгээ олгохоос татгалзсан. Энэ журмын асуудлаар миний бие үйлчлүүлэгчийнхээ ашиг сонирхлыг хамгаалж Үндсэн хуулийн цэц, Засгийн газарт холбогдох заалтыг хүчингүй болгуулах талаар гомдол гаргаж байсан. Энэ талаарх баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Засгийн газрын тогтоолоор маргаан бүхий зохицуулалтыг хүчингүй болгосон. Үүний дараа Улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний харьяа хэлтсүүд хуулийг хэрэглэхгүй асуудлууд байсан. Ингээд шүүхэд хандсан. Нэхэмжлэгчид гэрчилгээг олгоход ямар нэгэн асуудал үүсэхгүй. Гуравдагч этгээдээр оролцож байгаа этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй. Барьцааны эрх бүртгэгдсэний дараа ямар нэгэн нөхцөлүүд хийгдсэн ч барьцааны зүйл буюу өмчлөгч этгээдийн нэрс солигдох нь барьцаалагчийн эрх ашгийг хөндөхгүй. Гуравдагч этгээд “Ж г г” ХХК-тай гэрээний асуудлаар ямар нэгэн маргаангүй. Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчийн асуудлыг шийдээд, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болчихсон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б д 26 дугаар хороо /13312/ нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ** тоот 81 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг хуулийн этгээд “Ж г г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан мэдүүлэг, бүртгүүлэх тухай албан бичиг, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын албан ёсны хаяг, газрын кадастрын зураг, барилга байгууламжтай холбоотой нотлох баримтууд, эд хөрөнгийн план зураг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм зэргийг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэсэн байна.

2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн мэдүүлэг, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ** тоот нотариатчийн гэрчилсэн “Х х б” ХХК-тай байгуулсан , 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот барьцаат зээлийн гэрээ бүртгүүлсэн байна. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн мэдүүлэг, лавлагаа хүссэн албан бичгээр тус тус лавлагаа олгосон.

Б дүүрэг 26 дугаар хороо, 13312 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ** тоот 100 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг бүртгүүлэх хуулийн этгээд “Ж г г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлэг, хуулийн этгээдийн албан бичиг, “Х Х б” ХХК-ийн гүйцэтгэл нэмэгдүүлж гэрчилгээг шинэчлэн гаргуулах ба барьцаанаас чөлөөлөх эрх үүсэхгүй тухай албан бичиг, “Ж г г” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, итгэмжлэл, хурлын шийдвэр, “” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, фото зураг зэргийг үндэслэн 100 хувийн гүйцэтгэлтэйгээр 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн.

Дээрх эд хөрөнгө нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг, нотлох баримтыг бүрдүүлэн бүртгүүлсэн байна. Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журмын 2.1.8-д “Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийн дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах” гэж, 10.7-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана” гэж заасан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно” гэж мөн зүйлийн 20.1.8-д “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох” гэж заасан байх тул өмчлөх эрхийг бүртгэх боломжгүй байна.

Иргэн Р.Б******* өмчлөлд Б дүүрэг 26 дугаар хороо, 13312 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ** дугаар байрны ** тоот орон сууцыг бүртгэх үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч үүрэг ногдуулсан хэлцэл хийсэн этгээдийн зөвшөөрлийг мэдүүлэгт хавсаргаж өгөөгүй бүрдүүлбэрийг бүрэн хангаагүй тул бүртгэхээс татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.4.Гуравдагч этгээд “Ж г г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай компани иргэн Р.Бтэй 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тоот “Барилгад хөрөнгө оруулалт хийх тухай” гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр Б дүүрэг, 26 дугаар хороо, Парк выю хотхоны * дугаар байрны * давхрын * тоот, 76.13 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг ** төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Р.Б нь төлбөрөө бүрэн төлж дуусгасан. Манай компани байрыг 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байраа байнгын ашиглалтад хүлээлгэн өгч, захиалагчдаа оруулсан. Нэхэмжлэгч нь гүйцэтгэгч компанитай төлбөр тооцооны үлдэгдэлгүй бөгөөд Хан-Уул д Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ** дугаартай шийдвэрээр Р.Б******* ** дугаар байрны ** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон.

Тухайн үед манайх санхүүжилтээ шийдвэрлэхийн тулд “Х Х б” ХХК-иас авсан зээлийн барьцаанд Б д 26 дугаар хороо, Олимп хороолол 13312, Нийслэл хүрээ өргөн чөлөө, ** тоот барилга гэсэн хаягтай, улсын бүртгэлийн дугаартай, 81 хувийн гүйцэтгэлтэй байхад тоот барьцааны гэрээгээр барьцаалсан юм. Барилга ашиглалтад орсны дараа айлуудыг хэсэгчлэн чөлөөлөөд явж байснаа 2020 оноос хойш б манай хоёрын дунд үл ойлголцол үүссэн. Барьцаа хөрөнгийг хэт багаар үнэлэх, барьцаа хөрөнгүүдийг нэмж шаардах, хүүгээс хүү давхар бодох зэргээр шударга бусаар хандаж, өөртөө хэт давуу байдлыг бий болгосон тул бид 2021 оны 12 дугаар сард Сүхбаатар д Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргаж хэрэг үүсгэсэн. Энэхүү хэрэг нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хурлаар хянагдаж, бны талаас гаргасан гомдлыг Улсын Дээд шүүх хүлээн авахаас татгалзсан тул давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу хэрэг анхан шатны шүүх буюу Сүхбаатар д Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг буцаагдаж, хуваарилагдсан төлөвтэй байна.

Нэхэмжлэгч Р.Б******* нэхэмжлэлд дурдсанаас харахад дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авахаар шаарджээ. Энэ шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг шаардаж бүртгэхээс татгалзсан нь хууль бус юм. Учир нь: Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3 дахь заалтад “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасан. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ** дүгээр тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ** дүгээр тогтоолоор Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан “...барьцаалагчийн зөвшөөрөлтэйгөөр..” гэсэн заалтыг хүчингүй болгосон.

Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 тогтоолоор баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 10.7 дахь заалтыг Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 358 тоот тогтоолоор хүчингүй болгосон. Ийм учраас хариуцагчийн татгалзлын хууль эрх зүйн үндэслэл нэгэнт хүчингүй болсон учраас хариуцагч нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгох нь зүйтэй юм” гэжээ.

3.5.Гуравдагч этгээд “Х х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Р.Б******* нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчээс орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулах мэдүүлгийг Б дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан байна. Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг дараах үндэслэлээр гаргахаас татгалзаж шийдсэн нь эрх зүйн зөрчилгүй буюу хууль ёсны гэж үзэж байна.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны *** дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.1.8 дахь заалтад тодорхой заасан. “Х, х б” ХХК-иас Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Р.Б******* нэр дээр гаргахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг олгоогүй тул Р.Б******* нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзсан Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэр нь дээрх журмын зохицуулалтад нийцсэн болно.

Б д 26 дугаар хороо, Парк вью хотхон, ** дугаар байр, ** тоот 76.13 м.кв 3 өрөө орон сууцыг Р.Б******* нэр дээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд “Ж г г” ХХК нь бны өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг, зээлийн гэрээ, барьцааны гэрээнд тус тус заасны дагуу бны барьцааны эрхийг дуусгавар болох буюу барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа болно.

Тодруулбал, “Х, х б” ХХК болон “Ж г г” ХХК-иудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан ******* тоот Зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр бөгөөд Барьцааны гэрээний дагуу барьцааны зүйлээс тэргүүн ээлжид зээлийн гэрээний шаардлагаа хангуулах этгээд нь б болно.

“Ж г г” ХХК нь өнөөдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл болон зээлийн хүү төлөх үүргээ зөрчсөн, зээл нь хугацаа хэтрэлттэй байгаа тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасны дагуу б нь барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөх хуульд заасан нөхцөл бүрдэхгүй байгаа болно.

Мөн б орон сууцыг барьцаанаас чөлөөлөх, эсхүл нэхэмжлэгчийн нэр дээр орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргах зөвшөөрлийг олгохтой холбоотой харилцаа нь иргэний эрх зүйн харилцаа болохыг дурдаж байна. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас албан бичиг ирсэн байдаг. Уг хариуны хүрээнд улсын бүртгэлийн өмчлөх эрх шилжих шатандаа явж байгаа. Барьцаанд бүртгэлтэй байгаа гэсэн бүртгэл мөн явж байгаа. Шүүхээс ямар ч шийдвэр гарсан “Х х б” ХХК-ийн эрх ашгийг хамгаалуулахаар барьцаанд бүртгэлтэй байгаа талаар шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            1.Нэхэмжлэгч Р.Б “Ж г г” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр № тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулж, уг гэрээгээр Б д 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын * дугаар байрны ** блокийн 76.13 м.кв талбайтай 3 өрөө орон сууцанд ** төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр, “Ж г г” ХХК-иас тухайн орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд нь шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

            2.“Ж г г” ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ** тоот албан бичгээр “...Парк вью хотхоны ** дугаар байрны * давхарын ** тоот 76.13 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хөрөнгө оруулалтын гэрээ хийж захиалгаар бариулсан иргэн Р овогтой Б манай компанитай тооцоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийн өмгөлөх эрхийн гэрчилгээг олгож өгнө үү” гэх хүсэлтийг Б д Улсын бүртгэлийн хэлтэст хандан гаргажээ.

            3.Мөн нэхэмжлэгчээс “Ж г г” ХХК-д холбогдуулан гаргасан “Б дүүрэг, 26 дугаар хороо, Парк вью хотхон, ** дугаар байрны ** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ, бичиг баримт гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул д Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр хариуцагч “Ж г г” ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

            4.Улмаар 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр Б д Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргахад “Ж г г” ХХК болон “Х х б” ХХК-ийн хороонд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 14-ний ** тоот зээлийн гэрээ буюу үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авсан байх шаардлагатай” гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.

5.Нэхэмжлэгчээс “... татгалзлал нь үндэслэлгүй, ...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 10.7 дахь заалтыг хүчингүй болсон, ...”Х х б” ХХК-ийн барьцааны эрх хөндөгдөхгүй, барьцааны эрхийн бүртгэлд ямар нэг өөрчлөлт орохгүй, ...Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс барьцааны зүйлтэй холбоотой тогтоол гарсан” гэж, хариуцагчаас “...үүрэг ногдуулсан хэлцэл хийсэн этгээдийн зөвшөөрлийг мэдүүлэгт хавсаргаж өгөөгүй бүрдүүлбэрийг бүрэн хангаагүй тул бүртгэхээс татгалзсан...” гэж, гуравдагч этгээд “Х х б” ХХК-иас “...татгалзаж шийдсэн нь эрх зүйн зөрчилгүй” гэж тус тус маргасан.

6.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Ж г г” ХХК-иас Б д Улсын бүртгэлийн хэлтэст хандан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ** тоот албан бичгээр “...Парк вью хотхон /13312/, Нийслэл хүрээ өргөн чөлөө, ** тоот албан ёсны хаягтай 5609 м.кв талбайтай барилга нь өнөөдрийн байдлаар 81 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа тул гэрчилгээ гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж, дугаартай эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №******* дугаартай зээлийн гэрээг “Х х б” ХХК-тай байгуулсан, уг гэрээний гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дээрх 5609 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцааны зүйл болгон “Х х б” ХХК-д барьцаалж, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн № дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г байгуулсан баримтууд хэрэгт авагдсан байна.

7.Мөн “Ж г г” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тоот албан бичгээр “...** тоот хаягт байршилтай 5609 м.кв орон сууцны зориулалттай объектыг улсын комисст хүлээлгэн өгч, барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан тул дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг 100 хувийн гүйцэтгэлтэй болгуулах” хүсэлт гаргаж, материал бүрдүүлэн төлөөлөн гарын үсэг зурах эрхийг Ц.О олгосон бөгөөд “Х х б” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дугаар албан бичгээр “...дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэлийг 100 хувь болгон гэрчилгээг шинэчлэн гаргуулахад бны зүгээс татгалзах зүйлгүй” талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэж, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр “Ж г г” ХХК-ийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дугаарт дахин бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

8.Ийнхүү эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Б д 26 дугаар хороо, /13312/ нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж хаягт байршилтай ** тоот орон сууц нь “Х х б” ХХК-тай байгуулсан 2015 оны №******* дугаартай зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн болох нь Нийслэлийн бүртгэлийн газрын Улсын бүртгэгчийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №******* дугаар лавлагаа, дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна.

9.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд дараах мэдээллийг тусгана:”, 11.1.4-т “эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, он, сар, өдөр, дугаар”, 11.3-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, 11.4-т “Энэ хуулийн 11.3-т заасан нөхцөл үүсвэл эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд улсын бүртгэлийн байгууллага энэ тухай бичгээр мэдэгдэнэ”, 11.9-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ” гэж тус тус заажээ.

10.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Хан-Уул д Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчээс Б д Улсын бүртгэлийн хэлтэст 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “Б дүүрэг, 26 дугаар хороо, /133312/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ** дугаар байрны ** тоотын өмчлөгчөөр бүртгүүлэх тухай” мэдүүлэгт дээрх шүүхийн шийдвэрийг хавсаргасан байх шаардлага тавигдах бөгөөд уг шаардлагыг хангаж байгаа тохиолдолд хариуцагч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчид энэ талаар бичгээр болон цахимаар, харин эрх ашиг нь хөндөгдөж болох “Х х б” ХХК-д бичгээр мэдэгдэх үүргийг хүлээж байна.

11.Гэтэл хариуцагч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.1.8-д “эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэхийг нягтлан шалгах”,  10.7-д “ Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана.” гэж заасныг үндэслэн “...үүрэг ногдуулсан хэлцэл хийсэн этгээдийн зөвшөөрлийг мэдүүлэгт хавсарган өгөх бүрдүүлбэрийг хангаагүй” шалтгаанаар нэхэмжлэгчийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцээгүй байна.

12.Учир нь Монгол Улсын Засгийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 358 дугаар тогтоолоор Засгийн газрын 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 10.7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцжээ.

13.Засгийн газраас өөрт олгосон бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий журмын холбогдох заалтыг хүчингүй болгосноор хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн татгалзах үндэслэл арилсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн мэдүүлэг гаргах үед Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 10.7 дахь заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан нь татгалзалыг зөвтгөх үндэслэл болохгүй.

14.Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ”, 28 дугаар зүйлийн 28.4-т “Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ”, 60 дугаар зүйлийн  60.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол б, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зориулалтын зээлийн хөрөнгөөр олж авсан, барьсан орон сууцны байшин, сууцыг өмчлөх зээлдэгчийн эрхийг улсын бүртгэлд бүртгэснээр барьцааны эрх үүсэх бөгөөд энэ тохиолдолд б, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь барьцаалагч байна” гэж тус тус заасны дагуу талууд барьцааны гэрээний бүртгэл хүчин төгөлдөр эсэх дээр маргаагүй, барьцааны гэрээ хүчинтэй байгаа тул маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Р.Б******* нэр дээр бүртгэсэн бүртгэлийн улмаас барьцаалагч “Х х б” ХХК-ийн эрх хөндөхгүй, барьцаалагчийн эрх хамгаалагдсан гэж үзэхээр байна.

15.Өөрөөр хэлбэл, барьцааны зүйлийг бусдад шилжүүлсэн нь барьцааг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд барьцааны хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхээр байна.

16.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 20.1.1-д “улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, ...үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 6.5-д “Шүүх, арбитрын шийдвэр, албадан дуудлага х, барьцааны зүйлээс гүйцэтгэл хангуулах замаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3, 11.4, 11.5, 11.6-д заасан журмыг баримтална” гэж зааснаас үзвэл хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс шүүхийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхдээ энэхүү шийдвэрийн 10-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан шалгаж, хангасан тохиолдолд бүртгэхээс татгалзах эрхгүй байна.

17.Гэтэл нэхэмжлэгч Р.Б******* иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр маргаан бүхий орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосон байхад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

18.Гуравдагч этгээд “Ж г г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э******* өөрийн байлцуулахгүйгээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанаар уг хэргийг хэлэлцэн шийдвэрлэж өгөх хүсэлтийг ирүүлсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Х х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас энэ талаар тусгайлан санал гаргаагүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасныг үндэслэн гуравдагч этгээд “Ж г г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд өмнө бичгээр гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэж, хэргийг хянан шийдвэрлэв.

19.Иймд дээр дурдсан үндэслэлээр Р.Б******* нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзан Б д Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Б д 26 дугаар хороо, Парк вью хотхон ** дугаар байрны ** тоот 76.13 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Р.Б******* нэр дээр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.3, 11.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Р.Б******* Б** д** д** У** б** х** холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Б д 26 дугаар хороо, Парк вью хотхоны ** дугаар байрны ** тоот 76.13 м.кв 3 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Р.Б******* нэр дээр гаргахыг хариуцагчид даалгасугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           А.ГАНЗОРИГ