Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2024/00297

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ***сумд оршин суух, *** овгийн ***-ийн ***-ийн нэхэмжлэлтэй,

эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага: *** ийг эрэн сурвалжлуулах тухай

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ***-ийн ***-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. 2011 онд гэр бүл болж 3 хүүхдийн эцэг, эх болсон. 2016 онд салсан тэр хүн сураггүй болсон. Би өөрөө хоёр хүүхэдтэйгээ амьдарч байгаа гэв.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:  

-*** , ***  нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар,

-***-ийн ***-ын төрсний гэрчилгээний хуулбар,

-***-ийн ***-ын төрсний гэрчилгээний хуулбар.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ***  нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...***-ийн ***-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. 2011 онд гэр бүл болж 3 хүүхдийн эцэг, эх болсон. 2016 онд салсан тэр хүн сураггүй болсон. Би өөрөө хоёр хүүхэдтэйгээ амьдарч байгаа...” гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана...” гэж, 14.4 дэх хэсэгт “...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно...” гэж заажээ.

4. Нэхэмжлэгч ***  нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *** ийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй болох нь:

-*** , ***  нарын 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсныг 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 04-рт бүртгэсэн гэрлэсний гэрчилгээний хуулбар,

-2011 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, охин ***-ийн ***-ын эцгийн мэдээлэл хэсэгт *** овгийн ***-ийн *** , эхийн мэдээлэл хэсэгт *** овгийн ***-ийн ***  гэж бүртгэгдсэн төрсний гэрчилгээний хуулбар,

-2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, охин ***-ийн ***-ын эцгийн мэдээлэл хэсэгт *** овгийн ***-ийн *** , эхийн мэдээлэл хэсэгт *** овгийн ***-ийн ***  гэж бүртгэгдсэн төрсний гэрчилгээний хуулбар,  

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...***-ийн ***-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. 2011 онд гэр бүл болж 3 хүүхдийн эцэг, эх болсон. 2016 онд салсан тэр хүн сураггүй болсон тул эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь тогтоож өгнө үү” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч ***  нь *** ийн байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд *** овгийн ***-ийн ***-ийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

/ *** овгийн ***-ийн *** ийн, урьд нь оршин сууж байсан хаяг: Говь-Алтай аймгийн Алтай сум, утас:*** болно. /

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *** овгийн ***-ийн ***  (РД:***)-ийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар *** овгийн ***-ийн ***-ийг эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *** ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосон тохиолдолд энэ тухай хүсэлт гаргагч ***-ийн *** т /утас:***/ мэдэгдэхийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ