Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 133/ШШ2024/00298

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, ***-ийн *** , ***-ийн *** нарын нэхэмжлэлтэй,

хамтын амьдралтай болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр оролцов.

Нэхэмжлэгч ***  , ***  нар нь өөрсдийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: 2000 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хамтын амьдралтай болохыг тогтоолгох тухай.

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ***  , ***  бид хоёр 1997 онд танилцсан. 2000 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хурим найраа хийсэн. Тухайн үед бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулж амжаагүй учраас гэрлэлтийн гэрчилгээгээ аваагүй юм. 1999 онд хүү Эрхэмбаяр, 2002 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү ***, 2007 оны 10 дугаар сарын 21-ний өдөр *** нарыг төрүүлсэн. Бид тус аймгийн ***сумын *** багт 2000 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд ***  нь малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл малын А данс өрхийн тэргүүн ***  гийн нэр дээр гардаг. Мөн гэрлэлтийн баталгаа байхгүй учраас малчнаар ажилласан жилд тооцогдохгүй байна. Иймд биднийг 2000 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/110 дугаартай тодорхойлолт,

-Говь-Алтай аймгийн Халиун сумын 4-р багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай тодорхойлолт,

-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 251 дугаартай тодорхойлолт,

-**-ийн  ***ын төрсний бүртгэлийн лавлагаа,

-**-ийн  ***ын төрсний бүртгэлийн лавлагаа,

-**-ийн  ***ийн төрсний бүртгэлийн лавлагаа,

-Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 03-10/3853 дугаартай 1989 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,

-Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 03-10/3852 дугаартай 2000 оны хүн ам тооллогын архивын лавлагаа.

4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:

-**-ийн  ***ын төрснийг бүртгэх анкет,

-**-ийн ***-ын иргэний үнэмлэх авах өргөдөл,

-**-ийн ***-ын биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл,

-**-ийн ***-ын паспорт авах өргөдөл,

-***-ийн *** гийн биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл,

-***-ийн *** гийн паспорт авах өргөдөл,

-***-ийн *** гийн иргэний үнэмлэх авах өргөдөл.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ***-ийн *** , ***-ийн *** нар нь 2000 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

3. ***-ийн *** , ***-ийн *** нар нь 2000 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хамтын амьдралтай байгаа болох нь:

-Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/110 дугаартай “...Чацран багийн иргэн ***-ийн *** , ***-ийн *** нар 2000 онд айл гэр болж 3-н хүүхдийн хамт одоог хүртэл амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт,

-Говь-Алтай аймгийн Халиун сумын 4-р багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай “...Чацран багийн иргэн ***-ийн *** , ***-ийн *** нар 2000 онд айл гэр болж 3-н хүүхдийн хамт одоог хүртэл амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт,

-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 251 дугаартай “...Тус аймгийн Халиун сумын харьяат иргэн ***ын ***, ***-ийн ***  нарын гэрлэсний бүртгэлийг иргэний бүртгэлийн мэдээллийн сан болон архиваас Халиун сумын гэрлэсний бүртгэлийн 2000-2004 онд шүүхэд бүртгэл байхгүй бөгөөд цахим архивын хувийн хэргээс ***  /***1/-н ИУБ-31, ИУБ-21 маягтуудад нөхөр ***   /***/ гэж ИУБ-31, ИУБ-21 маягтуудад эхнэр ***  /***/ гэж тус тус тэмдэглэгээтэй байгаа болно” гэх тодорхойлолт,

-1999 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, **-ийн  ***ын эцгийн мэдээлэл хэсэгт Гангаалай овгийн ***-ийн ***  гэж бичигдсэн, эхийн мэдээлэл бичигдээгүй төрсний бүртгэлийн лавлагаа,

-2002 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй **-ийн  ***ийн эцгийн мэдээлэл хэсэгт *** овгийн ***-ийн ***  гэж, эхийн мэдээлэл хэсэгт ***овгийн ***-ийн *** гэж бүртгэгдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

-2007 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, **-ийн  ***ын эцгийн мэдээлэл хэсэгт *** овгийн ***-ийн ***  гэж, эхийн мэдээлэл хэсэгт *** овгийн ***-ийн *** гэж бүртгэгдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

-**-ийн  ***ын төрснийг бүртгэх анкетад эх ***-ийн *** гэж бүртгэгдсэн,

-**-ийн ***-ын 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан иргэний үнэмлэх авах өргөдөлд гэр бүлийн байдал гэрлэсэн, гэрлэсэн он 2000, эхнэр, нөхөр, 16 хүртэлх насны хүүхдүүд хэсэгт нөхөр ***-ийн *** , хүү **-ийн  *** гэж бичигдсэн,

-**-ийн ***-ын 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд эхнэр, нөхөр 16 хүртэлх насны хүүхэд хэсэгт нөхөр *** ***, хүү **-ийн  ***, хүү **-ийн  ***, хүү **-ийн  *** гэж бүртгэгдсэн,

-***-ийн *** гийн 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан иргэний үнэмлэх авах өргөдөлд гэр бүлийн байдал гэрлэсэн, гэрлэсэн он 2000, эхнэр, нөхөр, 16 хүртэлх насны хүүхдүүд хэсэгт эхнэр ***-ийн *** гэж бичигдсэн,

Нэхэмжлэгч ***  , ***  нарын “...***  , ***  бид хоёр 1997 онд танилцсан. 2000 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хурим найраа хийсэн. Тухайн үед бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулж амжаагүй учраас гэрлэлтийн гэрчилгээгээ аваагүй юм. 1999 онд хүү ***, 2002 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү ***, 2007 оны 10 дугаар сарын 21-ний өдөр *** нарыг төрүүлсэн. Бид тус аймгийн *** сумын *** багт 2000 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа” гэх тайлбар зэргээр нотлогдож байна.

4. Иймд *** овгийн ***-ийн *** , *** овгийн ***-ийн *** нарыг 2000 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байгаа болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан *** овгийн ***-ийн *** , *** овгийн ***-ийн *** нарыг 2000 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байгаа болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ