Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 133/ШШ2024/00301

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: “***” ХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймаг, *** сумын *** баг *** оршин суух, *** овгийн ***-ийн ***-д холбогдох,

кредит картын гэрээний үүрэгт 2,982,673.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “***” ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ***  нь 2018 оны 12 сарын 30-ны өдөр Голомт банктай ЗГ/999880339 тоот кредит картын гэрээ байгуулж, 4,400,000.00 /Дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг бэлэн мөнгө авсаны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно.

Зээлдэгч ***  нь Кредит картын гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 41 сар хугацаа хэтрүүлсэн ба үүргийн гүйцэтгэлд 2024 оны 06-р сарын 17-ны өдрийн байдлаар:

•      Зээлийн үндсэн төлбөр     2,982,673.15 төгрөг

•      Зээлийн хүүний төлбөр    0.00 төгрөг, нийт 2,982,673.15 (Хоёр сая есөн зуун наян хоёр мянга зургаан зуун далан гурван төгрөг арван таван мөнгө) төгрөг төлөөгүй байгаа тул Голомт банк нэхэмжлэл гаргаж байна ***-аас кредит картын гэрээний үүрэгт 2,982,673.15 (Хоёр сая есөн зуун наян хоёр мянга зургаан зуун далан гурван төгрөг арван таван мөнгө) төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ***  нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** овогтой *** ***- банкнаас картын гэрээ байгуулж 4,400,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт авсан. Одоогоор 2,982,673.15 төгрөгөө 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“***” ХК-ийн нэхэмжлэлтэй, *** д холбогдох кредит картын гэрээний үүрэгт 2,982,673.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч ***  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн ...*** овогтой *** *** банкнаас картын гэрээ байгуулж 4,400,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт авсан. Одоогоор 2,982,673.15 төгрөгөө 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... гэх тайлбараар нотлогдож байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,673 төгрөгийн тал хувь 31,336.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31,336.5 төгрөгийг улсын орлогоос, 31,336.5 төгрөгийг хариуцагч ***-иас тус тус гаргуулж “***” ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “***” ХК-ийн нэхэмжлэлтэй, *** овгийн ***-ийн ***-д холбогдох, кредит картын гэрээний үүрэгт 2,982,673.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***  нь 2,982,673.15 (хоёр сая есөн зуун наян хоёр мянга зургаан зуун далан гурван төгрөг арван таван мөнгө) төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 25-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,673 төгрөгийн тал хувь 31,336.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31,336.5 төгрөгийг улсын орлогоос, 31,336.5 төгрөгийг хариуцагч ***-аас тус тус гаргуулж “***” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ