Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2024/0114

 

    2024           02          05                                         128/ШШ2024/0114

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:“С*******” ХХК /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:О.Д******* 

Хариуцагч:Сангийн сайд

Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ө.А*******

Хариуцагч:Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г******* нарын хооронд үүссэн тендер сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарласантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, хариуцагч Д.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч “С*******” ХХК нь “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар: 

2.1.Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын Улсын байцаагч /цаашид “Улсын байцаагч” гэх/ нь “С*******” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт гаргаж холбогдох албан тушаалтанд хүргүүлэх, тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах эсэх санал гаргах зорилго бүхий хяналт хийжээ.

2.2.Улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн Сангийн сайд нь  2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” дугаартай тушаалыг гаргаж, уг тушаалын хавсралтын 20 дугаараар энэхүү жагсаалтад “С*******” ХХК-ийг бүртгэхээр шийдвэрлэсэн байна.

2.3.Ингээд “С*******” ХХК-иас Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаал, Улсын байцаагчийн дээрх дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно. 

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

 "С*******" ХХК нь "Т” ХХК-аас 2023 оны 04 сарын 05-ны өдөр зарласан "Тоос шорооноос хамгаалах хошуувч" нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТТХХК******* тендерт оролцож, шаардлага хангасан тендер ирүүлж, шалгарсан гэж Үнэлгээний хорооноос дүгнэсэн. "Т*******” ХХК-иас зарласан ТТTXXK/*******/01/01 дугаартай тендер сонгон шалгаруулалттай холбоотой аливаа гомдол, саналыг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу гаргах ёстой. Уг хуульд заасны дагуу тендерт оролцогч хуулийн этгээд болох "М" ХХК-ний зүгээс 2023 оны 05-р сарын 29-ний өдөр уг хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу Захиалагчийн шийдвэрт гомдол гаргасан байдаг. "М" ХХК нь гомдлоо манай компанийн "Э*******" ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хуурамч, НӨАТ ногдуулаагүй, татвар ногдох орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан учраас шаардлага хангахгүй байх тул холбогдох журмын дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж гаргасан байдаг. 

Гомдлыг хянан шалгаад худалдан авах ажиллагааны Улсын ерөнхий байцаагч 2023 оны 06-р сарын 12-ны өдрийн 03/4270 дугаартай "Гомдол хянасан тухай" албан ёсны хариуг "Т*******” ХХК болон гомдол гаргагч "М" ХХК-д хүргүүлсэн байдаг. Энэ албан бичиг нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга бөгөөд худалдан авах ажиллагааны Улсын ерөнхий байцаагчийн гарын үсэг зурагдсан байх бөгөөд өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байна. Өөрөөр хэлбэл энэ гомдлыг хянаад үндэслэлгүй гэсэн учраас "Т*******” ХХК нь "С*******" ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулан ханган нийлүүлэлт хийгдэж одоогийн байдлаар 400,000 /Гүйцэтгэл 80 хувьтай байгаа/ ширхэг бараа бүтээгдэхүүн нийлүүлээд байна. 

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар дээрх гомдлыг Төрийн захиргааны төв байгууллага нь хуулийн хугацаанд хянан шийдвэрлэсэн байдаг. Гэтэл нэгэнт хянан шийдвэрлэгдсэн асуудлаар "М" ХХК нь 2023 оны 06-р сарын 19-ний өдөр 23/118 дугаартай албан бичгээр дахин гомдол гаргасан байна. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзахаар заасан. Иймээс хууль тогтоомжийн дагуу дээрх гомдлыг хүлээн авахаас татгалзах ёстой атал эсрэгээрээ хүлээн авч дүгнэлт гаргасан нь илтэд хууль зөрчсөн ажиллагаа болжээ. 

"М” ХХК нь Сангийн яамны 2023 оны 06-р сарын 12-ны өдрийн 03/4270 дугаартай шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч 2023 оны 06-р сарын 19- ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны 06-р сарын 23-ны өдөр 128/ШЗ2023/5298 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж байна. Шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа маргаан бүхий асуудлаар давхардуулан Сангийн яаманд дахин гомдол гаргасан нь хууль зөрчиж байгаа хэрэг бөгөөд хууль зөрчиж гаргасан гомдлыг нь Сангийн яамны Худалдан авах ажиллагааны байцаагч хянан шийдвэрлэж байгаа нь илтэд үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явагдсан гэж үзэж байна.   "М" ХХК-ийн гаргасан гомдол нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй байгаа нь уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм. 

Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар өмнө нь шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гомдол гаргасан байх тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар "М" ХХК нь гомдол гаргах тохиолдолд шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр заасан байна. Гэтэл "С*******" ХХК болон "Э*******" ХХК-ын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хуурамч гэх асуудлаар "М” ХХК нь Төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасан, мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хянан шийдвэрлүүлж байх хугацаанд "М" ХХК-тай хамаарал бүхий Эрдэнэт хотод үүсгэн байгуулагдсан, тендерт шалгараагүй, эрх ашиг нь зөрчигдөөгүй “М" ХХК гомдол гаргаж байгаа нь шударга өрсөлдөөнийг хязгаарлахаар гомдол гаргагчтай үгсэн тохиролцсон нь тодорхой байна. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д заасан "уралдаант шалгаруулалт, дуудлага худалдаа болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцохдоо өрсөлдөгчөө тухайн үйл ажиллагааны бодит нөхцөлөөс төөрөгдүүлэх, тэдэнд дарамт, шахалт үзүүлэх" гэсэн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа байна. 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэсэн хяналт шалгалтын үйл ажиллагаанд баримтлах зарчмаас гажсан хууль зөрчсөн үйл ажиллагаа болжээ. Тодруулбал Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн гомдол хянасан шийдвэр, үйл ажиллагааг хүчин төгөлдөр бус болгоогүй байхад дахин энэ асуудлаар Улсын байцаагч дүгнэлт гаргасан нь илтэд үндэслэлгүй байна. 

"С*******" ХХК-д болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д зааснаар хяналт шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх, улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ гэж заасныг зөрчиж ямар ч удирдамж танилцуулалгүйгээр хяналт шалгалтыг хийсэн. Тиймээс хяналт шалгалтыг чухам ямар хүрээнд хийхээр төлөвлөсөн талаар ямар ч ойлголтгүй байх бөгөөд зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Улсын байцаагчийн 2023 оны 10-р сарын 13-ны өдрийн дугаартай дүгнэлтэд “С*******" ХХК-ийн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал гаргаагүй байна. Учир нь дүгнэлтийн дүгнэх хэсгийн 2 дахь заалтад "Э" ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулахаар санал хүргүүлсэн байна. Энэхүү дүгнэлтэд гаргасан "С*******" ХХК-ийн гомдлыг үнэхээр үндэслэлтэйгээр хянан Үзсэн тохиолдолд дээрх алдаа дутагдлыг засах бүрэн боломжтой байсан. Гэвч бидний гаргасан гомдлыг өвчтэй, ажилдаа ирэхгүй байгаа ажилтанд хуваарилан хайхрамжгүй хандсан гэж үзэж байна. Иймд дээрх хуулиудыг зөрчиж гаргасан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны байцаагчийн 2023 оны дугаартай дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11- р сарын 22-ны өдрийн дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “С*******” ХХК-ийн хувьд 2023 онд “Т*******” компаниас зарласан Тоос шорооноос хамгаалах хошууч худалдах, худалдан авах сонгон шалгаруулах тендерт оролцсон. Тухайн тендерт “С*******” ХХК шалгарсан. Тендерт шалгарч гэрээ байгуулах эрхийг Сангийн яамны улсын байцаагч “Т*******” компанид олгосон байдаг. Тендерт оролцсон “М” ХХК нь гомдол гаргасан. Гомдлын үндэслэл нь маргаан бүхий “Э*******” ХХК-тай байгуулсан Худалдах худалдан авах гэрээ бөгөөд уг гэрээг илт хууль бус гэх агуулгаар маргасан.

2.Гомдолдоо мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг тусгаагүй гэж маргадаг бөгөөд тендер шалгаруулалтад тавигдах бүх шаардлагыг хангаж байсан. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын ерөнхий байцаагч гомдлыг хянаж үзээд гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Үүний дараагаар “М” ХХК мөн “М” ХХК-тай хамтраад Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тухайн сонгон шалгаруулалттай холбоотой гомдол маргааныг улсын ерөнхий байцаагч шийдчихсэн. Тийм болохоор шүүхэд маргаан үргэлжилж байх хугацаанд “М” ХХК, “М” ХХК гомдол гаргасан бөгөөд шүүх гомдлыг хүлээж авах татгалзах ёстой байсан. Учир нь гэвэл тэр шүүхээр асуудал шийдэгдсэн, гэрээ байгуулсны дараа Сангийн яам буюу Худалдан авах ажиллагааны газарт гомдол гаргахааргүй байхаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55, 56 дугаар заалтыг зөрчсөн. 

3.Хариуцагч тал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар өмнө нь гомдол гаргасан асуудлаар дахин гомдлыг хянан үзэж шийдвэр гаргасан асуудал байгаа. “М” ХХК Сангийн яамнаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэ хугацаа хэтэрсэн. 

4.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д эрх бүхий байгууллагын хийсэн шинжилгээний дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг, одоо бусад эрх бүхий байгууллага бол хүлээн зөвшөөрөх, харилцан хүлээн зөвшөөрөх ёстой гэж заасан. Энэ нөхцөл байдалд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн дүгнэлт 2023 оны 06 дугаар сарын 12-нд гарчихсан. Тодруулбал 03/44270 дугаартай албан бичиг гарч хариуг хүргүүлсэн. Дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхийг шүүх хянан шийдвэрлэх бөгөөд  хүчин төгөлдөр байгаа хүчин төгөлдөр байгаа шийдвэрийг Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Г******* гэдэг хүн эс хүлээн зөвшөөрч түүнээс ангид хяналт шалгалтыг хийсэн. 

5.Мөн түүнчлэн Засгийн газрын тогтоолоор баталсан худалдан авах ажиллагааны дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны хяналт шалгалт хийхийн тулд удирдамж гаргах ёстой. Тухайн удирдамжийг бид нарт танилцуулаагүй, хаана ямар удирдамж байсан гэдгийг бид мэдээгүй. Шүүхэд нотлох баримтаар ирсний дараагаар танилцсан. Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчийн дүрмийн 5.2-т зааснаар бид нарт улсын байцаагч хяналт шалгалт эхлэхээс өмнө, шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулаад удирдамжийн нэг хувийг өгөх бөгөөд албаны үнэмлэхээ үзүүлнэ гэж заасан. Сангийн яаман дээр “С*******” ХХК-ийн төлөөлөл н.А, О.Д******* нар миний бие Д.Г******* байцаагчтай уулзаж, бид нарт энэ 5.2-т заасны дагуу удирдамжийг танилцуулаагүй, удирдамжийн нэг хувийг өгөөгүй, гомдолтой холбоотой баримтуудыг өгөөрэй гэсний дагуу өгсөн. “Э*******” ХХК-ийн ажиллуулдаг худалдааны цахим хуудас, болон манай бүтээгдэхүүнүүд худалдагддаг талаарх зургуудийг мөн үзүүлсэн. Мөн шүүх дээр хянагдаж байгаа хэргийн Сангийн яамны хариу тайлбарыг мөн өгсөн, холбогдох баримт, материалуудыг өгсөөр байхад ямар нэг байдлаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс улсын байцаагчийг манай үйлдвэр болон гомдол гаргасан компанийн үйлдвэр дээр очиж үз гэж хандсан. 

Гэтэл худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ асуудлаар ямар ч ажиллагаа хийгээгүй гэдэг нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна. Худалдан авах ажиллагаанд улсын байцаагчийн дүрмийн 2.1.3 дээр асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх гэдэг зарчмыг ноцтой зөрчиж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байгаа учраас л энэ хуурамч юм гэдэг агуулга, хийсвэр ойлголтод хөтлөгдөөд дүгнэлт гаргаснаар "С*******" ХХК нь  тендерт орох эрхээ хязгаарлуулсан хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдчихээд байгаа юм. Тэгэхлээр бид дараа нь тендерт хамгийн сайн тендер мөн гэж үнэлэгдэж шалгарчхаад гэрээ байгуулах эрхээ Сангийн яамнаас авчхаад  бараа бүтээгдэхүүнээ цаг хугацаанд нь чанартай нийлүүлээд 500 мянган ширхэг хошуувчны гэрээг цаг хугацаанд нь бүрэн нийлүүлсэн. Ингээд 2 тал гэрээгээ дуусгачихсан. Дараагийн шатны тендерт оролцох гэхээр эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн учраас тендерт оролцох боломжгүй болсон учраас уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

6.“Э*******” компанийн захиралтай утсаар холбогдсон бөгөөд гүйцэтгэх удирдлага нь би яг Эрээн дээр ч билүү Замын-Үүд дээр ч билүү явж байна, очих боломжгүй гэж мэдэгдсэн. Энэ "М" компанийн гомдлыг шийдвэрлэхийн тулд эхний удаа 30 хоног болон хугацаа нь дуусаад дараа нь дахиад 30 хоногоор хугацаа сунгасан. Нийт 60 хоногийн хугацаанд шалгахдаа тэр "Э*******” гэдэг компанитай ганцхан удаа утсаар яриад нөхцөл байдал нь таараагүй учраас үзээгүй үзэхийг ч хүсээгүй юм шиг ойлголт төрүүлж байгаа.  Маргааныг  тендертэй холбогдуулж хийж байгаа. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ, цаасаар, эсхүл дансаар хийгдсэн байх гэсэн шалгуур шаардлагыг тавиагүй.  Гэхдээ энэ нь Сангийн сайдын тушаал, Худалдан авах ажиллагаатай ямар ч холбогдолгүй, мөн тендерийн баримт бичигт авагдаагүй тусдаа өөр асуудлууд байгаа. Тийм учраас энэ асуудлаар Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын байцаагч үндэслэлгүй, хууль зөрчиж дүгнэлт гаргасан байна. Хяналт шалгалтыг нотлох баримт дээр тулгуурлан хийх бөгөөд улсын байцаагч нь ямар баримтыг үндэслэж дүгнэлт гаргасан нь тодорхойгүй бөгөөд худалдах худалдан авах гэрээг хуурамч гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй. Түүнчлэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх бас нэг журамд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, эсвэл гэрээний үүргээ биелүүлээгүй,  мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гарсныг шүүх мөн худалдан авалтын улсын байцаагч тогтоосон гээд илт худал мэдээлэл ирүүлсэн гэж заасан бөгөөд яг ямар хэсэг нь илт худал мэдээлэл байгааг бид сайн ойлгохгүй байгаа юм. Илт худал мэдээлэл гэдэг нь ямар мэдээллээр нотлогдсон гэдэг нь тодорхойгүй. Тэгээд өмнөх шүүх хуралдааны явцад хариуцагч талаас баримтжуулаад өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын бэлэн бусаар хийчихсэн тооцоо байна. Тийм учраас л энэ ингээд сэжигтэй байгаад байгаа юм. Сэжигтэй байгаа учраас энэ хууль бус юм гэдэг ийм л тайлбар хэлээд байгаа. Тэгэхлээр энийгээ баримтаар нотолж чадаагүй байна. Яг ингээд хууль бус гэдэг, хуурамч гэдгийг нотлох эрх бүхий субъект Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч яг нэг тохиолдлуудад биш байна. Энэ талуудын хооронд байгуулсан гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус илт хууль бус ч гэдэг юм уу ийм асуудлаар Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэх юм байна гэж үзэж байгаа. Тэгэхээр өөрт олгогдоогүй эрх хэмжээг бас хэрэгжүүлж,  хуульд заасан дараалал журмыг зөрчиж шийдвэрлэх ёсгүй асуудлаар шийдвэр гаргасан байна. Тийм учраас тус Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын 2023 оны10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр  сарын 22-ны өдрийн дугаар тушаал тус тус хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлээс хасуулах нь бид нарын гол зорилго учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв

3.3.Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 

"С*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн сайдад холбогдох захиргааны хэрэгт "Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. "С*******" ХХК нь "Т” ХХК-аас 2023 оны 04 сарын 05- ны өдөр зарласан "Тоос шорооноос хамгаалах хошуувч" нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТТХХК******* тендер шалгаруулалтад оролцохдоо "илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн" болохыг Улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай дүгнэлтээр тогтоож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт "Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ" гэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалтад "энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх” гэж тус тус заасны дагуу тушаал гаргаж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.4.Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын Улсын байцаагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 

"С*******" ХХК нь "Т” ХХК-аас зарласан "Тоос шорооноос хамгаалах хошуувч нийлүүлэх" тендер шалгаруулалтад оролцохдоо илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэх мэдээллийг "Мт" ХХК болон "М" ХХК-аас Сангийн яаманд ирүүлсэн. Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11/11 тоот албан бичгээр 03 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх, сонсох ажиллагаанд оролцох, дээр дурдсан асуудалтай холбоотой тайлбар ирүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн ба тус компанийн захирал Д.Я гардаж авсан. Мэдэгдэлд хяналт шалгалт хийх үндэслэл, улсын байцаагчийн шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалтыг болон сонсох ажиллагаа хийх хугацааг тодорхойлж тусгасан тул удирдамж танилцуулалгүйгээр хяналт шалгалт хийсэн гэх үндэслэлгүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн "Захиргааны хэрэг үүсгэх тухай" 128/ШЗ2023/5298 дугаартай "Мт" ХХК-иас "Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 03/4270 дугаартай шийдвэрийг /захиргааны акт/, "Т” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01/654 тоот бүхий албан мэдэгдэл бүхий шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах" гэх нэхэмжлэлийн шаардлага бүх захирамж ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад "илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон" бол ерөнхий нөхцөл хангахгүй гэж, 521 дүгээр зүйлийн 521.21 дэх заалтад "энэ хуулийн 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” гэж тус тус заасан Захиалагчийн гэрээ байгуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой хянан шийдвэрлэх ажиллагаа байгаа гэх үндэслэлээр "илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн" эсэхийг тогтоохоос татгалзах үндэслэл болохгүй гэж үзсэн.

“М" ХХК болон "М" ХХК-ийн ирүүлсэн гомдол нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдол бус "С*******" ХХК нь хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад "илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” эсэхийг тогтоолгох талаар байх тул хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу буцаах үндэслэлгүй. 

4. "Т” ХХК-аас зарласан "Тоос шорооноос хамгаалах хошуувч нийлүүлэх" тендер шалгаруулалтад ирүүлсэн "С*******" ХХК-ийн тендерийг худалдан авах ажиллагааны цахим систем/www.tender.gov.mn/-ээс татан үзэхэд тус компанийн тендерт ирүүлсэн 2022 онд гүйцэтгэсэн гэх 9 гэрээний нийт үнэ 9,180,620.0 төгрөг байна Тус тендерт хавсаргасан "С*******" ХХК-ийн санхүүгийн 2022 оны тайлангийн санхүүгийн байдлын тайланд "нийт хөрөнгө 391,181,038.87 төгрөг, дансны авлага 0 төгрөг, орлогын дэлгэрэнгүй тайланд борлуулалтын орлого (цэвэр) 542,355,865.46 төгрөг, мөнгөн гүйлгээний тайланд бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсний орлого 596,591,452.0 төгрөг". Дээрх 9 гэрээний нийт үнэ 9,180,620.0 төгрөг буюу 2022 оны санхүүгийн тайланд зааснаас зөрүүтэй тул "С*******" ХХК-ийг илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байсан.

Мөн, "С*******" ХХК нь тендерт "Э*******" ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 22/01-01 дугаартай "Бараа худалдах, худалдан авах" гэрээ /гэрээний үнэ: 530,400,000.0 төгрөг/, Э*******" ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт, бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт тус тус ирүүлсэн. "Э*******" ХХК-тай байгуулсан 22/01-01 дугаартай гэрээнээс бусад гэрээнд төлбөр төлөх арга, хэлбэрийг бэлэн эсхүл бэлэн бус гэж тодорхойлсон атал дээрх гэрээнд тодорхойлоогүй, дээрх бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтууд бүгд ижил дугаартай, холбогдох гүйлгээ хийсэн санхүүгийн баримтуудыг ирүүлээгүй. Иймд "С*******" ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоох үндэслэлтэй гэж үзсэн” гэжээ.

3.5.Хариуцагч Улсын байцаагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 1. Сангийн яаманд гаргасан болон “М” компаниас гаргасан гомдлыг тус Сангийн яамны Улсын ерөнхий байцаагчид шийдвэрлэсэн. Ийм учраас энэ гомдлыг Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хүлээн зөвшөөрөх ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон  тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон болон  тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана, гэж заасны дагуу хүлээн авах ёсгүй. Мөн 55.2-т заасны дагуу буцаах ёстой гэж ярьж байна. Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн энэ Худалдан авах ажиллагааны хууль энэ Төрийн болон  орон  нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан гомдлыг болохоор захиалагчийн шийдвэртэй холбогдуулан оролцогч нараас одоо тендерт оролцогчоос гаргасан гомдлыг  хүлээн авч хянан шийдвэрлэдэг.  улсын байцаагчийн хувьд  гэрээний үүргээ биелүүлээгүй болоод энэ тендерт илт худал мэдээлэл ирүүлсэн асуудлыг тогтоодог ийм эрхтэй. Энэ нь гэрээний эрх тодорхой мэдээлэлтэй ирүүлсэн асуудал нь болохоор энэ тухайн захиалагч энэ компанид гэрээ байгуулсан эрх олгосноос тусдаа асуудал юм. Хэрэв энэ компани гэрээгээ аваад ингээд хэрэгжүүлэх явцад нь ч хянан шийдвэрлэх боломжтой байдаг. Би түрүүн хэлсэн үүнийг залруулаад хэлчихье. Сангийн яам гэрээ байгуулах эрх олгодоггүй, гаргасан гомдлыг хянан үзэж шийдвэр гаргадаг. Харин гаргасан гомдлыг нь хянаж үзээд гомдол үндэслэлтэй, үндэслэлгүй эсэхийг нь хянаж шийдвэрлэдэг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа тухайн холбоотой асуудлаар гомдлыг хянаж байх явцад  хянаж үзэх боломжгүй байна гэсэн тайлбарыг хийсэн байдаг. Удирдамж танилцуулаагүй, үзээгүй гэж байгаа асуудлаар  тэрийг  үндэслэлгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл яг тухайн үед гомдол маргаан гараад нэхэмжлэгч компанийн захирал Д.Я гэж хүн өөрийгөө ирж мэдэгдлийг гардаад удирдамжид заасан эрх үүрэг, авах арга хэмжээний талаарх мэдээллийг авсан. Тэгээд тэрний дагуу эдгээр хүмүүс ирж сонсох ажиллагаанд оролцсон. “М” ХХК-иас гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.  Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана, гэж зааснаар, мөн хуулийн 55.1-д захиалагчийн шийдвэртэй холбогдуулан буюу гэрээ байгуулах эрх олгосон, эсвэл тус компани аливаа нэг компаниас татгалзсан, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй асуудлаар дахин гомдол гаргах, нэг гаргасан гомдлыг дахин гаргасан тохиолдолд хүлээн авахгүй гэж хууль дээр заасан байдаг.  Улсын ерөнхий байцаагчид гаргасан гомдол учраас  хүлээн авах болон гомдлынх нь тухайд болохоор захиалагчийн шийдвэрт л гомдол гаргаад байгаа юм. Тэгээд шийдвэрт гомдол гаргахдаа эдгээр асуудлыг хянаж өгөөч гэсэн. Сангийн яамны хувьд яг тухайн 14 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэдэг. Улсын байцаагчийн хувьд 30 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэдэг, тэр нь 2 асуудал нь ялгаатай, хяналт шалгалтууд байгаа юм. Тэгэхээр энийг дүгнэлт дээрээ бас бичсэн байгаа. Мөн одоо Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан, энэ дээр бичсэн байгаа. Мөн шүүхэд өгсөн тайлбар дээрээ бас энэ 2 гомдол ялгаатайг мөн адил тайлбарласан.  Үйлдвэр дээр очиж үзээгүй, хүсэлт гаргасан, ажиллагаа хийгээгүй гэдэгт:

1.Нэхэмжлэгч компанид мэдэгдлээ өгөөд, сонсох ажиллагаа хийсэн, сонсох ажиллагаатай холбоотой бүх баримтуудаа авчраарай гэж мэдэгдэл дээрээ тодорхой заасан хүлээлгэж өгөхдөө хэлж байсан. Сонсох ажиллагаа нь дээр бас энэ талаараа ярьж сонсох ажиллагааны мэдэгдэл очсон байгаа. Тэгээд энэ компанийн зүгээс  бид яг санхүүгийн тайлантай холбоотой баримтуудаа гаргаж өгөөрэй гэсний дагуу  гаргаж өгөөгүй.  “Э” ХХК-ийн хүмүүст  хэлсэн, тэгэхдээ гадагшаа явж байна гэдэг тайл тухайн үедээ тайлбарыг хэлж байсан. Хяналт шалгалтын дүрэм дээр Улсын ерөнхий улсын байцаагч харсан тохиолдолд холбоотой бүх баримтуудыг  гаргаж өгөх үүрэгтэй. Мөн дээрээс нь  тухайн үеийн яг өнгөрсөн болон ы хяналт шалгалтын тэр 30 хоног болон хоногийн хугацаа  хугацаанд  улсын одоо 5 байцаагч 103 гаруй компанийг  30 болон хоногийн хугацаанд шалгаж байсан.  иргэний үүрэгтэй холбоотой  илт бус илт худал мэдээлэл ирүүлсэн эсэхийг тогтоох зорилготой байсан.  30 хоногт 100 гаруй компанийг  шалгаж амжаагүй тул удирдамжийн хугацааг сунгах шийдвэр гараад энэ дахин 30 хоногоор хойшилсон. Энэ хугацаанд  энэ компаниудын зүгээс  холбоотой мэдээллүүдээ гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Яагаад гэвэл энэ эргээд компанийн үүрэг, өөрсдийг нь тендер шалгаруулалтад оролцох эрхийг нь цаашид хязгаарлах учраас нэлээн том үр дагавартай ийм хяналт шалгалтын ажиллагаа гэсэн гэж бодож байна. Нотлох баримтад үндэслэн дүгнэлт гаргаагүй гэдэг дээр тайлбар хэлэхэд, мэдээж энэ 2 компанийн хооронд байгуулсан гэрээ, тухайн тендерт хүргүүлсэн тендерийн материалыг нь үзвэл нийтдээ 9 гэрээний мэдээлэл байгаа. Мөн нэг борлуулалтын 9 гэрээний мэдээлэл байгаа. Үүнээс  нэг өндөр дүнтэй гэрээ байгаа 540 сая төгрөгийн өртөгтэй үнийн дүнтэй.  Тэгээд энэ гэрээг санхүүгийн тайлан,  санхүүгийн тайлан нь болохоор энэ аудитаар баталгаажсан байсан.  Мөн энэ бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтууд байгаа. Бас гэрээний зүйл заалтууд хоорондоо зөрүүтэй. Бусад жижиг гэрээнүүд дээр, бага үнийн дүнтэй гэрээнүүд дээр төлбөр тооцоог хэрхэн хүлээн авах харилцааг  тодорхой зааж өгсөн байгаа. Харин энэ гэрээн дээр тодорхой зааж өгөөгүй. Мөн энэ бараа, бэлэн мөнгөний энэ орлого, зарлагын баримт гээд байгаа зүйл нь яг энэ 2 компанийн хооронд  мөнгө өгөлцөж авалцсаныг  нотлох баримт биш ээ. Өмнө нь санхүүгийн өдөр тутмын тайлангаа гаргахдаа бүртгэдэг нягтлан бодох бүртгэлийн нэг л хэсэг нь юм. Бусад санхүүгийн баримтуудаар нотлогдох ёстой. Хууль зөрчсөн, асуудалтай гэрээг миний үзэж байгаагаар хуульд нийцсэн гэрээ гэж үзэх үндэслэлгүй. Мөн энэ 2 компаниуд хэрхэн барааг хүлээж авсан акт дээрх огноо, гэрээнд заасан барааг хүлээж авсан, барааг хүлээлгэн өгсөн огноо нь бүгдээрээ зөрүүтэй. Дээр нь мөнгө төлбөр төлөх хугацаа төлбөрийг 3 удаа эсхүл 12 ч билүү хувааж төлөх байсан” гэв.

                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ маргаан нь тендерийн эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн, маргаан зүйл нь тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч “С*******” ХХК нь “Т*******” ХХК-иас 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зарласан “Тоос шорооноос хамгаалах хошуувч” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТТХХК******* дугаартай тендерт оролцож, тендерийн ялагчаар шалгарч, гэрээ байгуулж, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж дууссан байна.

            2.2.Уг тендер шалгаруулалт нь одоо шүүхэд маргаантай байна. 

            2.3.Гэтэл “М” ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23/17  дугаар албан бичгээр, “М” ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23/120 дугаар албан бичгээр тус тус Сангийн яаманд хандан “С*******” ХХК-ийг “Тоос шорооноос хамгаалах хошуувч” нийлүүлэх ТТХХК******* дугаартай тендерт оролцохдоо илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн тул тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэж өгөхийг хүссэн  хүсэлтийг гаргасан байна. /ХХ-1-н 55-57 дахь тал/

            2.4.Эдгээр хүсэлтийг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сангийн яамны Худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамж гарч, хяналт шалгалт явуулахаар болжээ. /ХХ-ийн 42 дахь тал/

            2.5.Уг удирдамжийн Дөрөв дэх заалтаар “шалгалтыг байгууллага, хувь хүнээс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн хийнэ” гэсэн боловч “М” ХХК-ийг гомдол гаргаснаас хойш 3 хоногийн дотор, “М” ХХК-ийг гомдол гаргаагүй байхад  шалгалт явуулахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

            2.6.Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг буруутгаж,  “М” ХХК-ийг хуульд заасан хугацааг хэтрүүлэн гомдлоо гаргасан байхад тус компанийн гомдлоор гэж хяналт шалгалт явуулсныг эс зөвшөөрч, шийдвэрлэсэн асуудлаар дахин шийдвэр гаргасан гэж маргасан болно.

            2.7.Ингээд Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11/11 дүгээр албан бичгээр “С*******” ХХК-ийг сонсох ажиллагаанд оролцохыг  мэдэгдэж, тус компанийг төлөөлсөн этгээдүүд сонсох ажиллагаанд оролцжээ. /ХХ-1-н 41, 59 дэх талууд/

            2.8.Сангийн яамнаас сонсох ажиллагааг хийж, хяналт шалгалтыг явуулаад Улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр дүгнэлтээр “С*******” ХХК-ийг “... тендерт ирүүлсэн 9 гэрээний үнийн дүн 9,180,620.0 төгрөг буюу 2022 оны санхүүгийн тайланд зааснаас зөрүүтэй байх тул илт худалд мэдээлэл ирүүлсэн гэж үзэх үндэслэлтэй”, мөн “... тендерт “Э*******” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 22/01-01 дугаартай Бараа худалдах, худалдан авах” гэрээ /гэрээний үнэ 530,400,000.0  төгрөг/, “Э*******” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт, бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт ирүүлсэн, “... гэтэл гэрээндээ төлбөр төлөх арга хэлбэрээ бэлнээр гэж тодорхойлоогүй атлаа бэлнээр авсан, дээрх бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтууд бүгд ижил дугаартай, холбогдох гүйлгээ хийсэн санхүүгийн баримт ирүүлээгүй” гэсэн дүгнэлтийг хийж, “С*******” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоожээ. /ХХ-н 11 дэх тал/

            2.9.Гэвч  Улсын байцаагч  нь “С*******” ХХК-ийг тул илт худалд мэдээлэл ирүүлсэн эсэхэд шалгалт явуулж, маргаан бүхий актаараа тус компанид холбогдох асуудлыг дүгнэсэн атлаа “ДҮГНЭЛТ” хэсгийн 2 дахь заалтаараа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 дүгээр зүйлийн 5212.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Э” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж” шийдвэрлэсэн нь маргаан бүхий актын 2 дахь хэсэг нэхэмжлэгч “С*******” ХХК руу чиглэсэн гэж үзэхгүй хууль зүйн үр дагаврыг үүсгэх юм.

            2.10.Энэ нь техникийн алдаа, эсхүл өөр этгээд рүү чиглэсэн эсэхээс үл хамаарч шүүх маргаан бүхий актад бичигдсэн асуудлыг шууд тайлбарлаж, дүгнэх эрхтэй болно.

            2.11.Ийнхүү Улсын байцаагчаас Дүгнэлтийнхээ 1 дэх хэсгээр “С*******” ХХК-ийг илт худалд мэдээлэл ирүүлснийг тогтоож, 2 дахь заалтаараа  “Э” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг гаргасан тул “захиргааны актын зорилго тодорхой бус, хэн рүү чиглэсэн, ямар үр дагавар үүсгэх гэж байгаа нь тодорхойгүй учраас зорилгодоо нийцээгүй гэж үзэхээс гадна, нэхэмжлэгч рүү чиглээгүй тул хоорондоо зөрчилтэй” захиргааны акт гэж үзэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

            2.12.Улсын байцаагчаас ийм зөрчилтэй, “Э” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг гаргасан” байхад Сангийн сайд нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалын Хавсралтын 20 дахь заалтаараа “С*******” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулахаар шийдвэрлэсэн эрх зүйн зөрчилтэй акт гэж үзнэ. /ХХ-ийн 14-15  дахь тал/

            2.13.Мөн түүнчлэн хариуцагч Улсын байцаагч нь маргаан бүхий актын гаргасан үндэслэлээ зөвхөн “Э*******” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 22/01-01 дугаартай Бараа худалдах, худалдан авах” гэрээ-г хуурамч гэж үзсэн гэж тайлбарласан, энэ хүрээнд нотлох баримт цуглуулж, хэргийг шийдвэрлэхийг “шаардсан” тул шүүх энэ хүрээнд нотлох баримтыг цуглуулж, үнэлж, үйл баримтыг шалгаж дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзсэн.

            2.14.Ингэхдээ хариуцагч Улсын байцаагч нь 530,400,000.0  төгрөгийг бэлнээр төлсөн бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт ирүүлсэн нь хангалтгүй гэж үзсэн, өөр санхүүгийн баримтыг гаргах ёстой, гэрээндээ төлбөр төлөх арга хэлбэрээ бэлнээр гэж тодорхойлоогүй атлаа бэлнээр авсан, бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтууд бүгд ижил дугаартай, холбогдох гүйлгээ хийсэн санхүүгийн баримт ирүүлээгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

            2.15.Хариуцагч ийнхүү маргасан учраас анхан шатны шүүх нь “Э*******” ХХК-иас гэрээний хувь, төлбөрийн баримтыг шаардаж гаргуулахад эдгээр баримтууд нь хариуцагч Улсын байцаагчийн хяналт шалгалтад ирүүлсэн баримттай зөрүүгүй байна.

            2.16.Түүнчлэн анхан шатны шүүхээс мөрдөн шалгах зарчмаар “Э*******” ХХК-ийн санхүүгийн баримт болон тус компанийн дэлгүүрт баримт бичгийн үзлэг болон эд мөрийн баримтад үзлэг хийхэд “Э*******” ХХК-д  дээрх  2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 22/01-01 дугаартай “Бараа худалдах, худалдан авах”  гэрээ эх хувиараа, санхүүгийн баримт дотор бэлэн мөнгө төлсөн төлбөрийн баримт эх хувиараас байхаас гадна, тус компанийн дэлгүүрт “С*******” нэртэй маскууд худалдаалагдаж байгаа, мөн барааны агуулахад нь ийм нэртэй бараа савлагаа бүхий хадгалагдаж байгаа зэрэг үйл баримт нотлогдлоо. /Шүүхийн үзлэгийн тэмдэглэлд/

            2.17.Дээр тогтоогдсон үйл баримтуудаас үзвэл “С*******” ХХК болон “Э*******” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг хуурамч гэж үзэх үндэслэл байхгүй, эдгээр худалдан авалт бодитой болох нь нотлогдож байгаагаас гадна “Э*******” ХХК-ийг худалдан авсан барааныхаа  үнийг бэлнээр  төлснийг энэ  баримтаас гадна өөр баримтаар баримтжуулах ёстой гэж шаардах эрх аливаа этгээдэд байхгүйн дээр ийм баримт байх шаардлагатай байсан гэдэг нь нотлогдоогүй учраас бэлэн мөнгөний зарлагын баримтыг шаардлага хангахгүй гэж шүүхээс дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

            2.18.Улсын байцаагч нь гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг “С*******” ХХК-ийг  2022 оны санхүүгийн тайландаа Авлага-0, Орлогын дэлгэрэнгүй тайланд борлуулалтын орлого (цэвэр) 542,355,865,46 төгрөг, Мөнгөн гүйлгээний тайланд бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсний орлого 596,591,452.0 төгрөг гэж тайлагнасан. Тендерт 9 компанитай гэрээ байгуулж, борлуулалтын орлогоо 9,180,620.0 төгрөг гэж ирүүлсэн атлаа 2022 оны санхүүгийн тайланд тайлагнасан нь зөрүүтэй учраас “С*******” ХХК-ийг  “Э*******” ХХК-тай байгуулсан гэрээг хуурамч гэж үзэх үндэслэл болсон гэж тайлбарлаж байна. 

2.20.Хариуцагч Улсын байцаагч нь эдгээр 9 гэрээнээс  зөвхөн “Э*******” ХХК-тай байгуулсан гэрээг хуурамч гэж үзсэн гэдгээ тайлбарлаж, өөр бусад компанитай байгуулсан гэрээний үнэн зөв байдлыг шүүх шалгах шаардлагагүй гэж шаардсан болохыг тэмдэглэж байна.

2.21.Нэхэмжлэгч “С*******” ХХК 2022 оны санхүүгийн тайланг тендерийн материалаар ирүүлсэн байгаа бөгөөд уг тайлангаар Орлогын дэлгэрэнгүй тайланд борлуулалтын орлого (цэвэр) 542,355,865,46 төгрөг, Мөнгөн гүйлгээний тайланд бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсний орлого 596,591,452.0 төгрөг, авлага 0 гэж тайлагнасан байгаа ба уг тайланг Татварын Улсын байцаагч хүлээн авч, гарын үсгээ зурсан зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.          

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 52дугаар зүйлийн  521.2-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, мөн зүйлийн 521.2.1-т “энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” гэж заасан байна.

3.2.Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ” гээд  мөн зүйлийн 14.1.6-т “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчтогтоосон” гэж, 14.5.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ” гэжээ.

3.3.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31.1.2-т “хяналт шалгалтын арга, хэлбэр" гэж тухайн хяналт шалгалтад хамаарах баримт бичгийг хянан үзэх, шалгуулагч этгээдийн үйл ажиллагаагаа явуулдаг нутаг дэвсгэр, байр, барилга байгууламж, өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, бусад объект, тээврийн хэрэгсэл, ачаа бараанд үзлэг хийх, ... үйл ажиллагааг” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.2-т “хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох”, 10.9.4-т заасан “хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах”, 10.9.13-т “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” зэрэг нийтлэг эрхтэй гэж заасан байна.

3.4.Хариуцагч Улсын байцаагчаас шүүхэд хандан  “Э*******” ХХК нь 530,400,000.0 төгрөгийг бэлнээр төлөх боломжгүй тул уг мөнгийг хаанаас олж авсан эх сурвалжийг олж тогтоохыг шүүхээс шаардсаныг шүүх хүлээн авахгүй.

            3.5.Тодруулбал, дээрх хуулийн заалтуудын дагуу Улсын байцаагч нь маргаан бүхий актыг гаргахдаа эдгээр компаниудын хооронд байгуулсан гэрээг 530,400,000.0  төгрөг гэх үнийн дүнгээс үүдэн хуурамч, бэлнээр төлөх ёсгүй гэж дүгнэхээсээ өмнө өөрөө уг санхүүгийн эх сурвалжийг хайх, “Э*******” ХХК-иас гаргуулах, тус компани дээр очиж үзлэг хийх, худалдан авах гэрээ бодитой эсэх, худалдан авалт бодитой эсэхийг шалгаж тогтоох зэрэг эрх хэмжээтэй атлаа уг эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй атлаа, бүрэн шалгаж цуглуулсан нотлох баримтгүйгээр, хууль заасан ажиллагаагаа явуулахгүйгээр гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг шүүхийг шалгаж тогтоохыг, нотлохыг шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

3.6.Учир нь Захиргааны хэргийн шүүх нь  зөвхөн “эрх зүйн маргаан” шийдвэрлэх чиг үүрэг бүхий хүний эрхийг хамгаалах механизм тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг хянах, энэ хүрээндээ нотлох баримт цуглуулах, шалгах эрх хэмжээтэй болохоос, хэргийн оролцогч биш “Э*******” ХХК-ийн санхүү мөнгөний эх үүсвэрийг шалгах, тус компанийг 500 гаруй сая төгрөгийг хаанаас гаргаж төлбөр төлснөө шүүхэд тайлбарлах, мэдээлэл гаргаж өгөхийг шаардах эрх хэмжээгүй, ийм ажиллагаа явуулахгүй болно.

3.7.Мөн хариуцагчаас актынхаа үндэслэлийг хамгаалж “С*******” ХХК,  “Э*******” ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 22/01-01 дугаар гэрээнд төлбөрийг хэрхэн авахаа заагаагүй нь гэрээг хуурамч гэж үзэх үндэслэл гэх агуулгаар маргасныг шүүх үндэслэлгүй гэж үзлээ.

3.8.Иргэний эрх зүйд гэрээний чөлөөт байдлын зарчим үйлчлэх бөгөөд гэрээнд “төлбөр төлөх хэлбэрээ заагаагүй” нь гэрээг хуурамч гэж үзэх үндэслэл болохгүйн хамт, төлбөрөө хэрхэн төлөх нь гэрээний чөлөөт байдлын зарчимд хамаарах учраас Улсын байцаагч “гэрээнд заагаагүй” гэдэг үндэслэлээр хуурамч гэрээ гэж үзэх, төлбөрийг ямар хэлбэрээр төлөхийг заах зэрэг эрх хэмжээгүй болно. 

3.9.Иймд Улсын байцаагч нь С*******” ХХК,  “Э*******” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний чөлөөт байдалд халдсан, өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар дүгнэлт хийж хууль зөрчсөн байна. 

Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн гэрээгээр  худалдагч, худалдан авагч нь төлбөрөө ямар хэлбэрээр төлөх, авахыг хөндлөнгийн этгээд шаардах, буруутгах эрх байхгүй.  

3.10.Нөгөө талаас нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн тендерт ирүүлсэн 2022 оны татварын тайлантай, 9 компанитай гэрээ байгуулж, борлуулалтын орлогоо 9,180,620.0 төгрөг гэж ирүүлсэн нь хоорондоо зөрүүтэй байгаа нь нэхэмжлэгч  “С*******” ХХК-ийн   “Э*******” ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 22/01-01 дугаар гэрээг хуурамч гэж үзэх үндэслэл биш.

3.11.Учир нь Татварын Улсын байцаагчаас “С*******” ХХК-ийн 2022 оны санхүүгийн тайланг хүлээн авсан, татварын алба тус компанийн гаргасан санхүүгийн тайланг буруутгаагүй, эсхүл хуурамч гэж үзээгүй, ийм шийдвэр гараагүй байхад Улсын байцаагчаас уг тайланг хууль бус гэж үзэх, хуурамч гэж үзэх хууль зүйн боломж байхгүй.

3.12.Тодруулбал, аливаа этгээдийн “санхүүгийн тайлан буруу, алдаатай гаргасан” гэх ойлголт нь “санхүүгийн тайлан хуурамч” гэдэг ойлголтоос огт өөр бөгөөд эдгээр ойлголт нь хууль зүйн өөр үр дагавартай тул “С*******” ХХК-ийн   Татварын албанд гаргасан санхүүгийн тайланг эрх бүхий этгээд нь хуурамч гэж  дүгнээгүй байхад өөр бусад этгээдээс хуурамч гэж дүгнэх ч эрх зүйн боломжгүй болно

3.13.Дээр тогтоогдсоноор “С*******” ХХК болон  “Э*******” ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 22/01-01 дугаартай Бараа худалдах, худалдан авах” гэрээ хуурамч биш болох нь нотлогдсон, харин шүүхээс санхүүгийн тайлан нь гэрээний үнийн дүнтэй зөрүүтэй байгааг үндэслэн гэрээг хуурамч гэж үзэх нь хууль зүйн хувьд боломжгүй тул Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр дүгнэлтийг гаргахдаа бодит нөхцөл байдлыг зөв тогтоогоогүй, өгсөн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, гаргасан этгээд рүүгээ чиглэхдээ алдаатай гарсан зэрэг зөрчил байгаа тул уг шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1, 52дугаар зүйлийн 521.2-д нийцээгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д заасан эрхээ улсын байцаагч хэрэгжүүлээгүй хууль бус болох нь нотлогдсон гэж дүгнэв.

3.14.Ийнхүү хууль бус, эрх зүйн зөрчилтэй гарсан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр дүгнэлтийг үндэслэн “С*******” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулахаар шийдвэрлэсэн Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалын Хавсралтын 20 дахь заалтын “С*******” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

3.15.Харин шүүх нь нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлүүдээс “Сангийн яам шийдвэрлэсэн асуудлаараа дахин шийдвэр гаргах” гэх, “удирдамжгүйгээр хяналт шалгалтыг явуулсан”, “гомдол гаргах хугацаа хэтэрсэн байхад хүлээн авсан”  гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.16.Тухайлбал, Улсын байцаагчийн хяналт шалгалт нь Удирдамжаар явагдсан болох нь хэрэгт авагдсан уг баримтаар тогтоогдсон.

3.17.Тендер оролцсон этгээдээс “Захиалагч, тендерийн үнэлгээний хорооны тендерийн шалгаруулалттай холбоотой гаргасан шийдвэрт гомдол гаргах”, “тендерийн оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулахыг шаардаж мэдээлэл гаргах” хоёр нь өөр агуулга, үр дагавар бүхий үйл баримтууд учраас хариуцагч Улсын байцаагчийг сангийн яамны шийдвэрлэсэн асуудлыг хүлээн авч дахин шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

3.18.Харин тендерт оролцсон гэх “М” ХХК, “М” ХХК-ийн гаргасан гомдлууд нь цаг хугацааны хувьд өөр бөгөөд “М” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу Сангийн яам нь  3 хоногийн дотор Удирдамж гаргаж, хяналт шалгалт хийхээр шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй, төрийн байгууллага, албан тушаалтнууд гаргасан гомдлыг ийм түргэн шуурхай шийдвэрлэхээр ажилласан нь хууль зөрчөөгүй, ийм “жишиг” тогтоосон нь зөв бөгөөд аливаа этгээдийг тендерийн оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулахаар хэн нэгнээс гаргасан гомдол мэдээллийг гаргахад хөөн хэлэлцэх хугацаа гэдгийг хуулиар тогтоогоогүй  байна гэж дүгнэв. 

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Тав. Ирцийн талаар:

5.1.Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй болсон талаараа аливаа хүсэлт, нотлох баримтыг бичгээр ирүүлээгүй.

5.2.Шүүх нь шүүх хуралдааныг урьдчилан товлохдоо нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зөвшөөрснийг үндэслэн товлосон байхад хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх шүүх хуралдаанд “өөр шүүх хурал давхацсан” шалтгаанаар хүрэлцэн ирээгүй, энэхүү шалтгааныг нь хүндэтгэн  үзээд түүнийг шүүх хуралдаанд оролцох эрхийг хангахаар хуралдааныг хойшлуулсан байхад, шүүхийн товлосон хуралдааныг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дахин ирээгүй,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүнийг байлцуулахгүй шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.4-т заасны баримтлан түүнийг байлцуулахгүйгээр хуралдааныг явуулах үндэслэлтэй гэж үзсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12  дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1, 52дугаар зүйлийн  521.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.2, 10.9.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 84 дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалын Хавсралтын 20 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, -д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг хариуцагч  Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Д.Г*******, Сангийн сайд нараас тэнцүү хуваан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

       

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЭРДЭНЭЧИМЭГ