Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/03113

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/03113

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ... хаягт оршин суугч Чингис дүнжин овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Д.*******,

Гэрч Д.*******, Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Цэргээс халагдаж ирээд1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ой, аж үйлдвэрийн яамны авто тээврийн 1 дүгээр баазад жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 858 дугаартай лавлагаа гаргах боломжгүй гэх тодорхойлолт, Үндэсний төв архивын 1889 дугаартай лавлагаа гаргах боломжгүй гэх тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтэр, Гэрэл зураг зэрэг баримтыг шүүхэд өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүх уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж үзлээ.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин байгаа газрын эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах шаардах эрхтэй.

 

5.Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ... миний бие тэтгэвэрт гарах зорилготой, Үндэсний төв архив, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газраас бармт олдоогүй. Ажлаас чөлөөлөгдсөн, ажилд авсан тушаал, Хөдөлмөрийн дэвтэр байхгүй гэж тайлбарлав.

 

6.Шүүх хуралдаанд гэрч Д.******* мэдүүлэхдээ: 1997 оноос Ой, аж үйлдвэрийн яамны авто тээврийн 1 дүгээр баазад шинэ сэлбэгийн няраваар ажиллаж байсан. Хэдэн он хүртэл ажиллаж байсан болохоо санахгүй байна. Зах зээлийн үед автобааз татан буугдах хүртэл байсан. Энэ гэрэл зурагт би байхгүй гэх,

7.Гэрч Д.******* шүүх хуралдаанд: Д.******* нь 1997 онд цэргээс халагдаж ирээд дагалдангаар ажиллаж байсан. Би 1989 онд Барилгын модон эдлэлийн үйлдвэр лүү шилжсэн. Энэ гэрэл зурагт би байхгүй байна гэж мэдүүлсэн байна.

 

8.Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж 1995 оноос хойш ажилласан жилийг Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах боломжтой болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

9.Иймд хүсэлт гаргагч Д.******* нь Ой, аж үйлдвэрийн яамны авто тээврийн 1 дүгээр баазад 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг хэдийд байгуулж, цуцалсан талаарх баримтгүй, энэ тухайд гэрч нар тодорхой мэдүүлээгүй тул Ой, аж үйлдвэрийн яамны авто тээврийн 1 дүгээр баазад 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэлээ.

 

10.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ой, аж үйлдвэрийн яамны авто тээврийн 1 дүгээр баазад 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ