Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/03114

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/03114

Улаанбаатар хот

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: .. хаягт оршин суугч, ******* ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-ын

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Г.*******,

Гэрч Ж.*******, Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.******* нь Г.*******тэй 2005 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Г.*******тэй 2004 оны 09 дүгээр сарын 16ы өдөр танилцаж, 2005 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж хамтран амьдарч байсан. 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүү О.******* төрсөн. Нөхөр Г.******* 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нас барсан. Иймд 2005 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоолгож, хүү О.*******т тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах зорилготой гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны засаг даргын Ам бүлийн тодорхойлолт, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Гэрэл зураг, Нас барсны гэрчилгээ, тодорхойлолтууд зэрэг баримтыг шүүхэд өгсөн.

Шүүх Ж.*******, Г.******* нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа явуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин байгаа газрын эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах шаардах эрхтэй.

 

5.Хүсэлт гаргагч Г.******* нь Г.*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан үндэслэлээ шүүх хуралдааны үед хүү О.*******т тэжээгчээ алдсаны тэтгэмж авах зорилготой гэж тайлбарлав.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны засаг даргын Ам бүлийн тодорхойлолт, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Гэрэл зураг, Нас барсны гэрчилгээ, тодорхойлолтууд, гэрч Ж.*******, Г.******* нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

7.Хүсэлт гаргагч Г.******* нь Г.*******тэй 2004 оны 09 дүгээр сарын 16ы өдөр танилцаж, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байх хугацаандаа 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүү О.*******ыг төрүүлж, өсгөжээ.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно гэж зааснаар 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүү О.******* төрснийг 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр бүртгэж, эцэг Г.*******гээр овоглож төрсний гэрчилгээ олгогджээ. /хх-ийн 9 тал/

 

9.Дээрх хүүхдийн төрсний гэрчилгээний эцэг, эхийн мэдээлэл хэсэгт эцэг овогтийн ******* /регистрийн дугаар ВЛ79062919/, эх ******* ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/ гэж бичигдэж эцэг, эхийг захиргааны журмаар тогтоосон байна.

 

10. овогтийн ******* /регистрийн дугаар ВЛ79062919 нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нас барж, Нас барсны гэрчилгээ 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр олгогджээ. /хх-ийн 5 тал/

 

11.Гэрч Ж.*******ийн шүүх хуралдаанд: Талийгаач Г.******* миний хүү бөгөөд Г.******* бол миний бэр юм. Хүү Г.*******, Г.******* нар нь 2004 онд танилцаж, 2005 онд тусдаа гарсан. 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ач хүү О.*******ыг төрүүлсэн. Одоо 16 настай. Хүү Г.******* 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нас барсан. Ач хүү О.*******т тэжээчээ алдсаны тэтгэмж олгож өгөхийг хүсч байна гэх, гэрч Г.*******ийн шүүх хуралдаанд Талийгаач Г.******* нь миний дүү бөгөөд Г.*******тай 2005 оноос хамт амьдарч 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүү О.*******ыг төрүүлсэн. Түүнээс хойш хамт амьдарч байсан гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагч Г.*******гийн тайлбар зэргээр 2005 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нөхөр Г.*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох үндэслэлтэй гэж үзлээ.

12.Хүсэлт гаргагч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтад заасныг баримтлан ******* ******* овогт *******ийн *******г, овогтийн *******тэй 2005 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.2 дахь заалтад хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ