| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/01714/И |
| Дугаар | 182/ШШ2024/03117 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2024/03117
| 2024 оны 07 сарын 23 өдөр | Дугаар 182/ШШ2024/03117 | ******* хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..хаягт байрлах, ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Х./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... хаягт байрлах, *******иантранс /регистрийн дугаар , итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц./-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 5,201,141,893.13 төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., О.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., Б.,
Хариуцагчийн өмгөөлөгч А.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч *******иантранс -д холбогдуулан гэрээний үүрэгт 5,201,141,893.13 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь Зүүнбаян-Ханги чиглэлийн ******* *******ын дээд бүтцийн барилгын ажил гүйцэтгэх ОГ/22/221 дугаар гэрээг *******иантранс -тай 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. Гэрээгээр бид ******* *******ын үе тавьж угсрах, ******* *******ын дээд бүтцийн 2-р үеийн буталмал чулуу дэвсэх, буталмал чулуун чигжээс чигжээслэх, өргөх, чиг татах ажлыг хийж гүйцэтгэх, *******иантранс нь ажлын хөлсийг төлөх үүргийг хүлээсэн. Бид ажлыг бүрэн хийж дуусган 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн ба нийт гүйцэтгэлийн дүн нь 13,147,317,746 төгрөг болсон. Үүнээс 7,946,175,852.87 төгрөгийн төлбөрийг тус компани төлсөн бөгөөд үлдэгдэл 5,201,141,893.13 төгрөг болсон. Үлдэгдэл төлбөрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа-гаар /МТЛ -09/30/02/ 3,787,614,343.13 төгрөгийн тооцоог хүлээн зөвшөөрч баталгаажуулсан бөгөөд хоппер дозатор вагоноор /ХДВ/ шебень тээвэрлэсэн тээврийн тооцооны /2022.08.19-ны өдрөөс 2023.09.30-ны хооронд/ 1,413,527,550 төгрөгийн тооцоог *******иантранс хүлээн зөвшөөрөхгүй маргаантай байх тул тооцооны үлдэгдлийг баталгаажуулан гарын үсэг зураагүй. Иймд *******иантранс -иас гэрээний үлдэгдэл төлбөр 5,201,141,893.13 төгрөгийг гаргуулна гэв.
Хариуцагч *******иантранс , итгэмжлэгдсэн төлөөлөгч С., Б. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5,201,141,893 төгрөгөөс 3,787,614,343 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тооцоо нийлж, хуваарь гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,687,614,343.13 төгрөгийг төлсөн. Маргаж байгаа Хоппер дозатор вагоноор /ХДВ/ шебень тээвэрлэсэн тээврийн 1,413,527,550 төгрөгийн тооцоог нийлж 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Акт үйлдэж үүнээс санамж нээсэн 315,187,350 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин 1,098,340,200 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Санамж гэдэг нь хариуцагч тал гэрээ байгуулагдах үеэс эхлээд тайлбарлаж, санамж нээгдсэн үед яаж шийдэх вэ гэдэг асуудлыг тавьж байсан. Бүтэн 2 сарын хугацаанд энэ гэрээ байгуулагдсан. ******* ******* *******ын өөрийн дотоод асуудлаас болоод гэрээ дутуу хийгдсэн. Нэхэмжлэгч тал өөрийн загвараар хийсэн гэрээ дээр ингэж маргаан үүсгэж байна. Хариуцагчийн зүгээс санамж дээр хоорондын *******д вагоноо татаж аваагүй зогсоосон үед цаг хугацаагаар нь вагон ашиглалтын мөнгө төлдөг гээд үүнтэй санал нийлж байна. Яагаад вэ гэхээр вагон ашиглалт гэдэг нь гэрээ дээр зааснаар бид Сайншанд өртөөнөөс ачилт хийгээд Зүүнбаян-Ханги чиглэлийн өртөөн дээр ******* ******* *******ын 47 км суурь бүтцээр тээвэрлэлт хийгээд очиж байгаа. Сайншанд өртөөн дээр ачилт хийхэд санамж нээж байгаа. Өөрөөр хэлбэл энэ дээр ачилт хийхэд хэдий хэр хугацаанд вагоныг ашигласан бэ гэдэг хугацаа гарна. Энэ нь нэг төрлийн санамж нээгдэж байгаа юм. Мөн 2 дахь санамж нь Зүүнбаян-Ханги чиглэлийн өртөөнөөс МТЛ 113 км яваад, манай Зүүнбаян-Ханги салбар ******* нээгдэж байгаа тул манайх санамжийн *******д Сайншанд өртөөн дээр ачилтанд вагон зогсоосон санамжийг хүлээн зөвшөөрч байна. Зүүнбаян өртөөн дээрээс санамж нээхээр вагон маань ажил хийх гээд салбар ******* руугаа орчихож байгаа ба тэнд ******* ******* ******* өөрсдөө гүйцэтгэл хийж байгаа юм. Гүйцэтгэл хийж байгаа гэдэг нь манай ул шороон дээр баланс дэвсээд ******* төмрийн сараалжийг өргөж чигжээд хоппер асгана гэж гэрээнд заасан. Гэтэл өөрсдөө гүйцэтгэж байгаа ажлыг манайхаас шалтгаалсан зогсолт гэсэн ор үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл өгч байна. Тэгэхээр ажил гүйцэтгэж байгаа байгууллага нь ******* ******* ******* бөгөөд манайх захиалагч байгууллага юм. Бид зөвхөн хоппер вагон ашиглалт гэдэг нэмэлт зардлыг тусгаж байгаа нь гэрээнээс гадуур болсон маргаантай холбоотой. Нэхэмжлэгч тал гэрээний 5.8.1 дэх хэсгийг тайлбарлаж байна. Энэ 5.8.1-т зааснаар буталмал чулуунд чигжээсний тээврийг ******* *******аар тээвэрлэх зардлыг захиалагч тал хариуцах бөгөөд гүйцэтгэгч тал тайлан гаргаж өгнө гэх тодорхой заалтаар бид нар тээврийн зардлыг төлнө. Яагаад вэ гэхээр ******* ******* *******аар хоппер вагоноор тээвэр хийлгүүлж байгаа дээр маргаан байхгүй. Гэтэл гэрээний 5.8.2-т Сайншанд өртөөнөөс Зүүнбаян өртөөг буталмал чулуу тээвэрлэх болон вагон хангалт тавих, таталтын асуудлыг гүйцэтгэх тал хариуцна гэж байгаа ба энэ 2 заалтыг яагаад оруулж ирсэн бэ гэхээр Сайншанд өртөөнөөс Зүүнбаян хүртэлх ******* ******* *******ын суурь бүс дээгүүр тээвэрлэлт хийж байгаа тээврийн хөлсийг захиалагч тал төлнө. Харин буталмал чулуу, тээврийн зардлыг төлнө гэдэг нь гэрээгээр зохицуулагдаж, нэхэмжлэгч талаас нэхэмжилсэн дүнгээр бид төлнө гэсэн агуулга бүхий заалт болно. Үүнийг гэрээний нэмэлт зардал дээр хольж тайлбарлаад байна. Үүнийг ялгаж, салгаж үзэх хэрэгтэй. Тээврийн зардал гэдэг нь гэрээний 2.1.4 дэх хэсэгт тодорхой бид тавьж өгсөн. Энэ дээр ******* *******ын дээд бүтцийг барьж угсрах, 1 км *******ын төсөвт өртөг гэж байгаа. Төсөвт өртгийг гэрээний 6.2.3-д заасан талуудын харилцан тохиролцсон ажил гүйцэтгэх технологи гэж буюу ******* ******* ******* хоппер вагоноор гэрээнд заагдсан ажлуудыг гүйцэтгэх дээрээ ийм хугацаанд ингэж, ингэж ажил гүйцэтгэнэ гэсэн технологи хугацааг хэлнэ. Тухайн технологи хугацааны дагуу үнэлгээ гаргаад гэрээнд тусгачихсан зардлыг хэлж байгаа юм. Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаар тушаалаар батлагдсан авто *******, *******ын байгууламжийн барилга засварын ажлын төсөв бодох дүрмийн дагуу тооцоологдсон. Тэгэхээр энэ Зам тээврийн хөгжлийн сайдын баталчихсан төсөв бодох дүрэм дээр машин механизм ашиглалтыг, тээврийн зардлыг бүгдийг нь дүрэмлээд өгчихсөн байна. Бид гэрээн дээр ийм маргаан үүсэхээс сэргийлж гэрээний 5.8.1, 5.8.2, мөн 2.1.4-т дэх хэсгийг тусгайлан оруулж өгсөн. Мөн 6.2.3-д технологи ажиллагааг оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл талууд хоорондоо технологи үндэслэж гэрээний үнийг тохирсон. Мөн гэрээнд тавигдсан үнэ хөлс нь дүрэм журмаар явагдана. Мөн нэмэлт вагон ашиглалтын мөнгө авахгүй гэдгийг гэрээ дээр тодорхой заачихсан. Бид нэхэмжилсэн 5,201,141,893 төгрөгнөөс 3,787,614,343 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тооцоо нийлж, график гаргасан бөгөөд үлдэгдэл төлбөр дээр 1,098,340,200 төгрөгийг хүлээн зөвшөөргүй гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, ОГ/22/221 дугаар гэрээ, -ийн 2024 оны 01 сарын 23-ны өдрийн 10/311 тоот албан бичиг, Тайлан ЗБ-ХНГ-2 /Төмөр *******ын дээд бүтцийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн 2022.12.31 хүртэл тоо хэмжээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа МТЛ -12/31/12 /2022 оны 08 сарын 19 өдрөөс 2022 оны 12 сарын 31 өдрийг дуустал хугацаа, Тайлан 2023он /2023.07.01-2023.09.30, Тайлан 3Б-ХНГ-3 /2023.09.30/, Тооцооны үлдэгдлийн баталгаа МТЛ -09/30/02 ******* бетон дэртэй 1 км *******ын дээд бүтцийн машин механизмаар өргөж чигжих ажлын гүйцэтгэлийн төсөв, Төсвийн тайлбар бичиг, НЗп баталсан Гадны байгууллагад Хопер дозатор думкар вагоноор 1м3 буулгалтын ажлын хөлс, ПДМС баталсан Хопер дозатор думкар вагоноор 1м3 балласт буулгах ажлын калькуляци /гадны/ ажлын хөлс, Зүүнбаян-Ханги чиглэлийн ******* *******д чулуун чигжээс тээвэрлэсэн вагоны тээвэр болон ашиглалтын тооцоо, НФ-тэй 8 сард тооцсон тээврийн тооцооны хуваарилалт, НФ-тэй 9 сард тооцсон тээврийн хуваарилалт, НФ-тэй 6 сард тооцсон тээврийн хуваарилалт, НФ-тэй 8 сард тооцсон тээврийн хуваарилалт, НФ-тэй 8 сард тооцсон тээврийн хуваарилалт, НФ-тэй 7 сард тооцсон тээврийн хуваарилалт, НФ-тэй 5 сард тооцсон тээврийн хуваарилалт, Тооцоо нийлсэн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Акт зэргийг,
Хариуцагчаас нотлох баримтаар Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай тушаал, *******иантранс -ны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 01 дүгээр сарын тайлан, Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/19 дугаартай Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал, Төлбөрийн баримтууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн 1,687,614,343.13 төгрөгийг хасч тооцох буюу хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч *******иантранс -д холбогдуулан гэрээний үүрэгт 5,201,141,893.13 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.
6.Хариуцагч *******иантранс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тооцооны үлдэгдлийн баталгаа-гаар /МТЛ -09/30/02/ 3,787,614,343.13 төгрөгийн тооцоог хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн 1,687,614,343.13 төгрөгийг төлсөн. Харин хоппер дозатор вагоноор /ХДВ/ шебень тээвэрлэсэн тээврийн тооцооноос 315,187,350 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 1,098340,200 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ОГ/22/221 дугаар гэрээ, -ийн 2024 оны 01 сарын 23-ны өдрийн 10/311 тоот албан бичиг, Тайлан ЗБ-ХНГ-2 /Төмөр *******ын дээд бүтцийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн 2022.12.31 хүртэл тоо хэмжээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа МТЛ -12/31/12 /2022 оны 08 сарын 19 өдрөөс 2022 оны 12 сарын 31 өдрийг дуустал хугацаа, Тайлан 2023он /2023.07.01-2023.09.30, Тайлан 3Б-ХНГ-3 /2023.09.30/, Тооцооны үлдэгдлийн баталгаа МТЛ -09/30/02 ******* бетон дэртэй 1 км *******ын дээд бүтцийн машин механизмаар өргөж чигжих ажлын гүйцэтгэлийн төсөв, Төсвийн тайлбар бичиг, НЗп баталсан Гадны байгууллагад Хопер дозатор думкар вагоноор 1м3 буулгалтын ажлын хөлс, ПДМС баталсан Хопер дозатор думкар вагоноор 1м3 балласт буулгах ажлын калькуляци /гадны/ ажлын хөлс, Зүүнбаян-Ханги чиглэлийн ******* *******д чулуун чигжээс тээвэрлэсэн вагоны тээвэр болон ашиглалтын тооцоо, НФ-тэй 8 сард тооцсон тээврийн тооцооны хуваарилалт, НФ-тэй 9 сард тооцсон тээврийн хуваарилалт, НФ-тэй 6 сард тооцсон тээврийн хуваарилалт, НФ-тэй 8 сард тооцсон тээврийн хуваарилалт, НФ-тэй 8 сард тооцсон тээврийн хуваарилалт, НФ-тэй 7 сард тооцсон тээврийн хуваарилалт, НФ-тэй 5 сард тооцсон тээврийн хуваарилалт, *******иантранс -ний Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай тушаал, *******иантранс -ний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 01 дүгээр сарын тайлан, Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/19 дугаартай Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал, Тооцоо нийлсэн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Акт, Төлбөрийн баримтууд зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
8.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч *******иантранс -тай Зүүнбаян-Ханги чиглэлийн ******* *******ын дээд бүтцийн барилгын ажил гүйцэтгэх ОГ/22/221 дугаар гэрээг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулжээ. /хх-ийн 7-19 тал/
9.Уг гэрээгээр талууд *******иантранс цаашид Захиалагч тал, ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* цаашид Гүйцэтгэгч тал гэх, талуудын хооронд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Зүүнбаян-Ханги чиглэлийн ******* *******ын төсөл-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх /DBOT/ концесын гэрээ болон бусад холбогдох хууль тогтоомж, шийдвэрүүдийг удирдлаг болгон харилцан тохиролцож байгуулав. Төрийн худалдан авах ажиллагааны газар болон *******иантранс -иудын хооронд байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Зүүнбаян-Ханги чиглэлийн ******* *******ын төсөл-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх /DBOT/ концесын гэрээ, зураг төслөөр Зүүнбаян-Ханги чиглэлийн шинээр барих нийт 226,9 км урттай 286,9 км дэлгэмэл урттай *******ын шугамын дээд бүтцийн барилгын ажлын нийт хэмжээ тодорхойлогдоно. Захиалагч талын даалгавар зураг төслийн дагуу Гүйцэтгэгч тал нь энэхүү гэрээний 1.2-т заасан ажлыг хийж гүйцэтгэх, Захиалагч тал нь ажлыг хүлээн авч төлбөрийг төлөхтэй холбоотойгоор талуудын хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна гэж гэрээний 1.1-т гэрээний зорилгоо тодорхойлжээ. Мөн гэрээний 1.2.Гэрээний дагуу хийгдэх ажил: Төмөр *******ын үе тавьж угсрах, Төмөр *******ын дээд бүтцийн 2-р үеийн буталмал чулуу дэвсэх, буталмал чулуун чигжээс чигжээслэх, өргөх, чиг татах, Төмөр *******ын шугамын дээд бүтцийн барилгын ажлыг гүйцэтгэх явцад үүсэж болох нэмэлт ажил тухай бүр талууд тохиролцож акт үйлдэж баталгаажуулна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
10.Зохигчид Ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй.
11.Хариуцагч *******иантранс нь хоппер дозатор вагоноор /ХДВ/ шебень тээвэрлэсэн тээврийн тооцооноос 315,187,350 төгрөгийг санамж нээсэн гэж хүлээн зөвшөөрч үлдэх 1,098340,200 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж марган мэтгэлцэж, талууд дээрх гэрээний 2.1.1.Гэрээний нийт үнэ 24,000,000,000 /хорин дөрвөн тэрбум/ төгрөг хүртэл байна, 2.1.4.Гэрээний үнэнд ажлын хөлс, тоног төхөөрөмж, түлш шатахуун, ажилтнуудын байр,хоол болон бусад зардал багтсан болно. Төмөр *******ын дээд бүтцийг барьж угсрах 1 км *******ын төсөвт өртгийг энэхүү гэрээний 6.2.3-т заасан талуудын харилцан тохиролцсон ажил гүйцэтгэх технологи, түүнийг хэрэгжүүлэх ажлын үнэлгээ, Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаар тушаалаар батлагдсан Авто*******, *******ын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох дүрмийн дагуу тооцоологдсон гэж тайлбарлав.
12.Харин нэхэмжлэгч дээрх гэрээний 4.1.9.Буталмал чулуун чигжээсийг ачилтын талбайгаас хоппер вагонд ачилт хийх болон түүнтэй холбоотой зардлыг Захиалагч тал бүрэн хариуцана, 5.8.1.Буталмал чулуун чигжээсний тээврийг ******* *******аар тээвэрлэх зардлыг Захиалагч тал хариуцах бөгөөд Гүйцэтгэгч талтайлан гаргаж өгнө гэж тохиролцсон үүргээ биелүүлсэн тул хоппер дозатор вагоны ашиглалтын санамж нээсэн зардлыг төлөх үүрэгтэй гэж мэтгэлцэж байна.
13.Нэхэмжлэгч нь Хоппер дозатор вагоноор /ХДВ/ шебень тээвэрлэсэн тээврийн тооцооны /2022.08.19-ны өдрөөс 2023.09.30-ны хооронд/ 1,413,527,550 төгрөгийн тооцоог дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: Зүүнбаян-Ханги чиглэлийн ******* *******д чулуун чигжээс тээвэрлэсэн вагоны тээвэр болон ашиглалтын тооцоогоор Вагон ашиглалт таталт тавилт: 9 дүгээр сард 225,900 төгрөг, 12 дугаар сард 886,300 төгрөг, Вагон тээврийн тооцоо нь: 8 дугаар сард 26,059,100 төгрөг, 9 дүгээр сард 58,945,300 төгрөг, 10 дугаар сард 139,240,900 төгрөг, 12 дугаар сард 784,733,500 төгрөг, 2022 оны нийт дүн 1,010,091,000 төгрөг,
Харин 2023 оны Вагон тээврийн тооцоо нь: 5 дугаар сард 39,234,800 төгрөг, 6 дугаар сард 44,114,550 төгрөг, 7 дугаар сард 97,245,500 төгрөг, 8 дугаар сард 98,169,000 төгрөг, 9 дүгээр сард 121,970,600 төгрөг, 10 дугаар сард 139,240,900 төгрөг, Вагон ашиглалт таталт тавилт: 5 дугаар сард 2,476,950 төгрөг, 9 дүгээр сард 225,100 төгрөг, 2023 оны дүн 403,436,550 төгрөг, НФД-ээс тооцсон нийт дүн 1,413,527,550 төгрөг гэжээ. /хх-ийн 34 тал/
14.******* улсын Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 тушаалаар баталсан Төмөр *******ын ачаа тээвэрлэх журам-ын 23.5.Хүлээлтийн санамж хөтлөх: 23.5.1.Вагон, чингэлгийг хүлээн авагчийн *******д доорх шалтгаанаар тавьж өгөөгүй тохиолдолд өртөөн дээр хүлээлтийн санамжийг галт тэрэг ирсэн цагаас технологит ажиллагааны цаг дууссаны дараа нээнэ. а.Ачаа хүлээн авагч нь өөрийн мэдлийн салбар *******гүйгээс вагоныг буулгалтад тавьж өгөх боломжгүй гэж зохицуулсан байна. /хх-ийн 211-232 тал/
15.Талуудын хооронд 2022 оны 8 сарын 19-ний өдөр байгуулагдсан Зүүнбаян-Ханги чиглэлийн ******* *******ын дээд бүтцийн барилгын ажил гүйцэтгэх ОГ/22/221 дугаар гэрээний 4.1.9.Буталмал чулуун чигжээсийг ачилтын талбайгаас хоппер вагонд ачилт хийх болон түүнтэй холбоотой зардлыг Захиалагч тал бүрэн хариуцана, 5.8.1.Буталмал чулуун чигжээсний тээврийг ******* *******аар тээвэрлэх зардлыг Захиалагч тал хариуцах бөгөөд Гүйцэтгэгч талтайлан гаргаж өгнө гэж тохиролцсон байх тул захиалагч тал болох *******иантранс нь дээрх актаар тогтоогдсон олгох үеийн буюу Зүүнбаян өртөөнөөс санамж нээж тооцсон 1,413,527,550 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.
16.Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад Талууд Эвлэрлийн гэрээний саналын дагуу 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлсэн актаар *******иантранс болон ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******ын хооронд байгуулсан ОГ/22/221 дугаар Зүүнбаян-Ханги чиглэлийн ******* *******ын бүтээн байгуулалтын гэрээний хүрээнд хийгдсэн 228,39 км *******ыг ХДВ вагон ашиглан буталмал чулуу дэвсэх ажил хийхэд ХДВ вагоны тээврийн нэмэлт тооцоогоор гарсан 1,413,527,550 төгрөгийн тооцоон дээр маргаан үүссэн. Нэхэмжилсэн төлбөрийг -ийн төслийн нэгжээс нэхэмжилсэн баримт болох нэхэмжлэх, *******ын хүснэгтийг үндэслэж дараах түүврийг хийв. Үүнд: Тээврийн хөлс явуулах үед 266,193,700 төгрөг нийт 266,193,700 төгрөг, Дотоод вагон ашиглалтын хөлс явуулах үед 14,433,300 төгрөг, олгох үед 1,098,340,200 төгрөг нийт 1,112,773,500 төгрөг, Ачааг хүргэгчтэйгээр тээвэрлэх хөлс /зорчигч нийтийн вагоны тариф 50 *******/ явуулах үед 767,750 төгрөг нийт 767,750 төгрөг, Хаяг солилт бусад вагон бүрээс 360,000 төгрөг нийт 360,000 төгрөг, Жигнэлт ТЗ-ын вагон пүүгээр тодорхойлсон бол вагон тутмаас олгох үед 860,000 төгрөг нийт 860,000 төгрөг, Вагон таталт тавилтын хөлс явуулах үед 970,000 төгрөг, олгох үед 510,000 төгрөг нийт 1,480,000 төгрөг, Тээврийн б/б-ын бүрдэлт явуулах үед 32,400 төгрөг нийт 32,400 төгрөг, ЭХТ-ын үнэ /падаан маягт/ олгох үед 300 төгрөг нийт 300 төгрөг, Цахим падаан цаасан дээр хэвлэх явуулах үед 45,300 төгрөг, олгох үед 48,600 төгрөг нийт 93,900 төгрөг, Замын сонголтын хөлс /вагон тутмаас/ олгох үед 22,650,000 төгрөг нийт 22,650,000 төгрөг, ТЗ бус хувийн эзэмшлийн болон түрээсийн вагон олгох үед 3,066,000 төгрөг нийт 3,066,000 төгрөг, Сэлгээний ажлын хөлс олгох үед 5,250,000 төгрөг нийт 5,250,000 төгрөг, Дүн явуулах үед 282,802,450 төгрөг, олгох үед 1,130,725,100 төгрөг нийт 1,413,527,550 төгрөгийн тооцоо нийлж акт үйлдэж, дээрх актаар тогтоогдсон 1,413,527,550 төгрөгийн тооцооноос олгох үеийн буюу Зүүнбаян өртөөнөөс санамж нээж тооцсон 1,098,340,200 төгрөгийг хасч, хариуцагч 315,187,350 төгрөгөөр тооцоо нийлэх саналтай байна гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. санал гаргаж, талууд гарын үсэг зурсан байна. Дээрх актаар 1,413,527,550 төгрөгийн тооцоолол гарсан тухайд талууд маргаагүй бөгөөд хариуцагч тал үүнээс 315,187,350 төгрөг төлөхийг зөвшөөрчээ. / 2 хх-ийн 12 тал/
17.Хариуцагч *******иантранс нь дээрх Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулсан 3,787,614,343.13 төгрөгийн тооцоог хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 787,614,343.13 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 300,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 600,000,000 төгрөг нийт 1,687,614,343.13 төгрөг төлсөн болохыг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн тайлбар гаргаж байх ба Төлбөрийн баримт-аар тогтоогдож байна. /хх-ийн 250, 2 хх-ийн 1, 13 тал/
18.Иймд хариуцагч *******иантранс -иас 3,513,527,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,687,614,343.13 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
19.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,163,659.46 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******иантранс -иас улсын тэмдэгтийн хураамжид 17,725,588 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******иантранс -иас 3,513,527,550 /гурван тэрбум таван зуун арван гурван сая таван зуун хорин долоон мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,687,614,343.13 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,163,659.46 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******иантранс -иас улсын тэмдэгтийн хураамжид 17,725,588 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ