Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/03123

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/03123

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... хаягт оршин суугч, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... оршин суугч, ******* овогтой *******ийн *******-*******  /регистрийн дугаар *******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Хариуцагч Б.*******-******* ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.*******цэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.*******-*******д холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Н.*******  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.*******-Очиртой 2005 онд танилцаж улмаар 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтийн Г-522 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдөр охин Э.-*******, 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.-*******, 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр охин Э.-******* 2 ихэр, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.-******* нар төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын  улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2023 оны 12 дугаар сараас салж, тусдаа амьдрах болсон юм. Хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, эцэг Б.*******-*******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

2.Хариуцагч Б.*******-*******  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.*******гийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Бид 2024 оны 07 дугаар сараас тусдаа амьдрах болсон. Гэрлэлтээ цуцалж, 4 хүүхдийг ээжийнх нь асрамжид байхыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, тэжээн тэтгэхэд татгалзах зүйлгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон 00169 тоот тэмдэглэл, Ам бүлийн тодорхойлолт, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Оршин суух хаягийн лавлагаа, Гэрлэлтийн гэрчилгээ, Хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх ӨЭМТ-ийн тодорхойлолт, Сургуулийн тодорхойлолт зэргийг, хариуцагчаас хариу тайлбар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.*******-*******д холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж тайлбарлав.

5.Хариуцагч Б.*******-******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэх тайлбар гаргажээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон 00169 тоот тэмдэглэл, Ам бүлийн тодорхойлолт, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Оршин суух хаягийн лавлагаа, Гэрлэлтийн гэрчилгээ, Хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх ӨЭМТ-ийн тодорхойлолт, Сургуулийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7.Гэрлэгчид 2005 онд танилцаж, 2006 оны 02 сарын 16-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтийг бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 4 тал/

Тэдний дундаас 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдөр охин Э.-*******, 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.-*******, 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр охин Э.-*******, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.-******* нарыг төрүүлж, өсгөжээ. /хх-ийн 6-7,14 тал/

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заажээ.

9.Гэрлэгчид таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа цаашид хамтран амьдрах хүсэл сонирхолгүй байгаа, хэн аль нь эвлэрч амьдрах санал санаачилга гаргаагүй, тэдний байгын хэрүүл маргаантай байдаг гэх тайлбараас хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй тул гэрлэлтийг цуцлах үндэстэй гэж үзлээ.

 

10.Гэрлэгчидийн дундаас дундаас 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.-*******, 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.-*******, 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Э.-*******, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.-******* нар эхийн асрамжид амьдарч байгаа, хүүхдийн санал, насны байдал, эцэг эхийн тохиролцоо зэргийг харгалзан үзэж, эхийн асрамжид үлдээх үндэстэй байна.

11.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.-*******, 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.-*******, 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Э.-******* нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.*******-*******оор сар бүр тэжээн тэтгүүлэх үндэстэй.

 

12.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахад эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд дээрх үүрэг хэвээр үлдэх энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхийг мэдэгдэж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эх нь саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

13.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдэх нь зүйтэй.

14.Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ийн *******, ******* овогтой *******ийн *******-*******  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.-*******, 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.-*******, 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Э.-*******, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.-******* нарыг эх Н.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.-*******, 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.-*******, 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Э.-******* нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.*******-*******оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******-*******оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ