Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03211

 

 

 

 

 

 

 

 

2024 07 30

182/ШШ2024/03211

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ...хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.*******/-г эрэн сурвалжлуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэгийг оролцуулан, нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.*******ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* ******* хадгаламж, зээлийн хоршоонд гишүүнээр элсэж орсон. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй ******* хадгаламж, зээлийн хоршоонд 24 сарын хугацаатай, сарын 1,5 хувь, жилийн 18 хувийн хүүтэй 001 гэрээг байгуулж 8,806,770 төгрөгийг хоёр хувааж 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг бэлнээр, 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 3,806,770 төгрөг бэлнээр хадгалуулсан. Гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дууссан боловч Хоршооны захирал П.******* манай хоршоонд мөнгө байхгүй гээд гэрээгээ дахиад 24 сараар дахин сунгасан. 2024 оны 05 сард ******* ******* хадгаламж зээлийн хоршоо П.******* /Гүйцэтгэх захирал/ нараас 001 Хадгаламжийн гэрээний үндсэн хадгаламж 8,806,770 төгрөг, хадгаламжийн гэрээний хүү сарын 1,5 хувь жилийн 18 хувь 5,517,994 төгрөг, Төрийн банкны хүүхдийн хадгаламжийн хүү жилийн 12 хувь 4,725,237 төгрөг нийт 19,050,000 төгрөгөөс 4,500,000 хасаад үлдэгдэл 14,550,000 төгрөг болсон. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШЗ2024/10996 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч ******* ******* ******* нь Чингэлтэй дүүрэг, ... тоотод бүртгэлтэй боловч үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Иймд ******* ******* *******оршоог эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч Ц.*******гээс нотлох баримтаар хүсэлт, амьжиргааны түвшний тодорхойлолт, Хадгаламжийн гэрээ, хорооны Засаг даргын тодорхойлолт, Хоршооны гишүүний дэвтэр, дансны хуулга, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

3.Ц.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.*******/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хадгаламжийн гэрээ, Хоршооны гишүүний дэвтэр, дансны хуулга, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШЗ2024/10996 дугаар шүүгчийн захирамжаар ******* ******* ******* нь нэхэмжлэлд дурдсан Чингэлтэй дүүрэг, ...хаягт бүртгэлтэй боловч үйл ажиллагаа явуулдаггүй, нүүсэн болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэх үндэслэлээр Ц.*******гийн нэхэмжлэлтэй, ******* ******* *******-д холбогдох 14,550,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* *******-ны оршин байрлах газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул Ц.*******гийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ******* ******* /регистрийн дугаар , итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.*******/-ийг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэстэй. 

 

7.Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* /регистрийн дугаар , итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.*******/-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* ******* *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.*******ийг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Ц.******* /утас-/‑д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ