| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/04262/И |
| Дугаар | 182/ШШ2024/03214 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2024/03214
| 2024 07 30 | 182/ШШ2024/03214 |
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ...хаягт байрлах Чингэлтэй дүүргийн ******* ******* ******* /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Н.*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэгийг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.*******/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн ******* ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* ХХК нь Нийгмийн ******* ******* ******* шимтгэлийн өр 21,349,724 төгрөгийн төлбөртэй. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 182/Ш32024/08356 дугаар захирамжаар Чингэлтэй дүүрэг, .. тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь нотлогдож байна. Иймд ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн ******* ******* газраас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Иргэний мэдээлэл, Нийгмийн ******* шимтгэл төлөлтийн тайлан, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Алданги тооцсон хүснэгт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.
3.Чингэлтэй дүүргийн Нийгмийн ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийгмийн ******* шимтгэл төлөлтийн тайлан, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Алданги тооцсон хүснэгт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШЗ2024/08356 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид ******* ******* ХХК нь нэхэмжлэлд дурдсан Чингэлтэй дүүрэг, ... тоот хаягт оршин байрладаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Нийгмийн ******* газрын нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох ******* ******* шимтгэлийн өр төлбөрт 21,349,724 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК-ийн оршин байрлах ******* нь мэдэгдэхгүй байгаа болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул Чингэлтэй дүүргийн Нийгмийн ******* газрын гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ******* ХХК /регистрийн дугаар , итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд овогтой ******* /регистрийн дугаар /-ийг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэстэй.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* ХХК /регистрийн дугаар , итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд овогтой ******* /регистрийн дугаар /-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* ******* ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.*******/-ийг эрэн сурвалжлах, түүний оршин байрлах газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн ******* ******* /утас/‑т мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн *******т даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ