| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/03495/И |
| Дугаар | 182/ШШ2024/03234 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 182/ШШ2024/03234
| 2024 оны 07 сарын 31 өдөр | Дугаар 182/ШШ2024/03234 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ..хаягт байрлах ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 550,374 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК хариуцагч Ш.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 550,374 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.******* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 113190 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан байна. ******* цахим зээлийг нэг удаагийн гэрээгээр зээлдэгч хэдэн ч удаа зээлжих эрхтэй ба хамгийн багадаа 50,000 төгрөг авах боломжтой, зээлийн дээд хэмжээг программ тооцоолж зээлдэгчид мэдээлдэг. Мөн зээлийн хүү нь зээл авах өдрийн аппликейшнд зарласан хүү байх ба зээлийн хүсэлт илгээснээр программ тооцож зээлдэгч зөвшөөрч олголт хийгддэг. Зээлдэгч Ш.******* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 150,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй зээлж авсан боловч төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд Ш.*******гоос цахим зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 150,000 төгрөг, зээлийн хүү 335,826 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,554 төгрөг, нийт 550,374 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ш.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ************** ББСБ ХХК-иас 150,000 төгрөгийн зээл авсан. Одоо 550,374 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 450,374 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ш.*******гийн гаргасан хариу тайлбарыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК нь хариуцагч Ш.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 550,374 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.Талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 113190 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 150,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 450,374 төгрөг нийт 550,374 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* зөвшөөрсөн байна.
7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.************** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 550,374 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 450,374 төгрөг нийт 550,374 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,162 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 8,581 төгрөг, хариуцагч Ш.*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 8,581 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ