Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/03272

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/03272

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: ... хаягт байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар ******* итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ******* *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19,313,472.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,313,472.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.*******тай 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ3455144345 тоот зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү 20 хувь байхаар гэрээг байгуулсан. Э.******* нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин гэрээний хугацаа 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дууссан. Иймд хариуцагч Э.*******аас үндсэн зээлийн үлдэгдэл 13,581,209.94 төгрөг, хүүгийн үлдэгдэл 5,302,242.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 430,019.78 төгрөг, нийт 19,313,472.10 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* ******* ХК, хариуцагч Э.*******тай харилцан тохиролцож, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн тул дараах байдлаар хуваан төлөхөөр болов. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны

12 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,813,472.10 төгрөг, нийт 19,313,472.10 төгрөг. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,313,472.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ3455144345 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулагдаж, 15,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаатай олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,813,472.10 төгрөг, нийт 19,313,472.10 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.тэй харилцан тохиролцсон нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

 

6.Зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,518 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 127,259 төгрөг, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 127,259 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,313,472.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,813,472.10 төгрөг, нийт 19,313,472.10 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,518 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 127,259 төгрөг, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 127,259 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ