Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/03273

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/03273

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

Нэхэмжлэгч: ... хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... хаягт оршин суугч, ******* ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,392,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Д.*******т холбогдуулан 2,392,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.*******тэй 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулан худалдаа, үйлчилгээний зориулалтаар бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулахаар тохиролцсон. Тус гэрээг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байгуулсан. Анх орохдоо өмнө 8 нэрийн дэлгүүр ажиллаж байсан засвар хийх шаардлагатай юм байна гэдгийг тохиролцож, эхний ээлжинд хувиасаа засварын мөнгийг гаргаад гэрээ дуусгавар болоход надад засварын нийт зардал 892,100 төгрөг, барьцааны 1,500,000 төгрөгтэй хамт буцаан олгохоор болсон. Зайлшгүй шалтгааны улмаас хугацаанаас өмнө дэлгүүрийг татан буулгаж, үйл ажиллагааг зогсоох болоод гэрээгээ 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дуусгах хүсэлтэй байгаагаа 3 сарын өмнө буюу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн удаа дараа хэлж, хүлээлгэж өгсөн. Иймд хариуцагч Д.*******ээс засварын зардал 892,100 төгрөг, барьцаа мөнгө 1,500,000 төгрөг, нийт 2,392,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,008,265 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 1,383,735 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрч, харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

3.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан 2,392,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4.Талуудын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 0069021 тоот Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь гэрээний барьцаанд 1,500,000 төгрөг төлсөн, засварын зардал гаргасан тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,008,265 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч үлдэх 1,383,735 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч Б.*******тай харилцан тохиролцсон нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

6.Зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,222 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 26,611 төгрөг, хариуцагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 26,611 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Б.*******ы нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******т холбогдох 2,392,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч 1,008,265 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч үлдэх 1,383,735 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,222 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 26,611 төгрөг, хариуцагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 26,611 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ